| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/115 |
| Огноо | 2021-05-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000112 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Лодог овогт Наранцэцэгийн Амаржаргал, / Регистрийн дугаар ВБ85121217-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.А нь 2021 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан товгор гэх газраас Б.Нгийн эзэмшлийн 1 тооны атан тэмээг В.Агийн эзэмшлийн мотоциклийг буюу машин механизм ашиглан хулгайлж бусдад 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Б.Нд эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Аын мөрдөн байцаалтад өгсөн
... 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өөрийнхөө тэмээг хайж явж байгаад тэмээгээ олоогүй тэгээд буцаад гэр лүүгээ Шинэжинст сумын Цагаан товгор гэх газар явж байтал 10 гаран тооны тэмээ бэлчиж байхаар нь тухайн тэмээнээс урд бөх хазгай дуу бор зүсмийн тэмээ байхаар нь туугаад гэртээ авчраад уяад маргааш нь тэмээг хүлэх гэсэн боловч ганцаараа хүлж чадаагүй саахалт айлын М гэх хүнийг дуудаж цуг хүлэлцсэн ...маргааш нь тэмээний махаа машинаар ачиж сумын төв ороод зарсан юм. Тэмээний арьс, 4 шийрийг Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч хурааж авсан тэмээний махыг эхний өдөр ихэнхийг нь зарчхаад байж байгаад цагдаад баригдсан тэгээд үлдэгдэл тэмээний махыг эзэнд нь өгөх гэтэл авахгүй гэсэн тул зарж борлуулсан юм...Би 3 тэмээ, 7 тооны адуу, 40 гаран бог мал байгаа. Миний хувьд хохирлыг бүрэн барагдуулна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 89-90 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Би Б.Нгийн нэг тооны тэмээг мотоцикл ашиглан хулгайлсан үйлдлээ бүрэн хүлээж байна. Хохирлыг нөхөн төлсөн гэв.
3. Хохирогч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шинэжинст сумын нутаг Цагаан товгор гэх газар тэмээнд явахад манай 7-8 тооны тэмээн дотроос зөв талын ташаан дээрээ хас тамгатай, буруу талын чихэндээ хар хялгастай, буруу талын далан дээрээ гурил түрхсэн, бор зүсмийн 1 тооны нас гүйцсэн ат алга байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ахиж Цагаан товгор, Хөтлийн цав зэрэг газраас хайгаад олохгүй явж байтал манай айлын хүн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Шинэжинст сумын нутаг Хүрэн аараг гэх газрын зүгт 1 тооны тэмээ туусан мотоциклтой хүн явж байсныг дурандаж харсан гэж надад хэлсэн. Би тэмээ туусан мотоциклтой хүн явж байсан гэх газрыг очиж үзтэл мөр нь Хүрэн аараг гэдэг газраар давсан байсан ба Шинэжинст сумд байдаг дүү Дашбалбар гэгчээс танай сумд тэмээний мах зарж байна уу гэж асуухад Вандангийн А тэмээний мах зарж байна зар сумын фейсбүүкт оруулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 28-29 /
4. Иргэний нэхэмжлэгч В.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 04 дүгээр сарын бар 03-ны өдөр манай ах А 17 цагийн орчим бор зүсмийн тэмээ тууж ирээд бар уяхаар нь юун тэмээ вэ гэж асуухад алдсан тэмээгээ олж ирлээ гэж хэлсэн тэгээд маргааш нь тэмээг нядалж гаргаад сумын төв рүү аваад явсан юм. Тэмээг тууж ирэхэд манайх Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Хүрэн аараг гэх газар хаваржиж байгаа юм. Тэмээг тууж ирэхдээ миний эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклоор тууж ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
5. Гэрч Э.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үдээс оройхон Шинэжинст сумын нутаг Замын шинэ ус гэх газраас тэмээгээ хайж яваад дурандаж байтал нэг мотоциклтой хүн 1 тооны тэмээ туугаад Хүрэн аараг гэх газрын чигтээ явж байгаа харагдсан. Тэгээд 04 дүгээр сарын 04-05-ны өдөр би Нтэй хамт тэмээгээ хайж яваад 04 дүгээр сарын 03-ны өдөр дурандахад 1 тооны тэмээ туусан хүн явж байсан тэр биш биз гэж Нд хэлсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /
6. Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... А 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө хөдөөнөөс сум дээр ирээд намайг хөдөө манайд очоод тэмээний гэдэс арилгаад өгөөч гэсэн. Тэгээд би цуг Аынд очсон тэнд надтай хамт А, Өлзийбаяр нарын хамт арилгасан...Би тэгээд орой мөнгө тоолоод сууж байхаар нь хэдэн төгрөгийн мах зарагдав гэж асуухад 500 000 төгрөгийн мах зарагдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 53 /
7. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... А намайг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би малаа хариулаад явж байтал над руу утсаар залгаад завтай байна уу та манайд ирээд тэмээ хүлэлцээд өгөөч гэхээр нь би завгүй байна гэтэл өөр тэмээ хүлээлцээд өгөх эрэгтэй хүн алаг энд хоёр эмэгтэй хүн л байна та хүрээд ир гэхээр нь би Аын гэрт нь яваад очсон. Тэгээд би очоод Атай хамжаад хүлэлцэж өгчхөөд би гэр лүүгээ явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /
8. Гэрч Ш.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ундны цагийн үеэр 89980301 дугаарын утаснаас хамаатны ах Б.Н “Танай Шинэжинст суманд тэмээний мах зарж байгаа газар байна уу” гэж асуухаар нь за би зар хараад эргээд хариу хэлье гээд Залаажинст FB группэд орж харахад А гэх хүн тэмээний мах зарж байсан зар байхаар нь Б.Н гэх ах руугаа залгаад А гэх хүнийд тэмээний мах зарж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/
9. “Энх-Нахиа” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 93 дугаар шинжээчийн ... 1 тооны нас гүйцсэн атан тэмээний зах зээлийн үнэ ханш нь 2 400 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт / хх-ийн 83/
10. “Энх-Нахиа” ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаар шинжээчийн ... мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 400 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... / хх-ийн 78/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.А нь 2021 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан товгор гэх газраас Б.Нгийн эзэмшлийн 1 тооны атан тэмээг В.Агийн эзэмшлийн мотоциклийг буюу машин механизм ашиглан хулгайлж Б.Нд 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шинэжинст сумын нутаг Цагаан товгор гэх газар тэмээнд явахад манай 7-8 тооны тэмээн дотроос зөв талын ташаан дээрээ хас тамгатай, буруу талын чихэндээ хар хялгастай, буруу талын далан дээрээ гурил түрхсэн, бор зүсмийн 1 тооны нас гүйцсэн ат алга байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ахиж Цагаан товгор, Хөтлийн цав зэрэг газраас хайгаад олохгүй явж байтал манай айлын хүн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Шинэжинст сумын нутаг Хүрэн аараг гэх газрын зүгт 1 тооны тэмээ туусан мотоциклтой хүн явж байсныг дурандаж харсан гэж надад хэлсэн. Би тэмээ туусан мотоциклтой хүн явж байсан гэх газрыг очиж үзтэл мөр нь Хүрэн аараг гэдэг газраар давсан байсан ба Шинэжинст сумд байдаг дүү Дашбалбар гэгчээс танай сумд тэмээний мах зарж байна уу гэж асуухад Вандангийн А тэмээний мах зарж байна зар сумын фейсбүүкт оруулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 28-29 /, иргэний нэхэмжлэгч В.Агийн “.... 2021 оны 04 дүгээр сарын бар 03-ны өдөр манай ах А 17 цагийн орчим бор зүсмийн тэмээ тууж ирээд бар уяхаар нь юун тэмээ вэ гэж асуухад алдсан тэмээгээ олж ирлээ гэж хэлсэн тэгээд маргааш нь тэмээг нядалж гаргаад сумын төв рүү аваад явсан юм. Тэмээг тууж ирэхэд манайх Шинэжинст сумын 1 дүгээр багийн нутаг Хүрэн аараг гэх газар хаваржиж байгаа юм. Тэмээг тууж ирэхдээ миний эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклоор тууж ирсэн юм... “ гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ гэрч Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... А 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө хөдөөнөөс сум дээр ирээд намайг хөдөө манайд очоод тэмээний гэдэс арилгаад өгөөч гэсэн. Тэгээд би цуг Аынд очсон тэнд надтай хамт А, Өлзийбаяр нарын хамт арилгасан...Би тэгээд орой мөнгө тоолоод сууж байхаар нь хэдэн төгрөгийн мах зарагдав гэж асуухад 500 000 төгрөгийн мах зарагдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 53 /, Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... А намайг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би малаа хариулаад явж байтал над руу утсаар залгаад завтай байна уу та манайд ирээд тэмээ хүлэлцээд өгөөч гэхээр нь би завгүй байна гэтэл өөр тэмээ хүлээлцээд өгөх эрэгтэй хүн алаг энд хоёр эмэгтэй хүн л байна та хүрээд ир гэхээр нь би Аын гэрт нь яваад очсон. Тэгээд би очоод Атай хамжаад хүлэлцэж өгчхөөд би гэр лүүгээ явсан ... “гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /, Ш.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ундны цагийн үеэр 89980301 дугаарын утаснаас хамаатны ах Б.Н “Танай Шинэжинст суманд тэмээний мах зарж байгаа газар байна уу” гэж асуухаар нь за би зар хараад эргээд хариу хэлье гээд Залаажинст FB группэд орж харахад А гэх хүн тэмээний мах зарж байсан зар байхаар нь Б.Н гэх ах руугаа залгаад А гэх хүнийд тэмээний мах зарж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/ болон үнэлгээний Энх-нахиа ХХК-ийн 93, 106 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Аыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н нь тэмээний үнэ 2.400.000 төгрөгөө нөхөн төлүүлж авсан талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Аыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Н.А нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ В.Агийн “Мустанг-5” маркийн мотоциклийг ашиглан хулгайлсан тул түүнээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 400.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж уг мотоциклийг иргэний нэхэмжлэгч В.Ад буцаан олгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Н.А бусдын малыг хулгайлсан нотлох баримт болох тэмээний шир 1 ширхэг, тэмээний тавхай 4 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 08-ний тогтоолыг хүчингүй болгож уг тэмээний шир 1 ширхэг, тэмээний тавхай 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Н.Аын эзэмшлийн 6220 БНА улсын дугаартай портер авто машиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Ад хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэргийн учир шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.А нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Аыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Аыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.Ад нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.А нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Н.Ааас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ дөрвөн зуун мянган / 400.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тэмээний шир 1 ширхэг, шийр буюу тавхай 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Н.Аын эзэмшлийн портер авто машиныг, иргэний нэхэмжлэгч В.Агийн мотоциклийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машин болон мотоциклыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Н.А, В.А нарт тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ