| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0433/и |
| Дугаар | 138/ШШ2017/00509 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2017/00509
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын 2-*******5 тоотод оршин суух /******* сумын ******* дүгээр баг, *******5-53 тоотод түр оршин суух/, ЖВ7*******07*******228 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын ийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ын тоотод оршин суух /******* сумын ******* дүгээр баг, *******7-0******* тоотод түр оршин суух/, ЖЭ5*******05*******066 тоот регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 3355000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. /утас **************580606, 86667400/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие нь 20*******7 оны 0******* сарын 27-ны өдар О.д 2 сарын хугацаатай 0.6 хувийн хүүтэй 5000000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 03 сарын 27-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээ дууссан хугацаанаас хойш алданги тооцно гэж тохиролцсон. 20*******7 оны 04 сарын 0*******-ний өдөр үндсэн мөнгөнөөс 2000000 төгрөг төлсөн. Иймд О.гаас үндсэн зээлийн үлдэгдэл болох 3000000 төгрөг, алданги болох 355000 төгрөг нийт 3355000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. /утас 8*******5705*******0/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын *******-р багийн иргэн О. би 20*******7 оны 0******* сарын 27-ны өдөр ээс 0.6 хувийн хүүтэй 5000000 төгрөг зээлсэн нь үнэн. 5000000 төгрөгийн хүү болох 600000 төгрөгийг төлсөн. 20*******7 оны 04 сарын 0*******-нд үндсэн зээлийн 2000000 төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл 3000000 төгрөгийг алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй ийг хохиролгүй болгоно. Алдангид 355000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь О.д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 3355000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 3355000 төгрөгийг нэхэмжлэгч Г.т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7**************80 төгрөгөөс 343*******5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 36860 төгрөг, хариуцагч О.гаас улсын тэмдэгтийн хураамжид 343*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ