Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар  баг, “******* *******”-ний  ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, *******  овогт *******гийн *******гийн хүсэлттэй,

"Үрчлэлтийг  хүчингүйд тооцуулах"-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 0******* сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч /Үрчлүүлэгч / Б.*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн охин С.Санчирмааг өөрийн төрсөн эцэг *******, эх Лянхуа нарт үрчүүлсэн юм. Тухайн үед нөхөр маань хэрэг төвөгт ороод байхгүй байсан бөгөөд би өөрийн төрсөн гэртээ охиноо төрүүлсэн.  Гэтэл эцэг ******* нь зээ охиноо өөрийн хүүхдүүдийн хамт өсгөнө, эхээр нь овоглохгүй гээд охин С.Санчирмааг өргөж авсан.

Эцэг ******* нас барж, эх Лянхуа нь өндөр настай болсон. Нөхөр Батсүх болон түүний эцэг, эх,ах, дүү нар нь ураг төрлийн баяр хийж ургийн бичиг хөтөлж эхэлсэн. Энэ нь хамаатан садангийн хүмүүс хоорондоо сууж, цус ойртохоос сэрэмжлэх  зорилгоор  хийж  байгаа. Ингээд  өөрийн  ууган охин Санчирмааг ургийн

бичигтээ өөрийн төрүүлсэн охиноор оруулах шаардлагатай байна.

Иймээс 1985 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн Б.Санчирмааг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв

Үрчлэн авагч С.Лянхуа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нөхөр бид хоёр Б.Санчирмааг төрөөд долоо хоног болоогүй  байхад нь өргөж авсан. Түүнээс хойш Санчирмаа өвгөн бид хоёр дээр өсч, хүмүүжин, сургуульд сурч 28 нас хүртлээ бидэнтэй цуг амьдарсан. Одоо хүнтэй гэр бүл болоод Улаанбаатар хотод нөхөр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Нөхөр ******* 1994 онд нас барсан. Тухайн үед Б.******* нь  нөхөргүй байсан болохоор өвгөн зээ охиноо эхээр нь овоглохгүй, хойд эцгийн бараа харуулахгүй гээд үрчлэн авсан. Одоо Б.Санчирмаа нь насанд хүрсэн тэгээд ч ургийн бичигтээ орно гэж  өөрийн төрсөн эхтэйгээ ярилцаж тохирсон гэсэн учир үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлав.                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.*******  нь шүүхэд хандан үрчлэлтийг хүчингүй тооцуулахаар хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.******* 1985 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн *******гийн Санчирмааг 1985 оны 0******* сарын 14-ний Г.*******д /төрсөн эцэг/ үрчүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон *******10/4 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй  боловч  нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.*******  нь өөрийн төрсөн охин Б.Санчирмааг ургийн бичигтээ оруулах зорилготой үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан, түүнчлэн үрчлэн авагч /үрчлүүлэгчийн төрсөн эх/  С.Лянхуа   үрчилснийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байгаа, үрчлүүлэгч Б.Санчирмаа нь төрсөн эхээрээ овоглон урагийн  бичигт орох хүсэлтэй байгаа  зэргийг харгалзан үзээд  Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1985 оны 02 сарын 09-ний өдөр төрсөн Б.Санчирмааг 1985 оны 0******* сарын 14-ний өдөр Гончигийн *******, Самдангийн Лянхуа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр хуульд заасан боловч үрчлүүлэгч Б.Санчирмаа насанд хүрсэн байх тул түүнд асран хамгаалагч тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 1985  оны 02 сарын 09-ний өдөр төрсөн *******гийн Санчирмааг  1985 оны 0******* сарын 14-ний өдөр Гончигийн *******, Самдангийн Лянхуа нарт  үрчлүүлсэн   үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Санчирмаа нь насанд хүрсэн байх тул асран хамгаалагч тогтоох шаардлагагүй болохыг дурдсугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.******* дахь хэсэгт заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод  аймгийн Эрүү, Иргэний  хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ