| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0431/и |
| Дугаар | 138/ШШ2017/00516 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2017/00516
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах ******* банкны Дорнод салбар /РД:2693321/-ын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:ЖЮ*******30825*******5/,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, овогт гийн /РД:ЖЭ**************112206/ нарт холбогдох,
“ЗГ2016*******2608190 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 2*******00223.10 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 201******* оны 0******* сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэн Н. нь 2016 оны 0******* сарын 0*******-ны өдөр ******* банкны Дорнод салбараас ЗГ2016*******2608190 тоот зээлийн гэрээ байгуулан 3699800 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 1******* сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний *******.1.1, *******.1.2 дахь заалтуудад хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк шүүхэд 201******* оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
-Үндсэн зээлийн үлдэгдэл 22958*******1.22 төгрөг
- Зээлийн хүүгийн төлбөр 95*******06.35 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 89*******5.52 төгрөг
Нийт 2*******00223.10 төгрөгийг Н., Р. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н., Р. нар /утас 86968886, 995*******8886/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н. миний бие ДБЭХС ТӨХК-д ажиллаж байх үедээ 2016 оны 0******* сарын 0*******-ны өдөр ХААН банкны Дорнод салбараас 3699800 төгрөгийн зээл авсан. Ажилтай үедээ зээлээ төлөөд явж байгаад 2016 оны 10 сараас ажилгүй болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн.
ХААН банкны Дорнод салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ЗГ2016*******2608190 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээний үүрэгт 2*******00223.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Бид ХААН банкны нэхэмжилсэн 2*******00223.10 төгрөгийг 201******* оны 09 сарын 01-ний дотор төлж барагдуулж, банкыг хохиролгүй болгоно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар нь хариуцагч Н., Р. нарт холбогдох ЗГ2016*******2608190 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 2*******00223.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарын ЗГ2016*******2608190 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 2*******00223.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н., Р. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, ************** дүгээр зүйлийн **************.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5335******* төгрөгөөс 266************** /хорин зургаан мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 266************** /хорин зургаан мянга зургаан зуун далан долоо/төгрөг, хариуцагч Н., Р. нараас улсын тэмдэгтийн хураамжид 266************** /хорин зургаан мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ