Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/831

 

   2021          07          30                                      2021/ШЦТ/831

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Д.Баасандорж,

улсын яллагч: Н.Улсболд,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2008014800000 тоот хэргийг 2021.07.20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд 1900.00.00-ний өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон, армотурчин мэргэжилтэй, “БЛ” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт 0 гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 0 байр 0 тоотод түр оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:00000000/ И овогт Б-ийн М нь залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвд байрлах “О” нэртэй пабад үйлчлүүлж байсан Э.М-ийн хамт ширээнд сууж байхдаа “чи авсан усныхаа төлбөрийг төлөөгүй байна” гэж хуурч түүнээс Хаан банкны виза картыг нь нууц кодын хамт хэлүүлэн аваад, түүнд буцааж виза карт өгөхдөө Н.Б гэсэн хүний виза картыг өгч төөрөгдөлд оруулан Э.М-ийн виза картнаас 1500000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг залилан авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Э.М-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 14-15/

- Хохирогч Э.М-ийн: “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын “О” нэртэй пабад 18 цагийн үед орж суугаад тэндээ 1 шил 0.75 литрийн архийг уугаад сууж байгаад тооцоогоо картаар хийгээд тухайн газраас гарч яваад өөрийн түр байрлаж байсан газар болох ББА нэртэй зочид буудалд орж амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тухайн буудалдаа ганцаараа сэрээд байж байгаад 18 цагийн уед би интернэт банкаар өөрийн дансанд дахь үлдэгдлээ шалгатал миний данснаас 1500000 төгрөг зарлагадаж гарсан байхаар нь би тухайн буудлаас гарч ойролцоох АТМ дээр очиж Хаан банкны виза картаа гаргаж ирээд үзтэл миний Хаан банкны виза карт биш байсан бөгөөд Наранбилэг Болдбаатар гэсэн нэртэй Хаан банкны виза карт байсан. Би өөрийн Хаан банкны виза картаараа “О” пабад 41000 төгрөгийн гүйлгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 40/,

-Гэрч Б.Алтанчимэгийн “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо О нэртэй пабад байхад гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд хар экс архи авч ууж байгаад уусан архиндаа согтоод тухайн эрэгтэй унтаж байгаад 20 цагийн үед сэрээд сууж байтал гаднаас миний зүс таних Я.Ар, М гэх эрэгтэй, мөн нэг эмэгтэй хүн орж ирээд тухайн үйлчлүүлэгчийн ширээн дээр суугаад жаахан юм ярьж сууж байтал үл таних эрэгтэй Хараа архи захиалж , тэр 3 тухайн захиалсан архиа хувааж уучихаад үл таних эрэгтэй үйлчлүүлэгч тооцоогоо хийх гээд виза картаа гаргаж ирэхэд М нь тухайн үл эрэгтэй хүний картыг аваад над дээр ирж тооцоо хийчхээд тухайн үл таних эрэгтэй хүнд виза картыг нь өгч байгаа харагдаж байсан. Тэгээд манайх хаах болоод Я.А, М, үл таних үйлчлүүлэгч нарыг гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

-Хохирогч Э.М-ийн Хаан банкны депозит дансны хуулга, хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг СД /хх-ийн 24,32/,

            -Эд зүйл болох виза картыг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27,29-З0/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

            Шүүгдэгч ******* нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвд байрлах “О” нэртэй пабад үйлчлүүлж байсан Э.Мөнхийн хамт ширээнд сууж байхдаа “чи авсан усныхаа төлбөрийг төлөөгүй байна” гэж хуурч түүнээс Хаан банкны виза картыг нь нууц кодын хамт хэлүүлэн аваад, түүнд буцааж виза карт өгөхдөө “Н.Б” гэх хүний виза картыг өгч төөрөгдөлд оруулан Э.Мөнхийн виза картнаас 1500000 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг залилан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч *******-ын энэхүү үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч *******-ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.М-д бага хэмжээнээс дээш буюу 1500000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч ******* нь уг хохирлыг өөрөө хариуцан арилгана гэдгээ шүүхэд илэрхийлсэн боловч түүний хууль бус санаатай үйлдлээр олж авсан 1500000 төгрөгийг 3 хувааж тус бүр 500000 төгрөг авч ашигласан Я.А, Э.Ц нараас төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзлээ. Учир нь Я.А, Э.Цнарт холбогдох “мөнгө угаасан” гэх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь /хх-183-188/ тэдний хууль бус үйлдлийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

            Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 5 удаа ял шийтгүүлэхдээ 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай /2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн/ хуулиар хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар хувь, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.

            Дээрх нөхцөл байдал нь Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасанд хамаарч байх тул *******-ыг Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн/ хуульд заасан өршөөлд хамааруулах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч *******-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний орлого олох боломжтой зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ийн М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Б-ийн М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, яллагдагч О овогт Я-ын А, Ш овогт Т-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан И овогт Б-ийн М, О овогт Я-ын А, Ш овогт Т-ын Ц нараас 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт Э-ийн О-д олгосугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялыг солино гэдгийг *******ад мэдэгдсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн диск, виза карт зэргийг *******ад холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ