| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00150/и |
| Дугаар | 269 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 269
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* *******, ******* дугаар хороо, ******* ******* гудамжны ******* тоотод, ПЖ6*******10191******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гэрч Ү., нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл уурын зуухны слесарь, цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болно. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1984-1993 он хүртэл ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд миний 1984-1993 он хүртэл ажиллаж байсныг мэдэх тус нэгдлийн дарга Ө., гагнуурчин Ш.Дариймаа нарыг гэрчээр асууж, миний 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О. нь 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн *******017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар албан бичиг,
-Гэрч Ш.Дариймаагийн Намайг 198******* оноос Ховд аймгийн Манхан суманд ажиллаж байхад О. нэгдлийн сантехникчээр ажиллаж байсан. Би Манхан суманд 1998 он хүртэл ажилласан. Би тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ажиллаж байсан. Намайг 198******* онд нэгдэлд ажилд ороход О. ажиллаж байсан. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарж Манай зам ХК болоход мөн ажиллаж байгаад компани тарахад бид хамт ажлаас чөлөөлөгдсөн гэх мэдүүлэг,
-Гэрч Ү.ын Би 198*******-*******004 он хүртэл Ховд аймгийн Манхан Баясгалант амьдрал нэгдлийн даргаар ажиллаж байсан. О. нь 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд уурын зуухны слесер, гагнуурчнаар ажиллаж байсан. Би 1998 онд гавъяат эдийн засагч болсон гэх мэдүүлэг,
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч О.ыг 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн уурын зууханд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.*******.6-д зааснаар ******* овогт ******* ыг 1984 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн уурын зууханд гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА