Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2017/00117

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар багт оршин суух 1962 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Цогт овгийн Дашдоржийн Гантогтох  /РД:ЙБ62122705/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Гантогтох, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Гантогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 1982 оны 11 дүгээр сарын 01-нд Бат-Өлзий сумын модны цехед цэвэрлэгчээр орж 1986 онд үйлдвэрийн даргын 1986 оны 10 сарын 07-ны өдрийн 96 тоот тушаалаар цехед ханачнаар ажилласан. 1987 оны 12 сарын 20-нд Бат-Өлзий сумын модны цех нь татан буугдаж байсан учир Хужирт модны цехед ханачнаар шилжиж очиж үйлдвэрийн даргын 1987 оны 12 сарын 30-ны 123 тоот тушаалаар 1992 оны 07-р сарын 05-нд Хужиртын “Бадрах” ББХ компанид ханачнаар орж 1992 оны 07-р сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалаар 1994 оны 12 сарын 09-ний 36 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд миний улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Гантогтох нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Гантогтох нь

- 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын модны цехэд цэвэрлэгчээр,

- 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын модны цехэд ханачнаар,

- 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын модны цехэд ханачнаар,

- 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Бадрал” ББХКомпанид ханачнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №137149 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаартай БНМАУ модны аж үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэр даргын тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/03 дугаартай Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын тамгын архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Хужирт сумын  сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2/58 дугаартай архивын лавлагаа, гэрч Ч.Ганболд, Ж.Оюунбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Гантогтох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цогт овгийн Дашдоржийн Гантогтохыг

- 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын модны цехэд цэвэрлэгчээр,

- 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын модны цехэд ханачнаар,

- 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын модны цехэд ханачнаар,

- 1992 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Бадрал” ББХКомпанид ханачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Д.Гантогтох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН