Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00091

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01500 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1848 дугаар магадлалтай,

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй,

П.Г-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, хариуцагчийн П.Г-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд П.Г-той танилцаж 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Ганжигүүр, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Сарнай нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын л адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань гэртээ бараг ирэхээ больж таксинд явах нэрээр гэр бүлээсээ гадуур харилцаатай болсноор гэр бүлийн уур амьсгал таагүй болсон. П.Г- эхнэр хүүхэд гэр бүлээ гэх сэтгэлгүй болж, байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зодож, 2 хүүхдийг айлган сүрдүүлж, уурлан хашхирч, гар хүрдэг болсон. Тэрээр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр амьдралаа шинээр эхэлнэ гээд өөрийн гэсэн бүх зүйлээ авсан. Энэ өдрөөс хойш бид тусдаа амьдарч байгаа боловч гэнэт гарч ирэн ажил дээр болон олон нийтийн газар үг хэлээр доромжилж, дагаж мөрдөн, айлган сүрдүүлсэн. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй.

Дараах хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоож, надад болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Үүнд:2010 онд зээл авч барьж, ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны дэнж 2а гудамжны 1 тоот хаягт байрлах 20 өрөө бүхий нийтийн байр /2 давхар объект/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах газар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны 20 тоот хаягт байрлах газар, 5207УНУ улсын дугаартай приус 20 маркийн автомашин, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Кореа таун 37 а байрны 31 тоот 1 өрөө орон сууц.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлэхэд нийт 190.980.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. Дээрх 5 хөрөнгийг манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, надад болон хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарт ногдох хэсэгт /тус бүр 25 хувиар/ 143.235.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.                                Хариуцагч П.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ч.Л-тэй 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсноос хойш гэргий хүүхдүүддээ хайхрамжгүй хандсан болон гэр бүлээс гадуур өөр хүнтэй дотно харьцаатай болж, тусдаа амьдрал зохиосон зүйл байхгүй. Хоёр хүүхдийг миний аав, ээж хоёр төрснөөс нь хойш өнөөдрийг хүртэл өсгөж байгаа. Түүнчлэн тусдаа амьдрах болсноос хойш үр хүүхдүүтэйгээ уулзахгүй, анхаарал хандуулахгүй ядаж амралтын өдөр 2 хүүхэдтэйгээ хамт байх талаар сэтгэл гаргадаггүй, утсаар ч залгадаггүй. Хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нар нь миний асрамж, хайр халамжид эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд миний зүгээс болон аав, ээж маань сурч боловсроход нь байнгын анхаарал хандуулдаг. Миний бие амьдралд хүрэлцэхүйц боломжийн цалинтай ажил, хөдөлмөр эрхэлдэг учир хүүхдүүдээ сурч боловсрох сайхан амьдрах нөхцөлөөр бүрэн хангаж өсгөнө. Хүүхдүүдээ хайхрахгүй, анхаарал халамж тавьдаггүй Ч.Л-ийн асрамжид өгөх боломжгүй.

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Кореа таун 37 а байрны 31 тоот 1 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш. Миний ээж Г.Золзаяа өөрийн хөрөнгөөр урьдчилгаа хийж 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг иргэн П.Ганбат, Х.Бат-Өлзий нартай байгуулж, захиалан авсан орон сууц бөгөөд одоог хүртэл зээлийн үлдэгдлийг төлж дуусаагүй байгаа. Тус орон сууцанд П.Г- миний бие эхнэр Ч.Л-, хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарын хамт амьдардаг байсан. Одоог хүртэл миний ээж Г.Золзаяагийн нэр дээр бүртгэлтэй түүний өмчлөлийн орон сууц. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны дэнж 2а гудамжны 1 тоот хаягт байрлах 25 өрөө бүхий нийтийн байрыг өнөөдрийн байдлаар миний нэр дээр улсын бүртгэл бүртгээгүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах газрыг миний бие 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмчилж авсан бөгөөд Ч.Л-тэй гэр бүл болохоос өмнө миний өмчлөлд байсан газар тул дундын өмчлөлийн эд хөрөнгө бус миний өмчлөлийн хуваарьт эд хөрөнгө юм. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны дэнж 2а гудамж 1В тоот хаягт байрлах гэх газар нь Ч.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн газар бөгөөд 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж надад бэлэглэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар би тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байгаа. Toyota Prius маркийн автомашин нь миний өмчлөлд бүртгэлтэй бус Голденнью Финанс ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Учир нь тус ББСБ-тай 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17/01/17/01 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16/02/04/02 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16/10/12/01 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр16/11/14/02 дугаар Лизингийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалан Голденнью Финанс ББСБ-ын өмчлөлд шилжсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01500 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвжавын Ганзориг /РД:АЮ83080971/, Баянзуух овогт Чимэдцэрэнгийн Лхамсүрэн /РД:УД85091887/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 15-нд төрсөн хүү Г.Ганжигүүр, 2011 оны 6 дугаар сарын 06-нд төрсөн охин Г.Сарнай нарыг эцэг Пүрэвжавын Ганзоригийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Ч.Л-ийн хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2008 оны 7 дугаар сарын 15-нд төрсөн хүү Г.Ганжигүүр, 2011 оны 6 дугаар сарын 06-нд төрсөн охин Г.Сарнай нарыг 11 нас хүртэл нь тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Чимэдцэрэнгийн Лхамсүрэнгээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ч.Л-ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Г-оос Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дэнж 2а гудамжны 1 тоот хаягт байрлах 25 өрөө бүхий нийтийн 2 давхар байрны үнэ 120.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах 382 м.кв Г-2201005168 дугаарт бүртгэгдсэн газрын үнэ 2.865.000 төгрөгөөс 716.250 төгрөгийг, 52-07 УНУ улсын дугаартай приус 20 маркийн автомашины үнэ 7.500.000 төгрөгөөс 1.875.000 төгрөгийг буюу нийт 32.591.250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны 20 тоот хаягт байрлах 236 м.кв Г-2201014679 дугаарт бүртгэгдсэн Ч.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн газрын үнэ 1.770.000 төгрөгнөөс, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Кореа таун 37 А байрны 31 тоот 1 өрөө Г.Золзаяагийн өмчлөлийн орон сууцыг 58.845.000 төгрөгөөс өөрт болон хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарт ногдох хэсэг 110.643.750 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар П.Г-, Ч.Л- нар гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч П.Г-оос үнэлгээний зардалд 275.000 төгрөгийг нөхөн гаргуулж Баянголд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Л-ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний урьдчилан төлсөн 62.470 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, 674.125 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, 320.907 төгрөг нийт 391.107 төгрөгийг гаргуулж Ч.Л-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ч.Л-ээс улсын тэмдэгтийн хураамжид 53.081 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дэнж 2 а гудамжны 1 тоот хаягт байрлах 20 өрөө бүхий нийтийн 2 давхар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах Г-2201005168 дугаарт бүртгэгдсэн газар, 2008 онд үйлдвэрлэгдсэн 52-07 УНУ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч П.Г-т даалгасныг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1848 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Л-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Л- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01500 дугаар шийдвэр, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1848 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарыг эцэг П.Г-ийг асрамжид үлдээж шийдвэрлэсэн ба энэ үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байдаг. Үүнд: Хүүхдийн өссөн орчин, өвөө эмээдээ ээнэгшин дассан байдал, амьдрах орон байр, хүүхдүүдийн хүмүүжил, эцгийн анхаарал, халамж зэргийг харгалзсан гэжээ. Эдгээр нөхцөл байдлаас надад яг аль нь байхгүй, яагаад хүүхдүүд эхтэйгээ үлдвэл хүүхдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тухай огт дүгнээгүй. Гэсэн атлаа 2 хүүхдийг маань эмээ өвөөдөө ээнэгшин дассан, эцгийн анхаарал халамж сайн гэж дүгнэхдээ ямар нотлох баримтад үндэслэснийг ойлгохгүй байна. Энэ бүгдээс харахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд эрхгүй хүргэж байна. Миний бие хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн 2017 оны 3 дугаар сар хүртэл өөрөө өсгөн хүмүүжүүлж, хайрлан халамжилж ирсэн. Сүүлдээ П.Г-ийн архидан согтуурал, агсам согтуу тавих, зодож цохих, хэл амаар доромжлон дарамтлах үйлдэл бүрийг тэсэж чадахгүйн эрхэнд салахад хүрсэн. Энэ бүхэнд миний 2 хүүхэд дэргэд байж хамт сэтгэл зүйн хүнд дарамтад ордог байсан. Гэтэл шүүхээс П.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг нотлоогүй гэжээ. Хэрэгт авагдсан дүрс бичлэгээр П.Г- нь согтуу агсам тавьж, намайг лифтнээс угзарч чирсэн, дүүтэй минь хэрэлдэж байгаа дүрс бичигдсэн ба яг энэ өдөр миний дүү Ч.Даваасүрэнг зодож танхайрсан тухай цагдаагийн байгууллагын баримтууд хэрэгт мөн нотлох баримтаар авагдсан байдаг. Эдгээрээс гадна хадам ээж Золзаяатай утсаар ярьсан дуу авианы бичлэгт Ганзориг нь төрсөн эцэг эхдээ хүртэл агсам тавьж эд зүйл эвдсэн тухай бичигдсэн байгаа билээ. Энэ мэтээр П.Г- нь хүчирхийлэгч, өөрөөсөө өөр хэнийг ч хайрлахгүй агсам согтуу тавьдаг болох нь нотлогдож байгаа юм. Хамгийн анх хүү Г.Ганжигүүр асрамжийн талаар санал өгөөд шүүгчийн өрөөнөөс гарч ирэхдээ нүдэндээ нулимстай гарч ирэхийг хараад аав нь дарамталж хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн болохыг нь мэдэж Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан. Шүүхээс 2 удаа шинжээч томилж, шинжээчдийн хэн аль нь хүүхдүүдийн сэтгэл зүй, хэнтэй нь амьдрах чин хүсэлтэй байгаа, хэнд нь илүү ээнэгшин дассан зэргийг тусгай мэдлэгт үндэслэн дүгнэж, Ч.Л- надтай үлдээх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхийг тогтоосон. Охин минь санал өгөхийн өмнө “аавтай байна гэж хэлэхгүй бол аав зодно, ааваас айж байна,” “та бид 2-ыг хэзээ авах юм бэ” гэж хүртэл асууж байсан. Түүнчлэн хүүхдүүдийг надтай уулзуулдаггүй ба миний бие сургууль дээр нь очиж л уулздаг, багшийнх нь утсаар л ярьдаг тухай охин Г.Сарнай санал өгөх үеэр хэлсэн ба аав нь охиныг надтай уулзуулдаггүй тухай хэлсэн нь ч тэмдэглэлд байгаа. Хүүхдийн эрхийн мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт нь үнэн байдалд нийцсэн. хүүхдүүдийн чин хүслийг тодорхойлсон учир шүүх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг онцгой анхаарна уу.

Иймд шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарыг миний асрамжид үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.         

Нэхэмжлэгч Ч.Л- нь хариуцагч П.Г-т холбогдуулан “...гэрлэлт цуцлуулах, ...нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 143.235.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусдыг эс зөвшөөрч, маргажээ.

Зохигч талууд 2007 оны 12 дугаар сарын 3-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2008 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүү Г.Ганжигүүр, 2011 оны 6 дугаар сарын 6-ний өдөр охин Г.Сарнай төрсөн ба гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, гэрлэгчид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т нийцжээ.

Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба шүүх нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Дэнж 2а гудамжны 1 тоотод байрлах 2 давхар нийтийн байр, мөн дүүргийн Хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоотод байрлах 382 м.кв газар, 52-07 УНҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, тухайн эд хөрөнгийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 32.591.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 126.2.4., 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээс гэрлэлт цуцалж, эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Харин нэхэмжлэгч хүүхдийг эцгийн асрамжид үлдээсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Хэргийн 155-166 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд “...хариуцагч П.Г- нь үр хүүхэддээ цаг зав гаргадаг, халамжтай, ...нэхэмжлэгч Ч.Л- нь нийтэч, илэн далангүй, хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж чадахуйц болох талаар дурдаад Г.Ганжигүүр, Г.Сарнай нарыг эх Ч.Л-ийн асран хамгаалалтад үлдээх талаар дүгнэлт гаргажээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-т зааснаар хүүхэд долоо ба үүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэх ба хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай шүүхэд гаргасан тайлбартаа “...аав П.Г-той хамт амьдрах саналтай” гэсэн байна /хэргийн 89, 344 дүгээр тал/.

Түүнчлэн хариуцагч П.Г- нь хүчирхийлэл үйлдэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хүүхдүүд эцгийн хамт амьдарч байгаа болох нь тогтоогджээ.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн одоогийн амьдарч буй нөхцлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй нөхцөлд тэдний өсөж төрсөн, мөн дассан орчныг солих нь хүүхдийн эрх ашигт нийцэхгүй.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан хүүхдүүдийг хариуцагч П.Г-ийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хүүхдүүдийг эцгийн асрамжид байлгах үндэслэл, шалтгааныг шийдвэр, магадлалд тодорхой заасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд Ч.Л- нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргахад энэхүү тогтоол саад болохгүй.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01500 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1848 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Л-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ

          2019           01           17

                   001/ХТ2019/00091

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2018/01500 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1848 дугаар магадлалтай,

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй,

П.Г-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Л-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваажав, хариуцагчийн П.Г-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2004 онд П.Г-той танилцаж 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Ганжигүүр, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Сарнай нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын л адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань гэртээ бараг ирэхээ больж таксинд явах нэрээр гэр бүлээсээ гадуур харилцаатай болсноор гэр бүлийн уур амьсгал таагүй болсон. П.Г- эхнэр хүүхэд гэр бүлээ гэх сэтгэлгүй болж, байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зодож, 2 хүүхдийг айлган сүрдүүлж, уурлан хашхирч, гар хүрдэг болсон. Тэрээр 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр амьдралаа шинээр эхэлнэ гээд өөрийн гэсэн бүх зүйлээ авсан. Энэ өдрөөс хойш бид тусдаа амьдарч байгаа боловч гэнэт гарч ирэн ажил дээр болон олон нийтийн газар үг хэлээр доромжилж, дагаж мөрдөн, айлган сүрдүүлсэн. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарыг өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй.

Дараах хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөр тогтоож, надад болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Үүнд:2010 онд зээл авч барьж, ашиглалтад оруулсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны дэнж 2а гудамжны 1 тоот хаягт байрлах 20 өрөө бүхий нийтийн байр /2 давхар объект/, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хайрханы 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байрлах газар, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны 20 тоот хаягт байрлах газар, 5207УНУ улсын дугаартай приус 20 маркийн автомашин, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Кореа таун 37 а байрны 31 тоот 1 өрөө орон сууц.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлэхэд нийт 190.980.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон. Дээрх 5 хөрөнгийг манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, надад болон хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нарт ногдох хэсэгт /тус бүр 25 хувиар/ 143.235.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ч.Л-тэй 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсноос хойш гэргий хүүхдүүддээ хайхрамжгүй хандсан болон гэр бүлээс гадуур өөр хүнтэй дотно харьцаатай болж, тусдаа амьдрал зохиосон зүйл байхгүй. Хоёр хүүхдийг миний аав, ээж хоёр төрснөөс нь хойш өнөөдрийг хүртэл өсгөж байгаа. Түүнчлэн тусдаа амьдрах болсноос хойш үр хүүхдүүтэйгээ уулзахгүй, анхаарал хандуулахгүй ядаж амралтын өдөр 2 хүүхэдтэйгээ хамт байх талаар сэтгэл гаргадаггүй, утсаар ч залгадаггүй. Хүү Г.Ганжигүүр, охин Г.Сарнай нар нь миний асрамж, хайр халамжид эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд миний зүгээс болон аав, ээж маань сурч боловсроход нь байнгын анхаарал хандуулдаг. Миний бие амьдралд хүрэлцэхүйц боломжийн цалинтай ажил, хөдөлмөр эрхэлдэг учир хүүхдүүдээ сурч боловсрох сайхан амьдрах нөхцөлөөр бүрэн хангаж өсгөнө. Хүүхдүүдээ хайхрахгүй, анхаарал халамж тавьдаггүй Ч.Л-ийн асрамжид өгөх боломжгүй.