Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00025

 

*******н нэхэмжлэлтэй,

******* ******* *******д

холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч *******,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 138/ШШ2017/00433 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлоор *******н нэхэмжлэлтэй, ******* Их *******д холбогдох “ажлаас халагдсаны тэтгэмж 601059 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлдийн тэтгэмж 2240587 төгрөг нийт 2841646 төгрөгийг гаргуулах тухай”, “*******ас ажил тасалсан 56 хоногийн цалин 1529920 төгрөг, сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөг нийт 1870120 төгрөгийг гаргуулах тухай” ******* Их сургуулийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ******* Их *******д багшаар ажиллаж байгаад 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авахаар ******* дээр 3 удаа очсон боловч тушаал гаргахгүй байсаар байгаад 2017 оны 01 сарын 02-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа хүлээн авсан. Уг тушаалд ажлаас халагдсаны тэтгэмж олгох заалт байгаагүй. Ажлаас халагдсан тушаалаа аваад нийгмийн даатгалын хэлтэст хандаж ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэхэд тэтгэмж олгох хуулийн хугацаа өнгөрсөн байна гэсэн. Ажил олгогчоос шалтгаалан миний бие хохироод байна.

1. Ажлаас халагдсаны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 601059 төгрөг

2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болох 2.240.587 төгрөг нийт 2.841.646 төгрөгийг ажил олгогч байгууллага болох ******* Их сургуулиас гаргуулан өгнө үү гэжээ.

            Хариуцагч ******* ******* сургуулийн төлөөлөгч ******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2015-2016 оны хичээлийн жилд ******* Их *******д ажилласан ба мэргэжлийн багшийн шаардлагад нийцээгүй, индекст тохироогүй, боловсролын бичиг баримт нь тус *******д багшлах шаардлагыг хангаагүй, Их дээд *******д багшлах эрхийн сертификатгүйгээр 1991 оноос хойш одоог хүртэл мэргэжлээ дээшлүүлэлгүйгээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх бүхий дээд боловсролын байгууллагын сургалтанд хамрагдаж багшлах эрх авах, магистрт суралцах эсвэл, 1981-1987 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөгчдөд олгосон эрхийн дагуу магистрын диплом авч, боловсролын зэргээ ахиулаагүй, захирлын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг зох******* хэмжээнд биелүүлээгүй бөгөөд ажлын цагийн тасалдал ******* гаргадаг байсан. ******* нь чөлөө авч Улаанбаатар хот руу явж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн байсан бөгөөд тухай бүрт манай байгууллага цалинг нь бүтнээр нь тавьж байсан. Нэг удаа чөлөө авалгүй Улаанбаатар хот явахад нь сахилгын арга хэмжээ авч байсан. Боловсролын бичиг баримт дутуу багшлах эрхгүй хүнийг багшаар ажиллуулах боломж олгосон боловч өнгөрсөн хугацаанд багшлах шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлээгүй. 2017 оны 09 сарын 02-ны өдөр хичээлийн жил эхлэхэд *******г ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны хичээлийн жил тарахад *******д 2017 онд заах хичээл байхгүй талаар тодорхой хэлсэн. 2016 оны зун Улаанбаатар хотод англи хэлний сургалт зохион байгуулагдаж тэнхимийн эрхлэгч нь *******г сургалтанд хамрагдах талаар хэлэхэд ирэх жил танай *******д хичээл заахгүй юм чинь надад хамаагүй гээд яваагүй байдаг. Мөн тооцооны хуудсыг хичээлийн жил эхлэхэд тарааж өгөх үед ******* байгаагүй тул салбарынх нь эрхлэгчид тооцооных нь хуудсыг өгсөн. ******* *******д өртэй тооцоогоо дуусгаагүй атлаа бүх бичиг баримтаа аваад явсан. ******* *******даа хандан тэтгэмжийн мөнгийг минь гаргуулах хүсэлт тавьж болох л байсан.******* нь *******д тооцооныхоо хуудсыг бүрэн гүйцэд бөглөж өгөөгүй байсан учир ажлаас халсан тушаалыг өгөөгүй байсан. Тооцоо дууссаны дараа тушаалыг өгөх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь олон жил *******д ажилласан туршлагатай байсан учраас ******* Их ******* ажилд авсан. Багш ******* ажлын цагаар 2 удаа л бичгээр чөлөө хүссэн байдаг. ******* нь ажлын өдөр 11 цаг гэж ажлаасаа гараад үдийн дараа 14 цагт ажил дээрээ ирдэг байсан. Түүний энэ байдлыг манай сургуулийн зүгээс харгалзахгүйгээр нэхэмжлэгчийн цалинг сар бүр бүтнээр нь олгодог байсан. Хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагатай үед сардаа нэг удаа багш ажилчдын ажлын цагийг бодоод нягтландаа өгдөг байсан. ******* 56 өдрийн ажил тасалсан байсан. Манай ******* автомат цаг бүртгэгчтэй тул ирцийн бүртгэлд ямар нэгэн маргаан байхгүй. *******гийг ажлаас чөлөөлөх болсон хамгийн гол шалтгаан нь ******* ажлын цагаар ажлын байраа орхиж явснаас болж ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд шүүхээс хүсэхэд бүтэн өгч байсан цалингийнхаа мөнгийг нэхэмжилж байна гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ багш байсан учир тухайн жилийн хичээлийн төлөвлөгөөг батлах үнэхээр завгүй байсан. Иймд миний хувьд сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 56 хоног ажил тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд зарим орой ажлаас тарахдаа цагаа бүртгүүлэхгүй мартсан байж болно. Мөн бакалаврын ангид хагас сар илүү цагаар сууж хүртэл ажиллаж байсан. Улаанбаатар хотод Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байх хугацаандаа нийт 6 удаагийн чөлөөг захирлаас зох******* журмын дагуу авсан байдаг. Тийм ч учраас миний цалинг бүтэн олгож байсан байх гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 56 хоног ажил тасалсан гэж 1529920 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 138/ШШ2017/00433 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсаны тэтгэмж 601059 төгрөгийг ******* Их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* Их сургуулиас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1415555.4 төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 825031,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 56 хоног ажил тасалсан цалингийн тооцоо 1529920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг *******ас гаргуулан ******* Их *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60416 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, ******* ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 47215,8 төгрөгийг гаргуулан *******д олгож, сөрөг нэхэмжлэлд ******* ******* сургуулиас төлсөн 44872 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, *******ас улсын тэмдэгтийн хураамжинд 10856 төгрөгийг гаргуулан ******* ******* *******д олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* ******* сургуулийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

...Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд: “ ******* Их сургуулийн захиргаа нь *******г тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага ур чадвартай мэргэшсэн байх хуулийн заалтад нийцээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас халсан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульд заасан байх тул *******д нэг сарын цалин хөлс болох 601059 төгрөгийг ******* Их сургуулиас гаргуулан олгох нь зүйтэй байна.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус ******* нь багш *******г 2016 онд Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар байн байн Улаанбаатар хот руу явж ажлын цаг *******ээр тасалдаг байсан. Ажил тасалдаг зөрчил байнга гаргадаг байсан тул “сануулах” сахилгын арга хэмжээ хүртэл авч байсан. Ажил таслаад, оюутнуудад хичээл заахгүй байсан учир *******тай өөртэй нь ярилцаад ажлаас халахаар болсон гэж тайлбарладаг. Мөн ажлаас чөлөөлөх Б/63-1 тоот тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг баримтлан ажлаас чөлөөлөөгүй байхад анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар ажлаас халсан байх тул” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

            ******* ******* ******* нь *******ас ажиллаж байх хугацаандаа нийт 56 өдрийн ажил тасалсан учир түүнд олгогдсон цалингаас 1529920 төгрөг гаргуулан авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх “... ажлын цаг тасалсан гэх ажилтаны ирц бүртгэдэг бүртгэлээс өөр баримт ирүүлээгүй байх бөгөөд цалин илүү авсан талаар ямар нэг акт, дүгнэлт гарган ирүүлээгүй байна. ...Ажлын цаг тасалсан бол тухайн үед нь ажлын цагийн тооцоог үндэслэн цалинг тухай бүрд нь хасч тооцох ёстой байсан гэтэл одоо ямар нэг акт тавигдаагүй байхад ирцийн бүртгэл үндэслэн ажил тасалсан гэж цалин гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзлээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* 56 өдрийн ажил тасалсан гэдэг нь ******* ******* сургуулийн ажилчдын ирц бүртгэдэг программаас тодорхой харагддаг бөгөөд гэрчийн мэдүүлгээр ч нотлогддог. ******* нь олон өдөр ажлаа тасалдаг байсан ч сургуулийн зүгээс тасалсан ажлаа нөхөж гүйцээх байх гэсэн итгэлээр сарын цалинг бүтэн олгодог байсан. Гэвч ******* нь тасалсан ажлын цагийг нөхөх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй. ******* ******* сургуулийн зүгээс *******г өдөрт 8 цаг ажиллуулах, түүний төлөө цалин хөлс олгохоор хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэвч тэрээр гэрээгээ зөрчиж, хийж гүйцэтгээгүй ажлын цагт мөнгө авсан. Өөрөөр хэлбэл тэрээр ******* ******* сургуулиас үндэслэлгүй цалин хөлс авч байсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй юм.

            Иймд ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 00433 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 601059 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* сургуулийн зүгээс *******ас ажил тасалсан учир илүү олгогдсон 1529920 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдсаны тэтгэмж 601059 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж 2240587 төгрөг, нийт 2841646 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч ******* ******* сургуулийн төлөөлөгч ******* нь ажилтан *******г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “... ******* нь мэргэжлийн багшийн шаардлагад нийцээгүй, индекс тодорхойгүй, боловсролын бичиг баримт нь тус *******д багшлах шаардлагыг хангаагүй, Их дээд *******д багшлах эрхийн сертификатгүй учир ажлаас чөлөөлсөн“ гэж тайлбарладаг ба ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд болосролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Болосрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 01 сарын 21-ний өдрийн 26 тоот тушаалын  хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3.3 дахь хэсэгт заасныг  баримталсан нь дээрх ажил олгогчийн тайлбарыг нотолж байна.

Ажил олгогч ******* ******* сургуулийн захирлын  2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/63-1 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг баримтлаагүй боловч ажилтан *******г мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй /багшлах эрхийн гэрчилгээгүй, магистрын зэрэггүй .../ гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байх тул  Хөдөлмөрийн тухай  хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг ажилтан ******* авах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна. / хх-ийн 4 дэх тал /

Түүнчлан ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэр /тушаал/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүйгээс болж ажилтан ******* нь /даатгуулагч/ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн  5 дугаар зүйлд зааснаар “... 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж  байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүргээ” биелүүлэх боломжгүй болгосонд ажил олгогчийг буруутай гэж үзнэ. Иймд ажилтан ******* нь ажил олгогчоос ажлаас халагдсаны тэтгэмж болон нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг шаардах эрхтэй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргээлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг /мөнгөн дүнг/ багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэж байна.

  1. Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Ажил олгогч ******* ******* ******* нь ажилтан *******г 56 хоног ажил тасалсан учир 56 хоногийн цалин 1529920 төгрөг, нормт цагийн дутуу 340200 төгрөг, нийт 1870120 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажилтан ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нормт цагийн тооцоог нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрчээ.

Ажил олгогч нь ажилтан *******г ******* ******* *******д ажиллаж байх хугацаандаа 56 хоногийн ажил тасалсан гэж тайлбарладаг атлаа ямар үндэслэлээр түүнд цалинг бүрэн олгосон нь ойлгомжгүй байна.

Ажил олгогчоос анхан шатны шүүхэд  ирүүлсэн “ажилтан *******н ажлын цагийн бүртгэл“ гэх баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гэж үзнэ. Энэхүү баримт нь тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно“, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна”, 13.6 дахь хэсэгт “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна“ гэсэн шаардлагыг тус тус хангасан байх шаардлагатай. / хх-ийн 26-28 дахь талууд /

Иймд хариуцагч байгууллагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар ирүүлсэн нотлох баримтыг /цагийн бүртгэлийг/ үндэслэн ажилтанд олгосон цалинг тухайн ажилтнаар нөхөн төлүүлөх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ******* сургуулийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орх******* нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******* ******* ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 49046 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 138/ШШ2017/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* сургуулийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зох******* хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                         

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

          ШҮҮГЧИД                                                                Я.АЛТАННАВЧ

                                                                                           З.ЭНХЦЭЦЭГ