| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00210/И |
| Дугаар | 146/ШШ2017/00130 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2017/00130
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Орхон цогцолбор сургуульд багш ажилтай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг, Мойлтын 01-25 тоотод оршин суух, АГ76032001 регистрийн дугаартай, Дархан овогт Гомбоогийн Түмэн-Өлзийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хийморь цогцолбор Б-3 тоотод оршин суух, ЙР67080710 регистрийн дугаартай, Аварга овогт Тэрбишийн Найдан
Хариуцагч: Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1-р байр 103 тоотод оршин суух, ЙР74081016 регистрийн дугаартай, Аварга овогт Тэрбишийн Очирсүрэн нарт холбогдох
Т.Очирсүрэнгээс дундын хөрөнгийн ногдох хэсэг, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохиролд 26.094.990 төгрөг, хариуцагч Т.Найдангаас байрны төлбөр, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохиролд 27.431.990 төгрөг, хариуцагч Т.Найдангийн нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд холбогдох 10550000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагч Т.Очирсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Алгирмаа, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2006 оны 6 дугаар сард Солонгос улсад ажиллах гэрээгээр очиж тэнд Т.Очирсүрэнтэй танилцан хамтран амьдарч 2010 онд бид хүүтэй болсон. Энэ хугацаанд бид монгол залуучуудын жишгээр байр орон сууцны мөнгө хийх зорилготой хар ажил хийж, олсон хэдэн төгрөгөө гэрийн эзэн Т.Очирсүрэнгийн санал болгосноор түүний төрсөн ах Т.Найдангийн өмчлөлд байсан гэх 2 өрөө байрыг худалдан авахаар Улаанбаатарт байгаа ах руу нь олсон хэдэн төгрөгөө шилжүүлдэг болсон. Бид нийт 36000000 төгрөгийг шилжүүлсэн ба 2009 онд Монголд ирэхэд Т.Найдан бидэнд байраа өгч, бид ч байрандаа засвар хийж байгаад найр хурим хийн орж амьдарсан билээ. Тухайн үед Т.Найдан байраа албан ёсоор бичиг баримтыг хүлээлгэн өгөх сонирхолгүй шалтаг гарган хойшлуулсаар байсан. Хожим нь Т.Очирсүрэн хүү бид хоёрыг хаяж явсан. Эцэст нь Т.Найдан нь шүүхэд гомдол гарган намайг огт танихгүй эмэгтэй тэр байранд дайрч орсон мэтээр ойлгуулж, намайг эзгүй хойгуур албадан гаргуулж, орон байр, өмсөх хувцас, бичиг баримтгүй болгосон. Солонгос улсад хөлс хүчээ шавхан олсон 13000 ам долларыг Т.Очирсүрэн түүний төрсөн ах Т.Найдан нарт хууртагдан явуулсан ба байр засварлахад 3500000 төгрөгийг зарцуулсан ба нийтдээ 18697000 төгрөг болж байгаа. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй зөвхөн баримт дээр үндэслэгдсэн хохирлыг тооцоход 2800000 төгрөг болсон байна. Иймд Т.Очирсүрэн, түүний төрсөн ах Т.Найдан нараас 21497000 төгрөгийг гаргуулж өгнө...” гэжээ. /хх-ийн 1-3 хуудас/
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Дундын эд хөрөнгөнөөсөө өөрт болон хүүд ногдох хөрөнгийг нэхэмжилж байна...2011 оноос өнөөг хүртэл мэргэжлээрээ ажилласан бол 12939981 төгрөгийн цалинг авах байсан. 12939981 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна...” гэжээ. /хх-269-270 хуудас/
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж авсан тайлбарт: “... Хариуцагч Т.Найдангаас анхны нэхэмжлэлийн үнийн дүн болох 21497000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гэм хорын хохирол болох 12939981 төгрөг, бүгд 34436981 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Т.Очирсүрэнгээс эд зүйлсээс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 22917800 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-725 хуудас/
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2013 оны 06 дугаар сарын 03-нд нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийг хүртэл хохирсон дээрээ хохирсон тул зарлагаа тооцоход 6124000 төгрөгийн хохирол учирсан. Иймд 6124000 төгрөгийг Т.Найдангаас гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирлыг давхар нэхэмжилж байна...” гэжээ. /хх-737 хуудас/
Хариуцагч Т.Найдан 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 21497000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагын хэсэг болгонд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох 13.000 долларыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь энэхүү нэхэмжлэлд дурьдсан асуудал болох надтай төлбөр тооцоотой гэх асуудлаа шалгуулахаар холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандсан бөгөөд асуудлыг хуулийн байгууллага шалган зохих шийдвэрийг гаргасан. Мөн миний бие өөрийн байрандаа дүү Т.Очирсүрэн болон Г.Түмэн-Өлзийг түр хугацаагаар үнэ төлбөргүй амьдруулж байсан бөгөөд тэр байранд амьдрахаа больсноос хойш би байраа хүнд түрээслүүлсэн байхад Г.Түмэн-Өлзий нь хууль бусаар миний орон сууцанд орж суучихаад өмчлөх эрхийг минь зөрчсөн тул шүүхэд Г.Түмэн-Өлзийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нөгөө талаас Г.Түмэн-Өлзий уг байрыг өөрсдийн нэр дээр шилжүүлэх, байранд байсан эд хөрөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1020 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 780 тоот магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Т.Найдан, Г.Түмэн-Өлзий нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох байр засварлахад зарцуулсан гэх 3500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тухай Т.Очирсүрэнг миний бие өөрийн өмчлөлийн байрандаа үнэ төлбөргүй амьдруулж байсан. Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар миний байранд засвар хийе гэж зөвшөөрөл аваагүй нөгөө талаас миний бие байранд засвар хийгээч гэж хэлж байгаагүй. Яг ямар хэмжээний засвар, ямар зардлаар хийснийг мэдээгүй, надад хэлээ ч үгүй. Сүүлд нь байрны обойг өөрчилсөн байсныг харсан ба засвар дууссаныхаа дараа л байрны обой зэрэг нь муудсан байсан тул бид амьдрах тав тухтай нөхцөлөө хангах зорилгоор засвар хийсэн, таны байранд зүгээр төлбөр төлөлгүй байж байгаа юм чинь гэж надад хэлсэн. Т.Найдан миний бие Т.Очирсүрэнтэй амаар Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг байгуулсан гэж байна. Үнэ төлбөргүй ашиглаж байсныг Т.Очирсүрэн болон миний бие хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-д "хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өорчлөх буюу засахгүй байх" гэж заасныг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд зөрчиж, дураараа засвар хийсэн тул түүнтэй холбоотой гарсан зардлыг шаардах эрхгүй юм. Хэнээс, юунаас, хэний буруугаас учирсан нь тодорхойгүй хохирол гэх 2800000 төгрөгийг хариуцах ямар ч үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Найдан миний бие төрсөн дүү Т.Очирсүрэнг 2004 оноос Солонгос улсад ажиллаж байхаас нь эхлэн түүний явуулсан мөнгийг нь хүлээн авч, түүний зээл, хүүхдийнх нь сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр болон бусад төлбөрт зарцуулаад үлдэгдэл мөнгийг нь Монголд ирэхэд нь түүнд хүлээлгэн өгсөн. Иймд Т.Найдан. Г.Түмэн-Өлзий нарын хооронд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг хүлээсэн асуудал эрүүгийн болон иргэний журмаар тогтоогдоогүйг нотолсон тогтоол, шийдвэр, магадлал байгаа мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх хууль зүйн ямар нэгэн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. /хх-176-178 хуудас/
Хариуцагч Т.Найдан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Түмэн-Өлзий нь орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдээ намайг авсан гэж үзэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар, мөн тус дүүргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган иргэний журмаар тус тус хандсан боловч Т.Найдан миний бие тэдгээр байсан гэх эд хөрөнгийг нь аваагүй буюу хариуцах үндэслэлгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч орон сууцанд байсан гэх эд хөрөнгөнүүдийнхээ жагсаалтанд диплом гэж бичээд дипломоо нэхэж байсан. Гэвч тэдгээр эд хөрөнгөнүүдийг нь Т.Найдан намайг аваагүй, ямар байдлаар эзэмшин хариуцаж байгаагүй нь тогтоогдсон гэдгийг дээр дурдсан. Үнэхээр Г.Түмэн-Өлзийг дипломтой эсэхийг мэдэхгүй юм. Тэгээд ч хувь хүн өөрийн хүсэл сонирхол, мэдлэг боловсрол, багшлах эрхгүй, чадамжаасаа хамаараад ажил хийгээгүйх нь төлөө түүнд Т.Найдан миний бие төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэдэг угаасаа хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ. /хх-324-324 хуудас/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6124000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь хуульд заасан эрх ашгаа зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэх нь зөвхөн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал бөгөөд маргаанаа шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа өөрөө хариуцах ёстой. Үнэхээр шүүхэд хандсанаас болж хохирч байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах, татгалзах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож зардлаа хэмнэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хот хоорондын зорчих тасалбар 10 ширхэгийг хавсаргаснаас харахад хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гэхээсээ илүүтэй, Үндсэн хуульд заасан оршин суух газраа чөлөөтэй сонгох, чөлөөтэй зорчих эрхээ эдэлсэн тухай хэрэгт ач холбогдолгүй баримт байна. Хариуцагч нэхэмжлэгчийн дээрх зардлыг хариуцах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. /хх-839 хуудас/
Хариуцагч Т.Очирсүрэн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Т.Очирсүрэн би 2004 оноос эхлэн 2009 оныг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улсад ажил хөдөлмөр эрхэлж амьдарсан. 2006 онд Г.Түмэн-Өлзийтэй тус улсад хамтран амьдарч эхэлсэн. Ажил хөдөлмөр хийж олсон мөнгөө амьдрах зардал, хэрэглээний мөнгө, гэр орон руугаа явуулах зэргээр зарцуулдаг байсан. Хоол унд, орон байрны түрээсийн төлбөр зэргийг бид 2 хамтран боломж боломжоороо гарган хариуцдаг байсан. Харин өөр өөрсдийн гэр бүлийнхэн рүүгээ өөрсдийн олсон мөнгөнөөсөө явуулдаг байсан. Гэр рүүгээ явуулж байгаа нэг нэгнийхээ мөнгөний асуудалд ордоггүй байсан. Миний бие Монголд хүүгээ хүний асрамжинд үлдээчихсэн асарч хамгаалж байгаа хүн хүүг маань хооллож, сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах ажлыг хийдэг байсан тул түүнтэй гэрээ байгуулж cap болгон төлбөр төлдөг байсан. Мөн сургуулийнх нь төлбөрийг төлнө. Ах Т.Найдан руу явуулсан мөнгийг ах маань хүүхдийн маань сургалтын төлбөр, асран хамгаалах төлбөр зэрэгт өгдөг байсан ба энэ тухай баримтууд урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн материалд байгаа болно. Г.Түмэн-Өлзийд хамаагүй хүүхдийн төлбөрийг Г.Түмэн-Өлзий хариуцан төлнө гэж юу байхав дээ. Г.Түмэн-Өлзийгээс 13.000 доллар аваагүй бөгөөд тийм мөнгө авч ах Т.Найдан руу явуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан 13.000 долларыг хариуцах ямар ч үндэслэлгүй юм. Байранд засвар хийсэн асуудал бол би Т.Найдан ахаас асуулгүйгээр тав тухтай байх зорилгоор хийсэн. Хохирсон дээрээ хохироод зогсохгүй, зөвхөн баримтанд үндэслэгдсэн хохирол гэхэд 2800000 төгрөг гэх мөнгийг хариуцах ямар ч үндэслэлгүй. Юуны хохирол нь тодорхойгүй, ямар учраас би хариуцах ёстой нь тодорхойгүй хохирол гэх 2800000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Т.Очирсүрэн миний бие Г.Түмэн-Өлзийгээс мөнгө төгрөг зээлсэн, авсан асуудал байхгүй тул түүнд мөнгө төлөх хууль зүйн үндэслэлгүй юм...” гэжээ. /хх-180-181 хуудас/
Хариуцагч Т.Найдан 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Г.Түмэн-Өлзий нь 2011 оны 03-р сард Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 103 тоот 2 өрөө миний өмчлөлийн орон сууцанд хэсэг бүлэг хүмүүс дагуулан дайрч орж, уг байрыг түрээслэж байсан Я.Элбэгзаяа болон түүний гэр бүлийн хүмүүсийг хөөн гаргаж, байранд байсан зарим эд хөрөнгийг аваад байранд байх ёстой дагалдах хэрэгсэл болох сантехникийн бүх хэрэгсэл болон цахилгааны бүх хэрэгсэл, унтраалга, разетка, угаалтуур суултуур гэх мэт бүх зүйлийг тонож монтажуудыг гэмтээж явсан. Мөн өс хонзонгийн сэдэлээр байрны обойг урж, дотор нь хүнд хөнгөнөөр бие засаж, хүүхдийн живх овоолж маш их хэмжээний хог новш хаяж эд хөрөнгөнд минь гэм хор учруулсан. Г.Түмэн-Өлзийгийн буруутай үйл ажиллагаанаас болж надад нийт 10550000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан. Иймд Г.Түмэн-Өлзийгөөс 10550000 /арван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /хх-657 хуудас/
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Г.Түмэн-Өлзий миний бие 2010 оны 10 сараас хойш уг байранд амьдраагүй. 2010 оны 11 дүгээр сарын 09-нд байрыг хөлслүүлсэн байсан. Гэрээг Б.Элбэгзаяа гэгч хийсэн ба энэ хүн Я.Амарзаяа, Я.Энхзул, Ш.Мөнхбат нартай амьдарч байсан юм. Т.Найдангийн сөрөг нэхэмжлэлд 2011 оны 03 сард дайрч орж 10550000 төгрөгийн хохирол учруулсан юм бол тэр үед нэхэмжлэхгүй яасан юм бэ...2011 оны 03 сараас хойш амьдраагүй нь нотлогдсон байхад хүнийг ингэж дайрч, доромжлон гүтгэх нь гэмт хэрэг шүү дээ...” гэжээ. /хх-666-669 хуудас/
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд Солонгос улс руу ажиллах гэрээгээр явж Т.Очирсүрэнтэй танилцаж тэндээ гэр бүл болж нэг үйлдвэрт хамтран ажиллаж амьдарч мөнгөө нэгтгэн хурааж Т.Очирсүрэнгийн саналаар түүний төрсөн ах Т.Найдангаас 2 өрөө байрыг нь худалдаж авахаар тохиролцож 2006-2008 оны хооронд нийт 36000000 төгрөг явуулж байрыг нь худалдаж аваад 2009 онд Монголд ирсэн. 2 сарын турш тухайн байранд засвар хийгээд 2009 оны 06 дугаар сарын 10-нд хурим найраа хийж хоёр талын ах дүү нараа урьж байрандаа найрыг хамтатгаж хийсэн. Байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэе гэж Т.Найдангаас олон удаа шаардаж байсан боловч Т.Найдан одоо завгүй, амжихгүй байна гэдэг шалтгааны улмаас байрыг нэр дээрээ шилжүүлж өгөөгүй. Хархорин суманд манай аав, ээж хоёр байсан бөгөөд би Хархорин суманд төрөх гэж ирсэн. 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрж хүүтэй болсон. Хүү маань одоо 6 настай. Тухайн үед Т.Очирсүрэн Булган аймгийн Могод сум руу оторт явсан байсан. Тухайн жил зудтай жил байсан. Оторт явахаасаа өмнө надтай 2010 оныхоо 01 дүгээр сард холбогдоод оторт байна гэдгээ хэлж байсан. Ингээд оторт явахынхаа өмнө тухайн байрыг түрээслүүлсэн байсан. Байрыг түрээслүүлэхдээ хэлээгүй түрээслүүлсэн байсан. Тухайн байрыг түрээслүүлээд манай гэрийн хамаг тавилгыг нь зөөсөн байсан. Байрыг түрээслүүлэх гэрээг Т.Найдан хийсэн байсан. Энэ баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудсанд авагдсан байгаа. Байранд байсан тавилгыг зөөгөөд эгч Т.Оюунчимэгийнхээ грашид хураасан байдаг. Энэ нь прокурорын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдсон байдаг. Энэ үед Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хэд хэдэн удаа дуудаж эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Энэ нь Т.Найдан танихгүй эмэгтэй миний байранд ороод ирсэн гэдэг шалтгаанаар цагдаад мэдэгдэж эрүүгийн хэрэг үүсэж байсан боловч хэрэгсэхгүй болж байсан. Миний бие 2013 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан. Мөн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд Т.Найданд 36000000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос улсаас Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар шилжүүлсэн гэдэг нь удаа дараагийн байцаалт мэдүүлгээр нь нотлогдсон. Т.Очирсүрэн бид хоёрыг Солонгос улсаас ирэхэд Т.Найдан 11300000 төгрөгийг бид хоёрт хүлээлгэж өгсөн. Энэ нь хэрэгт байгаа Голомт банкны хуулгаар батлагдаж байгаа. Бид нар Солонгос улсад гэрээгээр явдаг байсан. Сүүлд нь ажлын нөхцөл байдлын улмаас харлаж ажиллаж байсан. Харлаж ажиллаж байсан учраас Монгол улс руу мөнгийг зөвхөн каргогоор шилжүүлж байсан. 2006 онд Солонгос улсад банк хөгжөөгүй мөнгөн гуйвуулга каргогоор хийгддэг байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ нууц код өгч тухайн нууц кодыг Т.Найданд хэлж, Т.Найдан тэр кодыг каргонд хэлж авч 2 талын хүмүүс үйлчлүүлдэг байсан. Эхний мөнгөө 2006 оны 12 дугаар сарын 23-нд 1000 доллар, 2007 оны 02 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 03 дугаар сарын 24-нд 1000 доллар, 2007 оны 04 дүгээр сарын 21-нд 1000 доллар, 2007 оны 05 дугаар сарын 24-нд 1030 доллар, 2007 оны 06 дугаар сарын 23-нд 2000 доллар, 2007 оны 07 дугаар сарын 24-нд 2000 доллар, 2007 оны 08 дугаар сарын 28-нд 1000 доллар буюу Батхаан каргогоор явуулдаг байсан. Батхаан каргогоор явуулахдаа тухайн 2 хүний гарын үсгээр баталгаажиж эдгээр мөнгөнүүдийг шилжүүлсэн байдаг. Тухайн мөнгө шилжүүлсэн баримтны зарим нэг дээр миний гарын үсэгтэй зарим нэг дээр нь Т.Очирсүрэнгийн гарын үсэг, зарим нэг дээр нь бид хоёрын гарын үсэгтэй баримтууд байгаа. Эдгээр бүх баримтууд нь 5 дугаар хавтаст хэрэгт 1050-1058 хуудсанд авагдсан байдаг. Эдгээр баримтыг давхар нотлохын тулд каргогоор өөр хүмүүс явуулж каргоны баримт хавтаст хэргийн 1050-1061 дүгээр хуудсанд байгаа. Мөн 5-р хавтаст хэргийн 1065-1071-р хуудсанд Т.Найданд явуулж байсан ачааны каргоны баримтуудыг хавсаргасан байдаг. Энэ нь давхар нотлогоо болгох зорилгоор баримтуудыг өгсөн. Батхаан каргогоор нийт 10030 доллар буюу 11684000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд Бээжин гэдэг каргогоор Золзаяа гэдэг хүний данс руу 2084000 төгрөгийг шилжүүлж байсан. 3 дугаар хавтаст хэргийн 505-507 дугаар хуудсанд авагдсан Ц.Батсүрэн гэдэг хүний хадгаламжийн дэвтэрээр нотлогдоно. Би эхлээд гэрээгээр явсан боловч гэрээний хугацаа дуусч сүүлдээ хараар ажиллаж байсан. Ажил олгогч компани мөнгийг гар дээр бэлнээр өгдөггүй. Ямар нэгэн байдлаар тэр мөнгийг данс руу хийж авч байсан учраас Ц.Батсүрэн гэж хүнийг хадгаламжийн дэвтэр нээгээд өгөөч гэж гуйж байж нээлгэж авч байсан. Ц.Батсүрэн гэж хүн 2008 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирээд Солонгос улс руу буцаагүй байдаг. Гэтэл энэ хадгаламжийн дэвтрээр хийгдэж байсан мөнгөнүүд хамгийн эцсийн байдлаар 2008 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн байдаг учраас Ц.Батсүрэн гэж хүн Монголд ирсэн тэр хүний дэвтрийг ашиглаж байна гэдгийг харах боломжтой. Энэ дэвтэрийг 2007 оны 09 дүгээр сарын 28-нд нээлгэсэн байдаг. Ц.Батсүрэн гэдэг хүний нэр дээр байсан хадгаламжийн данснаас 2007 оны 09 дүгээр сарын 30-нд өдөр 1201200 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Дэвтэрт орчуулага хийгээд орлого зарлага нь харагдаж байгаа. Энэ мөнгийг 2007 оны 09 дүгээр сарын 30-нд Сувд гэдэг каргогоор шилжүүлж байсан. Мөн 2007 оны 11 дүгээр сарын 15-нд тухайн орлогоор 1720000, 2150000 нийт 3870000 вон буюу энэ нь цалин авч байгааг нотлож 3-р хавтаст хэргийн 503-504-р хуудсанд байгаа. Золзаяа гэх хүний данс руу шилжүүлж энэ данс руу 1430000 төгрөг орлого болж орж ирсэн ба 2007 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1201200 төгрөгний зарлага болж гарсан байдаг. 2007 оны 11 дүгээр сарын 07-нд Золзаяа гэдэг хүний данс руу 284900 төгрөг явуулсан. 2007 оны 11 дүгээр сарын 17-нд 700000 вонь, 2007 оны 11 дүгээр сарын 26-нд 900000 вонь, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 102200 төгрөг орлогоор орж ирээд тухайн орлогыг авч явуулж байсан. 2007 оны 12 дугаар сарын 18-нд 701200 вонь, мөн 401200 воныг зарлагдаж гаргаад 1000 долларыг явуулсан байдаг. Мөн орлого нь орж ирсэн гэдгийг дэвтрээс харж болно. 2008 оны 04 дүгээр сарын 21-нд 701200 төгрөгөөр 2 удаа, 201200 хоёр удаа зарлагдаж гарган 1500000 долларыг Монгол руу шилжүүлсэн. 2008 оны 05 дугаар сарын 16-нд 2200000 төгрөг, 2600000 төгрөг орж ирсэн орлого нь мөн харагдаж байгаа. 2008 оны 05 дугаар сарын 20-нд 701200 вон зургаан удаа, 201200 воныг нэг удаа, 401200 воныг нэг удаа аваад нийт 4809600 төгрөгийн зарлага гаргаад 4000 долларыг Монгол руу явуулсан байдаг. 2008 оны 08 дугаар сарын 17-нд 882180, 904100 вон нийт 17861200 вон явуулж орлогоор орж ирсэн гэдэг нь харагдаж байгаа. 3-р хавтаст хэргийн 656-р хуудсанд Хил хамгаалах газрын лавлагаанд Ц.Батсүрэн гэдэг хүн Монгол улсад аль хэдийн орж ирсэн гэдгийг нотолсон. Хамгийн сүүлийн мөнгө 2008 оны 08 дугаар сарын 17-нд байдаг. Гэхдээ 05 дугаар сарын 20-нд авчихаад яагаад 08 дугаар сарын 17-нд буюу их хугацааны дараа авсан гэхээр картыг нь хаячихаад дэвтрээр авах боломжгүй учраас тухайн хүний бүх бичиг баримтыг Монголоос ирүүлж байж 08 дугаар сарын 17-ны өдөр бүх мөнгийг авсан байдаг. Дэвтэр эх хувиаараа байгаа. Мөн нотариатын баталгаа хийгдсэн. Мөн орчуулга хийсэн газрын гэрчилгээг хавсаргасан байгаа. 2-р хавтаст хэргийн 442 дээр Т.Найдангийн өгсөн мэдүүлэгт “...Т.Очирсүрэнгээс ирүүлж байсан мөнгийг зөвхөн би өөрөө хүлээн авдаг байсан. Янз бүрийн л карго ирдэг байсан. Каргогоор ирж байгаа мөнгө нь зарлагын баримт дээр гарын үсэг зуруулаад л болдог байсан. Албан ёсны тамга тэмдэг байдаггүй гэж мэдүүлсэн байдаг. Энд бол албан ёсны тамга тэмдэг байдаггүй. Зөвхөн тухайн хоёр хүний зөвшилцөл, итгэлцэл дээр явуулж байсан нь харагдаж байгаа. Нийт 25 мянган доллар буюу монгол мөнгөө 26000000 төгрөгийг Монгол руу явуулсан. Т.Найдангаас байрыг худалдаж авах гэж явуулж байсан. Миний ажил хийж олсон мөнгө учраас би үүнээс 13000000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн Солонгос улсаас гэр доторт цахилгаан бараа, тавилгануудыг авч ирсэн. Энэ 2-р хавтаст хэргийн 343, 346, 348, 349, 350-р хуудсанд байна. Мөн хурим найр хийж байсан талаарх бичлэг, гэрэл зураг, 5 хүний гэрчийн мэдүүлэг 4-р хавтаст хэргийн 970, 971, 974-991-р хуудсанд байгаа баримтуудаар мөн адил нотлогдоно. Хариуцагч Т.Очирсүрэн нь намайг Солонгос улсад байхад ажил хийгээгүй. Би энэ мөнгийг явуулсан гэж мэдүүлсэн байдаг. 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл гэрээгээр ажиллаж байсан гэдгийг нотлуулахаар 5-р хавтаст хэргийн 1048, 1049-р хуудсанд гэрээгээр ажиллаж байсан нь үнэн талаарх нотлох баримтыг хавсаргасан байгаа. Мөн 2-р хавтаст хэргийн 342, 344, 345, 351, 352-р хуудсанд авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр Солонгос улсад ажиллаж байсан байдал нотлогдож байна. 3-р хавтаст хэргийн 503-504-р хуудсанд цалингийн тодорхойлолт байна. Бид хоёр байрыг хүлээж аваад 7000000 төгрөгийн засвар хийсэн. 2-р хавтаст хэргийн 428-р хуудсанд Т.Очирсүрэн бид хоёр өөрсдийн мөнгөөр засвар хийсэн гэдгээ нотолсон байдаг. Мөн 2-р хавтаст хэргийн 342, 344, 345, 347, 350-352-р хуудсанд гэрчийн мэдүүлгүүд нотолно. Мөн 1-р хавтаст хэргийн 35-36-р хуудсанд авагдсан зарлагын баримтууд мөн 52-61-р хуудсанд байгаа баримт, 5-р хавтаст хэргийн 1075-1120 тэмдэглэлийн хар дансны дэвтэр, 1-р хавтаст хэргийн 209-р хуудсанд авагдсан мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хариуцагч Т.Найдангаас байранд засвар хийсний зардал 7000000 төгрөгөөс 3500000 төгрөгийг нэхэмжилсэн. Т.Очирсүрэн бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагч гэсэн байдаг. Гэхдээ 1-р хавтаст хэргийн 209-р хуудсанд авагдсан мэдүүлэгт хадамж ээж Дарьсүрэнгийн мэдүүлэг байдаг. Миний хүүтэй гэрлээд салсан. Юунаас болсон гэдгийг мэдэхгүй. Нэг хүүхэдтэй гэдгийг нь гэрчилж хэлж өгсөн байдаг. Би 2013 оны 08 дугаар сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Мөн 2013 оны 04 сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаж байсан. Дундын эд хөрөнгө бидний эд хөрөнгө учраас үүнээс надад оногдох эд хөрөнгө болон хүүхдэд оногдох хувийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нь 1-р хавтаст хэргийн 269, 270, 271, 185-201, 224, 184-р хуудсанд авагдсан байгаа. Т.Очирсүрэн эд хөрөнгөө аваад эгчийнхээ грашинд хийсэн. Заримыг нь зарж үрсэн гэдэг нь 1-р хавтаст хэргийн 184-р хуудсанд байгаа прокурорын тогтоолоор нотлогдсон байдаг. Гэрийн доторх эд хөрөнгө 22745000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ үнэлгээг Засаг даргын дэргэдэх комисс үнэлсэн. Мөн Архангай аймагт нэг шүүх хурал болж тухайн хурлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Т.Очирсүрэнд гардуулж өгөөгүй гэдэг үндэслэлээр дахин энэ шүүхэд ирж Т.Очирсүрэнд дахин нэхэмжлэлийн шаардлага гардуулах ажиллагаа хийж явуулж байсан нь харагдаж байна. Мөн 2-р хавтаст хэргийн 272-275-р хуудсанд эд хөрөнгийн баримтууд байгаа. Монголд ирээд худалдаж авсан баримтууд, 3-р хавтаст хэргийн 497-р хуудсанд эд хөрөнгийн жагсаалттай Т.Очирсүрэн бид хоёрын гарын үсэгтэй баримт байна. Мөн хавтаст хэргийн 498-р хуудсанд эд хөрөнгийг Т.Очирсүрэн бичсэн зүйлийн талаарх баримт, 578, 579-р хуудсанд Т.Очирсүрэнгийн гарын үсгийг шинжлүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 3-р хавтаст хэрэгт мөн Лхагвасүрэнгийн хадгаламжийн дэвтрийг орчуулж хавсаргасан байна. 2009.07.06-ны өдөр хүртэл тухайн хадгаламжийн дэвтрийг ашиглаж орлого зарлага хийгдэж байсан гэдгийг нотлуулахаар үүнийг өгсөн. Мөн тухайн Солонгос улсаас цахилгаан барааг худалдаж авахдаа энэ баримтуудаа хавсаргаж өгөхөөс гадна энэ дэвтэр дээр байгаа мөнгөнүүд гарч тэр мөнгөөр цахилгаан барааг худалдаж авч байсан. Цахилгаан бараа худалдаж авч байсан өдрийн баримт тухайн өдөр өгсөн мөнгөний он, сартай дүйцэж байгаа гэдгийг харуулахаар нотлох баримтаар оруулсан. 2009 оны 07 дугаар сарын 06-нд бүх мөнгийг Лхагвасүрэн гэж хүний данснаас аваад Монголд ирсэн. 2008.09.16-ны өдөр энэ дансруу 1700000 төгрөг, 2008.10.20-нд 2800000 төгрөг авсан. 2008.11.20-нд 2800000 төгрөгийн орлогонууд ороод гарсан зарлага нь тухайн худалдаж авсан баримттай давхар нотолгоо болж байгаа. Мөн 3-р хавтаст хэргийн 689-690-р хуудсанд цалингийн цэсийг орчуулж өгсөн. 2009.04.16-нд 2900000 төгрөгийн цалин авч байсан. Энэ цалинг Лхагвасүрэн гэж хүний данс руу орж энэ мөнгийг авч байсан гэдгийг нотлох зорилготой оруулсан. 2-р хавтаст хэргийн 479-481-р хуудсанд 2009.01.18-ны өдөр 2401300 төгрөгийн зардлага гарч угаалгын машин авсан. Угаалгын машин авсан он, сартай таарч байгаа. Мөн 5-р хавтаст хэргийн 1071-р хуудсанд Монтээвэр каргогоор 2009.01.20-ны өдөр хөргөгч, угаалгын машин Монгол руу явуулсан баримт, 476-478-р хуудсанд 2009.07.04-ний өдөр телевизор, комьпютер авч байсан. Мөн явуулсан каргоны баримт хэрэгт хавсаргасан, 5-р хавтаст хэргийн 1067-р хуудсанд Хамаг монгол гэдэг каргогоор 2009.07.07-ны өдөр телевизор явуулж байсан баримт 2-р хавтаст хэргийн 471-475-р хуудсанд гэр ахуйн цахилгаан бараа авсан баримтууд байгаа. Бүх баримтыг орчуулга хийж хавсаргасан. Энэ бүхнийг Т.Найдан руу явуулдаг байсан. Т.Найдан бүгдийг нь хүлээж авдаг байсан. 5-р хавтаст хэргийн 1065-р хуудсанд “Мон тээвэр” каргоны баримт, мөн хавтаст хэргийн 166-170-р хуудсанд каргоны баримтууд 282-р хуудсанд илгээмжийн эдийн тодорхойлолтонд Т.Очирсүрэнгээс дараах эд зүйлсийг явуулсан жагсаалтыг харуулсан. Байрыг надад түрээслэх талаар мэдэгдэлгүй доторхи эд хөрөнгийг зөөж түрээслүүлсэн. 2-р хавтаст хэргийн 429-р хуудсанд Т.Очирсүрэн мэдүүлэхдээ Г.Түмэн-Өлзийд урьдчилж хэлээгүй гэж хэлсэн байдаг. Бид хоёрын гэрт байсан эд зүйлсийг үнэлүүлж би үүнээс Т.Очирсүрэнгээс өөрийн эд хөрөнгө болон мөн хүүхдийнхээ хувь болох 15163000 төгрөгийг нэхэмжилж байна. Цахилгаан барааны бүх баримтууд, дэвтрүүд бүгдийг орчуулга хийлгээд орчуулга хийсэн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн баримтуудыг мөн хэрэгт хавсаргасан. Би нэхэмжлэл гаргаад одоо 5 дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд шүүгчийн хариуцлагагүй байдал мөн хариуцагч талаас нотлох баримт буруу гаргаж өгсөн. Мөн оршин суугаа газрын тодорхойлолт буруу гаргаж өгснөөс болж хэрэг олон дахин нааш цаашаа болж хаяг янз янзаар өөрчлөгдөж зөвхөн хаягийн маргаанаас энэ хэрэг Дээд шүүх хүртэл явж цаг хугацааны хувьд энэ хэрэг их сунжирч явсан. Би тухайн үед ажил хийх ямар ч боломжгүй. 6 сартай хүүхэдтэй байрнаас хөөгдөн гарч үлдэж байсан. Энэ үед үнэхээр сэтгэл санааны хохирол гэдгийг маш ихээр амссан. Тухайн үед би ажил хийх гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Гэр орон байхгүй юу ч байхгүй ажил хийхэд хүндрэлтэй байсан. Мөн миний диплом байгаагүй. Тухайн гэрийг орхиод явсан. Түрээслүүлэхэд бүх зүйлийг зөөсөн учраас тэнд байсан диплом маань алга болж бүх зүйлийг грашид аваачиж надад өгөөгүй. Хэрэв диплом маань байсан бол би өөрийнхөө мэргэжилийн дагуу ажил хийгээд ажиллах боломж байсан. Диплом ч байхгүй. Хүүхэд харах хүн байхгүй гэдэг шалтгааны улмаас би 2 жил гаран ажил хийж чадаагүй. Тийм учраас ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар гаргаж байсан. Энэ нь 12940000 төгрөг авах боломжтой байсан болохоор Т.Очирсүрэн, Т.Найдан нараас нэхэмжилж байна. Би энэ хоёр хүнээс болж хохирч явсан. Хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс шинжлэн судлаж өгнө үү. Үнэхээр Т.Очирсүрэн, Т.Найдан гэдэг хүмүүсийн өгсөн мэдүүлгүүдээс нь харахад зүгээр л танихгүй эмэгтэй надтай зүгээр хамтран амьдарч байсан, гэрлэлтийн баталгаа байхгүй гэдгийг маш ихээр хэлсэн байдаг. Би бодит амьдрал дээр 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хурим найраа хийсэн. Монгол ёс заншлаараа бэр нь болоод энэ айлд орсон. Хүүхдийг нь гаргасан байсан. Би хүүхэдтэй гэдгээрээ өнөөдрийг хүртэл бамбай барьж яваагүй. Энэ бол бодит амьдрал дээр болсон процесс. Т.Очирсүрэн, Т.Найдан нар нь миний итгэлийг олж авах зорилготой байсан гэдгийг би нилээн хожуу ойлгосон. Гэрлэлтээ батлуулъя гэхээр Т.Очирсүрэн гэрлэлтээ батлуулахгүй байсан. Батлуулахгүй байх шалтгаан байгаагүй. Өмнө нь Т.Очирсүрэн гэр бүлтэй байсан. Гэхдээ тухайн хамтран амьдарч байсан гэр бүлийнх хүн нь нас барсан. Зөвхөн нас баралтын лавлагаа авахад гэрлэлтээ бүртгүүлж болох байсан. Гэтэл гэрлэлтээ батлуулахгүй байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байсан. Надад цаг зав байхгүй байна гэдэг байсан. Т.Найданг байраа шилжүүлээд өгөөч гэхээр миний цаг зав болохгүй байна гэдэг байсан. Миний хувьд энэ айлын бэр болоод орсон, хурим найраа хийсэн. 2 талынхаа ах дүү нарыг оруулаад нэгэнт ёс төртэй хурим, найр хийсэн учраас намайг ийм байдалд оруулна гэж би бодоогүй. Болсон процесийг харахаар энэ бол залилангийн хэрэг гэдэг нь илт. Тэгээд өгч байгаа мэдүүлгүүдээс нь харж байхад гэрлэлтийн баталгаа байхгүй бид бол хамтран амьдрагч гэсэн байгаа. Гэвч амьдрал дээр гэр бүл байсан. Т.Очирсүрэнтэй 5 жил хамт амьдарсан. Хамт амьдраад одоо 6 настай хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Би хариуцагч нарыг энэ хурал дээр оролцуулаад өгөөч гэдэг хүсэлтийг байнга тавьж байдаг. Миний хувьд энэ хоёрыг хоёуланг нь байлгаж шүүх хурлыг хийх хүсэлттэй байдаг. Т.Очирсүрэн хүүхэдтэйгээ ирж уулзахгүй байгааг би гайхдаг. Т.Очирсүрэнгийн үр хүүхэд. Т.Найдангийн хувьд миний хүүхэд бол үр удам яалт ч үгүй мах цусных нь тасархай. Энийг хэлэх хэрэгтэй гэж би бодож байна. Хэрэв бид нар Т.Найдангаас байрыг худалдаж аваагүй байсан бол нэг хүүхэд ч гэсэн хагацал үзэж нэг гэр бүл ч гэсэн салж нэг эмэгтэй ч гэсэн насан туршийнхаа амьдралд сэв толбо суулгахгүй байсан байх гэж би боддог. Бичлэгтэй шүүгч нарыг танилцах байх гэж бодож байна. Бичлэг дээр Т.Найдангийн хэлсэн үгэнд энэ бол миний буруу байсан. Энэ хэргийг Т.Очирсүрэн өөрийнхөө толгойгоор шийдэх ямар ч чадвар байхгүй гэдэг учраас Т.Найдан гэдэг хүн энэ хэрэг дээр хэтэрхий их орсон гэдгийг хэлмээр байна. Мөн 2-р хавтаст хэргийн 284-р хуудсанд Хархорин сумын “Орхон цогцолбор” сургуулийн тодорхойлолт байгаа. Мөн хавтаст хэргийн 285-р хуудсанд МУБИСургуулийн харьяа багшийн коллеж төгссөн тодорхойлолт, 286-р хуудсанд дипломын хуулбар, 287-р хуудсанд багшлах эрхийн үнэмлэхний хуулбар байгаа. Өмнө 2800000 төгрөгийн хохирол нэхэмжлээд дараа нь 6124000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд бол хариуцагч талууд янз бүрийн тодорхойлолт худлаа хийсэн. Янз бүрийн үнэн биш захирамжууд гаргаж байсан шүүгчдийн алдаа дутагдлын улмаас Улаанбаатар хот явж зардал их гарч байсан. Тэр хохирлуудыг гаргуулахаар нэхэмжилсэн. Нийт гэм хорын хохиролд 21803981 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол гэдгийг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ хөөгдөж гараад өнөөдрийг хүртэл яаж явж байгаа, хэрэг хүртэл шийдвэрлэгдэхгүй удааширах гэдэг бол хүнийг сэтгэл санаагаар үргэлж хямрааж байдаг учраас үүнийг би шүүх тогтоож өгнө үү гэж хүсч байна. Сэтгэл санааны хохирлыг миний хувьд мөнгөн хэлбэрээр үнэлэх боломжгүй. Тийм учраас би сэтгэл санааны хохирол гэдгийг шүүх хууль журмынхаа дагуу тогтоож өгнө үү. Гэм хорын хохирол 12939000 төгрөг дээр нэмээд 8924000 төгрөгний баримт дээр үндэслэгдсэн. Ийм байдлаар би хохироод байна гэдгийг бодит байдал дээр гаргаж ирсэн учраас энэ хохирлыг би 2 хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Т.Очирсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч Т.Очисүрэнгийн ашиг сонирхлыг төлөөлж ашиг сонирхлыг нь хамгаалж оролцож байна. Тухайн хэрэгтээ холбоотой байр суурийг илэрхийлж байна. Г.Түмэн-Өлзий нэхэмжлэлийн шаардлага танилцууллаа. Гэхдээ хууль зүйн үндэслэл ийм байна. Ийм баримт байна гэхээсээ илүү Т.Очирсүрэн гэж хүнийг хамтын амьдралд буруутай залилан хийсэн гэдэг байдлаар ямар нэгэн баримтгүйгээр шүүгчийн дотоод итгэл үнэмшилд энэ Т.Очирсүрэн бол болохгүй, бүтэхгүй хүн байна гэдэг байдлаар ойлголт өгөх гэж байна. Би Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн хоёрын яасан талаар мэдэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар нас биед хүрсэн эрх зүйн чадамжтай хүмүүсийн хувийн асуудлыг шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаадлагыг дэмжих гэдэг асуудал байх зохимжгүй. Мөн ямар нэгэн баримтгүй учраас нэр төрд нь битгий тэгж халд. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий гэдэг хүмүүс хамтын амьдралтай байсан. Дундаасаа хүүхэдтэй байсан гэдэг дээр нэг ч удаа маргахгүй. Маргааны зүйл нь Т.Очирсүрэнгээс юу нэхээд байгаа юм бэ. Харин миний үйлчлүүлэгчийн талаар шүүх бүрэлдэхүүнд баримтгүйгээр ийм ойлголт төрүүлэх гээд байна. Дундын эд хөрөнгийн өөрт болон хүүд ногдох хувь 15163000 төгрөг гаргуулна гэж байна. Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нарын хооронд 22917800 төгрөгийн мөнгөн хөрөнгө байхгүй. Өөрөө ч нэхэмжлэгч хэлж байгаа. 2007, 2008 оноос Солонгосоос тавилга, эд хогшил авч ирсэн. Ийм хөрөнгө байгаа гэдгийг хэлсэн. Дундын эд хөрөнгө байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Дундын эд хөрөнгийг хуваана гэдэг талаар Т.Очирсүрэн тайлбар бичээд өгсөн. Мөнгөн хөрөнгө байхгүй байхад мөнгөн хөрөнгө гаргуулах хууль зүйн шаардлага байхгүй. Иргэний хуулийн ямар ч зохицуулалтаар ямар хөрөнгө байгаа тэрийгээ тусдаа захиран зарцуулах, түүнийгээ нөгөөхөөсөө шаардах, захиран зарцуулах эрх байгаа. Тийм учраас 15163000 төгрөг шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Мөнгөн хөрөнгө байхгүй ч гэсэн материаллаг эд хөрөнгө байгаад үүнийг нь хэн нэг нь үрэгдүүлээд алга болгосон тохиолдолд гэм хор учруулсан гэдэг юм уу аль ч журмаар нь шийдвэрлүүлж болно. Гэтэл энэ эд хөрөнгүүд нь байгаа гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэлж байгаа. Энэ талаар эрүүгийн журмаар шалгахад эгчийнхээ грашид хийсэн байсан гэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгч хүсэлт гаргаад эд хөрөнгүүдийг битүүмжлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн зусланд очиж контейнерт байгаа бүх хөрөнгийг гаднаас нь битүүмжлээд өнөөдрийг хүртэл тэр захирамж хүчинтэй. Тэр эд хөрөнгө битүүмжлээстэй байгаа. Тэр дотор юу юу байгаа гэдгээр нь ялгаагүй. Энэ талаар 4-р хавтаст хэргийн 871-р хуудсанд байгаа. Энэ нь хөрөнгө алга болсон юм уу ашиглах боломжгүй болсон гэж албан ёсоор шинжээчийн дүгнэлт гарсан зүйл байхгүй. Мөн хөрөнгө алга болсон асуудал байхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар энэ хөрөнгийг үнэлсэн үнэлгээ байхгүй. Тэр үнэлгээ гаргасан гээд байгаа сумын үнэлгээний комисс нь өөрөө өнөөдрийн мөрдөгдөж байгаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тогтоомжид нийцэхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд мөн нийцэхгүй. Тэр талын дүгнэлт гаргахад тухайн чиглэлээр эзэмшсэн тусгай мэдлэгтэй этгээд байх ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй этгээдүүд дүгнэлт гаргасан нь харагдаж байгаа. 2-рт энэ хүмүүс Г.Түмэн-Өлзий ийм эд хөрөнгө байгаа гэж хэлэхэд нь очиж үзэж гаднах байдал ч юм уу шинж чанарыг нь журмаараа очиж үзэж дүгнэлт гаргана. Түүнээс биш битүүмжилээд грашинд хийсэн байгаа эд зүйлийг хараагүй мөртлөө Хархорин суман дээр цаас хараад үнэлгээг нь үл ялиг багасгаад дүгнэлт гаргасан. Энэ нь цаг хугацааны хувьд өнөөдрөөс 4 жилийн өмнөх үнэлгээ. Эд хөрөнгө байгаа учраас элэгдэл хорогдол байгаа. Энэ элэгдэл хорогдлын эрсдэлийг өмчлөгчид хүлээнэ. Хөрөнгө байхад хөрөнгө хуваалгах асуудал буюу би ийм ийм хөрөнгө авъя гэж ярина гэхээс биш мөнгөн хөрөнгийг хэн нэгнээс гаргуулж болохгүй. Яг 22000000 төгрөгийн эд хөрөнгөтэй холбоотойгоо 15163000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр гаргана. Түүнээс нэхэмжлэгч шаардаагүй зүйлээр шүүхийн шийдвэр гарах нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчих асуудал. Нэхэмжлэгч 2013.08.13-ны өдөр нэхэмжлэлийн шаадлагаа нэмэгдүүлсэн гээд байгаа. Үүнийгээ 15163000 төгрөг гэж нэхэмжлээд байгаа. Улсын дээд шүүхээс 2016 оны 10-р сард нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах талаар зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжид талуудын мэтгэлцэх эрхийг хангах болон нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж мэтгэлцэнэ. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэсэн. Гэтэл 2013.08.13-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаадлага нь “...эд хөрөнгөөсөө өөрт ногдох хувийг нэхэмжилж байна гэж байгаа. Энд бол эд хөрөнгөө нэхэмжилсэн. Түүнээс мөнгө нэхэмжилсэн гэж бичээгүй. 2010 оны 11 сараас байр хөлслүүлснээс болж алга болсон эд зүйлийг мөнгөн дүнгээр нь гаргуулна. Алга болсон тодорхой хөрөнгө байх юм шиг байгаа юм. Би тэгж бодож байна. Алга болсон эд хөрөнгө нь ямар зүйл болох хэдэн төгрөгийн үнэтэй болох талаар баримт байхгүй. Мөн өөрийн хэрэглээний зүйлийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн байна. Хэрэглээний зүйл гэж юу юм мэдэхгүй. Үүнийг 15 сая гээд. Одоо 22 сая гээд. Тэрнээсээ хувилаад 15163000 төгрөг гээд байгаа. Шүүхэд ийм нэхэмжлэл гаргачихаад надад 15163000 төгрөг гаргаад өг гэж нэхэмжлэл гаргаад хангаж өг гэдэг зүйл байж болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын талаар нотлох үүрэгтэй. Өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай гэсэн Иргэний хуулийн 6-р зүйлийн 6.6-д заасан зарчмыг зөрчсөн байхад шүүх энэ бичсэн байгаагаас нь таагаад 15163000 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагыг хангаж, дүгнэлт өгнө гэдэг асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас “...2 жил 3 сарын хугацааны авах ёстой цалин буюу гэм хор гэж нэхээд байгаа 12939980 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Гэм хор гэж нэхээд байгаа 12939980 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ нэхэмжлэл гаргасанаас хойш хавтаст хэрэгт өөр байдлаар нэмэгдүүлээд ийм ийм байна. Мөнгөн хөрөнгө нь ийм байна гээд тэрэнтэй холбоотой тэмдэгтийн хураамж төлсөн асуудал байхгүй. Шүүхэд албан ёсоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зүйл дээр тайлбар хэлэх нь хангах хууль зүйн үндэслэл байхгүй байгааг харуулж байна. 2 жил 3 сарын хугацаанд авах ёстой байсан цалин гээд 12939980 төгрөгийг миний үйлчлүүлэгч болох Т.Очирсүрэнгээс нэхээд байгаа. Нэхэмжлэгч шүүх хурал дээр биеийн байцаалт өгөхдөө хаана ажиллаж байгаа газраа хэлсэн. Өөрөө ч хэлж байгаа. Багшилж байна гэсэн. Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуульд зааснаар ажил хөдөлмөр эрхлэх нь өөрийнх нь асуудал байгаа. Нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй байсных нь төлөө нөгөө маргаанд орж байгаа тал хариуцна гэсэн зүйл байхгүй. Диплом алга болгосон гэж байна. Бусдын эд зүйл хулгайлсан юм уу устгах гэж тусдаа гэмт хэрэг байгаа. Ийм гэмт хэрэг үйлдсэн болох нь Т.Очирсүрэн, Т.Найдан нар тогтоогдсон бол үүнтэй холбоотой гэм хор гэдэг байдал байвал иргэний журмаар гэм хорыг арилгахаар шаардах эрхтэй. Гэтэл диплом авсан гэдэг нь тогтоогдсонгүй. Иргэний шүүх гэмт хэргийн асуудлыг тогтоохгүй. Гэм буруугүй хувьд гэм буруутай гэж үзээд дүгнэлт хийх боломжгүй байгаа. Өнөөдөр ямар ч хувь хүний эрх олгосон бичиг баримтыг алга болгосон бол хаяж гээж үрэгдүүлсэн бол дипломоо нөхөж гаргуулаад аваад явах боломжтой. Тийм учраас би Г.Түмэн-Өлзийг ажлаа хийж байгаа байх гэж бодож байна. Түүнээс дипломгүйгээс болж хууль зөрчсөн байдлаар ажил хийгээгүй ойлгож байгаа. Дипломтой байхаас гадна өнөөдрийн мөрдөж буй дээд боловсролийн тухай хууль болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журамд зааснаар диплом аваад багшлах эрхийн үнэмлэх авч багшлах эрх нь нээгдэнэ. Түүнээс дипломоо гээгдүүлснээс болж багшлаагүй явсан гэдэг мэдээлэл байгаа. Ийм байдлаар 12939980 төгрөгийн талыг нь ч бай, бүхэлд нь бай Т.Очирсүрэн хариуцах үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2800000, 6100000 төгрөг гэм хор гэж нэхсэн. Энэ ажиллагаанаас болоод хохироод байна гэж байна. Хавтаст хэрэгт тээврийн зардлын баримт байгаа. Энэ маргааныг үүсгэсэн нь нэхэмжлэгч өөрөө. Өөрийнх нь эрх зөрчигдсөн гэж үзээд сэргээе гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өөрийн харъяалалын холбогдох шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Энэ нь өөрийнх нь хүсэл зоригийн асуудал. Түүнээс Т.Очирсүрэн, Т.Найдан нар шүүхэд хандахад хүргэхэд гэж урьдчилсан байдлаар дүгнэх боломжтой. Үндсэн хуульд зааснаараа аль аль шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө тэр зардлаа бусдаас шаардах асуудал байхгүй. Гэм хор гээд 12939980 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлож чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг мөнгөн хөрөнгө гэж нэхэмжлээгүй. Т.Очирсүрэн бол шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ нь бид нарын оролцож байгаа иргэний хэрэг шийдэгдэж шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ маань Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-р зүйлд зааснаар дуусгавар болдог. Дуусгавар болоод тэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лацыг нь авахад тэр хөрөнгүүд нь байгаа. Тэр хөрөнгүүдээ Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий хоёр очоод би энийг авъя чи тэрийг ав гээд хуваагаад авахад нээлттэй байгаа. Энэ хэрэг яаж шийдэгдсэнээс үл хамаараад хуваагаад авахад асуудал байхгүй. Дахиж энэ хэрэг дээр ийм асуудлаар маргаан гаргах шаардлага байхгүй гэдэг байр суурийг Т.Очирсүрэн илэрхийлсэн учраас би албан ёсоор хэлж байна гэв.
Хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 8-р зүйл дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг зааж өгсөн. Талуудын хоорондын гол маргаан бол орон сууцны маргаан байгаа. Орон сууцыг шилжүүлээгүйгээс болоод бидний амьдрал гэж байна. Энэ орон сууц өмчлөлийн асуудалтай холбоотойгоор 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Энэ шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэгт байх 2 өрөө байр Т.Очирсүрэн гэж хүнийг Солонгос улс явахаас өмнө буюу 2004 оноос өмнө Т.Найдангийн өмчлөлд шилжсэн. Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн хоёр Солонгост хамтран амьдарч орлого олж байсан байх. Гэхдээ энэ асуудал дээр хэн нь хэдэн төгрөгийн орлого олж байсан. Эсхүл орлого олоогүй гэдэг дээр маргаагүй. Т.Найдан гэдэг хүн 2004-2009 оны хугацаанд Т.Очирсүрэнгээс нийт 36601350 төгрөг авсан гэдэг. Тэгээд 2009 оны 07 дугаар сарын 10-нд Монголд ирсэнээс хойш 12 сая төгрөгийг Т.Очирсүрэнд шилжүүлж өгсөн. Т.Очирсүрэн Солонгос улс явахаасаа өмнө Т.Найдангаас 7000000 төгрөг зээлж авсан байдаг. Үүнийг суутгаж авсан. Мөн дээрээс нь Т.Очирсүрэнгийн хүүхэд Бадмаарэнчинг харах хэрэгтэй байсан учраас 2004 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Оюунчимэг гэж хүнтэй хүүхэд асран хамгаалах гэрээ байгуулж төлбөр өгсөн. Мөн хүүхэд төлбөртэй, сургуульд сурч байсан. 2006-2009 он хүртэл сурсан сургалтын бичиг байгаа. Мөн Т.Очирсүрэн гадагшаа явахдаа визний хураамж гэж Хишигжаргал гэж хүнэс 1000 доллар зээлсэн төлбөр. Мөн өөрөө өмнө нь ажил төрөл эрхэлж байхдаа том оврын ачааны машины моторыг цохиулсан гээд 2500000 төгрөг гээд өөрөөс нь хамааралтай гарсан зардлуудыг төлөөд Т.Очирсүрэнтэй тооцоо хийгээд 12800000 төгрөг хүлээлгэж өгсөн байдаг. Энэ хүлээлгэж өгсөн төлбөр Т.Очирсүрэнгийн нэр дээр 2009.07.23-ны өдөр Голомт банкны 1505003201 гэсэн дансанд 12800000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ шилжүүлэг хийгдсэнээр Т.Очирсүрэн болон Т.Найдан хоёрын хооронд хийсэн үүргийн харилцаа дуусгавар болсон байгаа. Ямар үндэслэлээр мөнгө нэхэмжилж байгааг бид нар мэдэхгүй байна. Бид ямар ч улс оронд байсан банкин дээр очоод юм уу каргон дээр очоод гүйлгээ хийхэд шилжүүлж байгаа хүнд нь хуулбар хувь өгч байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд дээр өөрөө засаад биччихсэн. Өөрөө нэрээ Г.Түмэн-Өлзий гээд биччихсэн. Эсхүл мөнгөн дүн дээр нь засвар хийсэн байгаа. Өмнөх хурал дээр асууж байсан. Т.Найдан гэдэг хүнтэй орон сууц худалдах асуудал дээр тохироо хийх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн ар гэрийнхэн Монголд байсан. Тийм учраас нэхэмжлэгчийн ар гэрийхэн Т.Найдан гэдэг хүнтэй хэлцэл хийх боломжтой байсан. Ямар нэгэн байдлаар бичгийн хэлбэрээр хийсэн тохироо байхгүй Т.Найдангийн зүгээс Т.Очирсүрэнд ч тэр, Г.Түмэн-Өлзийд ч тэр энэ байрыг та хоёрт өгнө. Надруу тэдэн төгрөг шилжүүлээрэй эсхүл энэ байрыг зарах гэж байгаа юм та хоёр худалдаж ав гэсэн зүйл Т.Найдангийн хувьд Т.Очирсүрэнтэй ч тийм тохироо байхгүй. Г.Түмэн-Өлзийтэй ч гэсэн тийм тохироо байхгүй. Мэдээж ах дүү хүмүүс дүүгээ хурим найраа хийх гээд тусдаа гарч байхад илүү байгаа байраа үнэ төлбөргүйгээр суу гэдэг байдлаар ийм нөхцөл журмын дагуу Т.Найдан энэ хоёрт тухайн байрыг өгч байсан. Энэ хоёр хоорондын үл ойлголцолоос болоод тусдаа амьдрахад нь байранд байсан зүйлийг зөөж хөлслүүлсэн байгаа. Орон сууцны засварын асуудал дээр 3500000 төгрөг гэж байна. Т.Найдан гуай Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий хоёрт тухайн байрыг эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу өгсөн байгаа. Тухайн байранд засвар үйлчилгээ хийх үү яах уу гэдэг байдлаар ямар нэгэн зөвшөөрөл Т.Найдангаас авч байгаагүй. Тэр байранд 7000000 төгрөгөөр засвар хийсэн гэж байгаа бол тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой. Мөн Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий хоёроос Т.Найдан руу явуулсан гээд байгаа мөнгө үнэхээр Г.Түмэн-Өлзийгөөс гарсан мөнгө мөн юм уу үүнийг бид мэдэхгүй байна. Нэгт засвар хийх зөвшөөрөл аваагүй. 7000000 төгрөгөөр засвар хийсэн баримт байхгүй. Байранд засвар хийснээр Т.Найдангийн өмчлөлийн эд зүйлийн чанар үнэлгээнд нэмэгдсэн юм байхгүй. Мөн дээрээс нь энэ засвар хийсэн зүйлтэй холбоотой аудитын дүгнэлт гаргуулсан юм байхгүй. Гаргасан нэг дүгнэлт нь санхүүгийн анхан шатны тооцоонд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Бид нар санхүүгийн баримт авахад тухайн байгууллага нь татвар төлөгчийн бүртгэлтгүй байх жишээтэй. Нэг бол татан буугдсан. Тийм учраас хуурамчаар бүрдүүлсэн баримт байна гэж үзэж байна. Энэ бол нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Т.Найдангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Найдангаас нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд холбогдуулаад 10550000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. 2011 оны 03 дугаар сараас Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороо 1-р байрны 103 тоот 2 өрөө орон сууцыг Б.Элбэгзаяа гэж хүн хөлсөлж байсан. Гэтэл бусдад хөлслүүлсэн байранд хүчээр орж, амьдарч байгаад байрны суултуурыг нь эвдэж гэмтээгээд хохирол учруулсан гээд 10550000 төгрөг нэхэмжилсэн гэв.
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан байгаа. 2013 онд тухайн байранд нэвтрэн орж утсыг нь гэмтээсэн гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг. Тэнд байсан утаснуудыг татаж таслаад янз бүрийн эд зүйл хүүхдийн живх овоолоод тэр дотор байгаа сангийн утаснуудыг татаж таслаад эд зүйл алга болсон гэсэн байдаг. Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг учраас үүнийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ. Хүнийг ийм байдлаар худлаа хэлж байгаадаа хуулийн хариуцлага хүлээх ёстой. 2013 оны 03 дугаар сард дайрч орсон гэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээр 2013 оны 03 дугаар сард Г.Түмэн-Өлзий энэ байранд огт амьдраагүй гэдэг нь нотлогдсон байдаг. Энэ асуудал дээр олон зүйл хэлээд байх хэрэг байхгүй. Би тэр байранд амьдраагүй. Надад тэр байранд гаргаад тавих хог, утсыг нь татаад байх шаардлага байхгүй. Намайг тийм зүйл хийсэн гэсэн баримт нь хаана байгаа юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь хариуцагч Т.Найдангаас байрны төлбөр, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохирол 27.431.990 төгрөг, хариуцагч Т.Очирсүрэнгээс дундын хөрөнгөний ногдох хэсэг, сэтгэл санааны хохирол, авах байсан цалингийн гэм хорын хохирол 26.094.990 төгрөг, хариуцагч Т.Найдан нь Г.Түмэн-Өлзийгөөс 10.550.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч Т.Найдангаас орон сууцны үнэ 13000 ам доллор буюу 13.000.000 төгрөг, байрны засварт зарцуулсан зардал 3500000 төгрөг, хохирол /2800000:2/ 1400000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш олон удаа нааш цааш явж хохирсон тул хохиролд /6124000:2/ 3062000 төгрөг, диплом өгөхгүй байснаас багшаараа ажиллаж чадаагүй хугацаа буюу 2 жил 3 сарын цалин /12939981:2/ 6469990 төгрөг, нийт 27.431.990 төгрөгийг,
Хариуцагч Т.Очирсүрэнгээс дундын хөрөнгө 22745000 төгрөгөөс өөрт болон хүүхдэд ногдох 15163000 төгрөг, хохирол /2800000:2/ 1400000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш олон удаа нааш цааш явж хохирсон тул хохиролд /6124000:2/ 3062000 төгрөг, диплом өгөхгүй байснаас багшаараа ажиллаж чадаагүй хугацаа буюу 2 жил 3 сарын цалин /12939981:2/ 6469990 төгрөг нийт 26.094.990 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий, хариуцагч Т.Очирсүрэн нар нь 2006-2009 онд Бүгд найрамдах Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж, хамтран амьдарч байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Солонгос улсад хамтран амьдрах хугацаандаа Т.Очирсүрэнгийн ах Т.Найдангаас байр худалдаж авахаар байрны үнэд каргогоор Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар нь доллар, вон явуулдаг байсныг гэрч Ц.Батхуяг ...би 2007-2009 онд Солонгос улсад ажиллаж байсан. Т.Очирсүрэн, Г.Түмэн-Өлзий нар хамт угаалгын газар ажиллаж байсан...эрэгтэй нь 1300000, эмэгтэй 1400000 вон авдаг байсан. Бид мөнгөө каргогоор явуулдаг байсан. Байр худалдаж авсан гэж ярьж байсан. /342 хуудас/, гэрч А.Баттөмөр... Би 2003 онд Солонгос улсад ажиллахаар явсан. Би Сүндэй үйлдвэрт ажиллаж байхад 2006 оны 8 сард Г.Түмэн-Өлзий гэрээгээр ажилд орсон. Эзнээс гуйж байгаад Т.Очирсүрэнг хамт ажиллуулахаар болсон. 1 дүгээр хороололд ахынхаа байрыг худалдаж авч байгаа мөнгөө явуулж байгаа гэдэг байсан. /344 хуудас/ гэрч П.Навчаа ... 2009 оноос Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн миний ажиллаж байсан ажилд орсон. Би угаалгын газарт ажиллаж байсан. 2 сар хамт ажилласан. Амралтаараа каргогоор Монгол руу мөнгөө явуулдаг байсан. Надад ярьснаар хадам ахаасаа байрыг худалдаж авч байгаа гэж ярьж байсан. /345 хуудас/, Т.Тэгшдэлгэр ...Т.Очирсүрэнгийн ах нь байраа зарах гэж байгаа учраас худалдаж авна. Байрны мөнгийг каргогоор явуулж байсан. /347 хуудас/, гэрч М.Цэвэлмаа ...Г.Түмэн-Өлзий нөхөр Т.Очирсүрэн нар хамт надтай нэг үйлдвэрт ажиллаж байсан. / 351 хуудас/, гэрч М.Надмидтогоо ...би Солонгос улсад 2006 оны 2 сараас ажиллаж эхэлсэн. Г.Түмэн-Өлзий миний ажиллаж байсан үйлдвэрт нөхөр Т.Очирсүрэнгийнхээ хамт ажиллаж байсан. Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн хоёр ахаасаа байр худалдаж авсан, цалингаа буухаар мөнгөө нийлүүлж каргогоог явуулдаг байсан. /352 хуудас/ гэх мэдүүлгүүд, мөнгөний баримтууд, тооцооны хуудас, Т.Лхагвасүрэнгийн Хөдөө аж ахуй банкны /бат бөх үндэсний банк/ дансны хуулга /1410-1413, 1057, 1068, 1051-1056-ийн орчуулга 1607-1609, 1614-1616, 65-67, 614-615, 500-502 хуудас/, Ц.Батсүрэнгийн Хана банкны дансны хуулга /505-507, 656 хуудас/, Т.Очирсүрэн нь Солонгосоос 36000000 төгрөг шилжүүлсэн гэх хариуцагч Т.Найдан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
36000000 төгрөг Солонгосоос шилжүүлсэнээс нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэнгийн хамт 26000000 төгрөг шилжүүлсэн гэх ба гэрч нар болон дээрх шилжүүлсэн мөнгөний баримтыг үндэслэн хариуцагч Т.Найдангаас 13000000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Хэдийгээр орон сууцыг худалдан авч байрны мөнгийг шилжүүлсэн гэх боловч худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Найдан болох нь тогтоогдсон тул уг байрны үнэ гэж шилжүүлсэн 26.000.000 төгрөгний 13.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Найдангаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Т.Очирсүрэнгээс шилжүүлсэн мөнгийг түүний хүүгийн сургалтын төлбөр, 7 сая төгрөг зээлсэн, бусад зүйлд зарцуулсан гэж баримтууд /555-567 хуудас/ гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн хувьд байрыг худалдаж авсан гэж Т.Очирсүрэн хэлснээр хамт байрны мөнгийг л шилжүүлж байсан байдаг.
2. Хариуцагч Т.Найдангаас уг байрыг засварлахад 7000000 төгрөг зарцуулсан үүний тал буюу 3500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчээс уг байрыг засварлахад зарцуулсан зарлагын баримтууд, ажил гүйцэтгэх гэрээ нь /хх-35-45/ “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 187/А тоот аудитын дүгнэлтээр хуулийн шаардлага хангахгүй гэсэн тул дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлэх боломжгүй тул хариуцагч Т.Найдангаас байрны засварт зарцуулсан 3500000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь диплом, багшлах эрхийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг хариуцагч Т.Найдан нь гаргаж өгөөгүйн улмаас 2 жил 3 сар багшийн ажлаа эрхэлж чадаагүй тул энэ хугацааны авах байсан цалинд /12939981:2/ 6.469.990 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий диплом болон мэргэжлийн үнэмлэхгүйн улмаас багшийн ажлаа хийж чадаагүй нь нотлох баримтаар тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж энэ хугацаанд гарсан нийт зардал 2800000 төгрөг, 6124000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргаж өгсөн хот хоорондын зорчих тасалбарууд, банкны зарлагын баримтууд /68-120, 738-748/ ямар шалтгаанаар ямар баримтыг үндэслэн хохиролд тооцсон нь тогтоогдохгүй тул хариуцагч Т.Найдангаас 4462000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Хариуцагч Т.Очирсүрэнгээс 22917800 төгрөгийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг мөнгөөр үнэлж 15163000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Г.Түмэн-Өлзий, Т.Очирсүрэн нар нь хамтран амьдарч Солонгос улсаас гэрийн тавилга цахилгаан барааг, Монгол улсаас тавилга бусад эд хөрөнгийг худалдан авсан нь баталгаат засварын хуудас, шинэ сонголт дэлгүүрийн баримт, зарлагын баримтууд, үйлчилгээний хуудсууд /272-275, 474-475, 477-478, 480-481 хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дундын эд хөрөнгүүд бүгд байгаа гэх тайлбар, Хархорин сумын Засаг даргын тамгын газраас дундын эд хөрөнгийг үнэлж нийт 22745000 төгрөг /470 хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагчаас үнэлгээний комиссийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бол хүсэлт гаргаж шинжээчээр дүгнэлт гаргуулах эрхтэй байсан боловч гаргаагүй. Уг эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийлгэж битүүмжлүүлсэн /871 хуудас/ боловч контейнерт дээрх эд хөрөнгө бүгд байгаа эсэх нь тогтоогдоогүй тул эд хөрөнгийн үнийг гаргуулах нь зүйтэй. Харин Г.Түмэн-өлзий, Т.Очирсүрэн нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрчлэгчид биш бөгөөд хамтран амьдрагчид байх тул дундын хөрөнгөөс хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар дундын хөрөнгийг мөнгөөр үнэлж 11372500 төгрөгийг хариуцагч Т.Очирсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3790500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий нь диплом, багшлах эрхийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг хариуцагч Т.Очирсүрэн нь гаргаж өгөөгүйн улмаас 2 жил 3 сар багшийн ажлаа эрхэлж чадаагүй тул энэ хугацааны цалинд /12939981:2/ 6469990 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд диплом болон мэргэжлийн үнэмлэхгүйн улмаас багшийн ажлаа хийж чадаагүй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй .
7. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж энэ хугацаанд гарсан нийт зардал 2800000 төгрөг, 6124000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргаж өгсөн хот хоорондын зорчих тасалбарууд, банкны зарлагын баримтууд, мөнгөний тасалбарууд /68-120, 738-748/ ямар шалтгаанаар ямар баримтыг үндэслэн хохиролд тооцсон нь тогтоогдохгүй тул хариуцагч Т.Очирсүрэнгээс 4462000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Г.Түмэн-Өлзий нь Т.Найдан, Т.Очирсүрэн нарт холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна. / 224, 223, 225-226, 182-188, 200, 201 хуудас/
Хариуцагч Т.Найдангаас нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд холбогдуулан 2011 оны 3 сард байранд хохирол учруулсан тул байрыг засварласан 10550000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 хороолол, 1-103 тоот байранд нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзий юуг нь яаж эвдэж, гэмтээж, ямар хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хүдэр хишиг ХХК-ний орлогын баримтаар уг байранд Г.Түмэн-Өлзий хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч Т.Найдан нь нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс байранд учирсан хохирол нэхэмжилж уг маргааныг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1020 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 780 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна. /хх-220-222 хуудас/
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2 тэмдэглэлийн дэвтэр /хх-1075-1155 хуудас/, 3 ширхэг CD зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар байр худалдаж авахаар шилжүүлсэн 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хариуцагч Т.Найдангаас, дундын эд хөрөнгийн үнэ 11372500 /арван нэгэн сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Т.Очирсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас /2800000 төгрөг, 3500000 төгрөг, 6124000 төгрөг, 12939981 төгрөг, 3790500 төгрөг/ нийт 29154481 /хорин есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун наян нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Найдангийн нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс хохиролд 10550000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 265435 төгрөг /4 хуудас/ төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Шүүгчийн захирамжаар хойшлуулсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 142061 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Т.Найдангаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 183750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар байр худалдаж авахаар шилжүүлсэн 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хариуцагч Т.Найдангаас, дундын эд хөрөнгийн үнэ 11372500 /арван нэгэн сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч Т.Очирсүрэнгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 29154481 /хорин есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун наян нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Найдангийн нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийгөөс хохирол 10550000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.Найдангаас 222950 төгрөг, хариуцагч Т.Очирсүрэнгээс 196910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Түмэн-Өлзийд олгож, нэхэмжлэгчээс 160149 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Найдангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц зохигч, түүний өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА
Г.ЭНХ-АМГАЛАН