Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 271

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт д холбогдох 366,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. нь манай үйлчилгээний нөхцлийн хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 366,650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д. би ******* ******* ХХК-ийн нэхэмжилж буй 366,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.гаас 366,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д. 366,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 366,650 төгрөгийг хариуцагч Д. төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,650 төгрөгийн 5,825 төгрөгийг улсын төсвөөс, 5,825 төгрөгийг хариуцагч Д.гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА