Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2017/00522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ”*******” газар оршин суух, ЖЗ6**************00303 тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 20*******7 оны 04 сарын *******2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Ц.******* нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.*******  шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие  *******96******* оны *******0 сарын 03-ны өдөр төрсөн 56 настай, 4 хүүхэд төрүүлэн өсгөсөн. Хөдөлмөрийн дэвтэр болон бичиг баримт галд шатсан учир тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Анх *******977 оны 08 сарын *******6-ны өдөр  Дорнод аймгийн ******* сумын “Дөчин  жил” нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажилд орж ажлын гараа эхэлсэнээс хойш тус нэгдэлд хадлангийн бригадын тогооч, галч, барилгад туслах ажилчин, ногоочин, малчин зэрэг  ажлуудыг  нэгдэл тарах хүртэл тасралтгүй хийж байсан.  Ажиллаж байх хугацаандаа  хүүхэд төрүүлэн асрахаас бусад хугацаанд  нэгдэлдээ  тасралтгүй ажилласан. *******99******* онд нэгдэл тарах үед ардын аж ахуйтан болсон.

Иймд Ц.******* намайг *******977 оны 07 сарын *******6-наас *******99******* оны *******0 сарын 2*******-ний өдрийн хүртэл Дорнод аймгийн ******* сумын Дөчин  жил нэгдлийн  зочид буудалд үйлчлэгч, хадлангийн бригадын тогооч, нэгдлийн  конторт цэвэрлэгч, галч, барилгад туслах ажилчин, ногоочин, малчин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь  *******977 оны 07 сарын *******6-ны  өдрөөс *******99******* оны *******0 сарын 2*******-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Дөчин жил” нэгдлийн зочид буудалд үйлчлэгч, нэгдлийн хадлангийн бригадын тогооч, нэгдлийн  конторт цэвэрлэгч, галч, ногоочин,  мал аж ахуйн хэсэгт малчин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь *******977 оны 07 сарын *******6-ны  өдрөөс *******99******* оны *******0 сарын 2*******-ний  өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Дөчин жил нэгдлийн зочид буудалд үйлчлэгч,  нэгдлийн хадлангийн бригадын тогооч, нэгдлийн  конторт цэвэрлэгч, галч, ногоочин, мал аж ахуйн хэсэгт малчин зэрэг ажлуудыг  хийж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Дорнод аймгийн ******* сумын Дөчин жил нэгдлийн даргын *******977 оны 08 сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай“ 68 дугаартай, *******977 оны ************** сарын *******0-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай“ **************4 дугаартай, *******977 оны *******2 сарын 29-ний өдрийн “Ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай“ *******30 дугаартай, *******978 оны 04 сарын 05-ны өдрийн “Хөрөнгө зарах тухай“ *******4 дугаартай, *******979 оны 07 сарын 20-ны өдрийн “Сайн дурын уран сайханчдыг шагнах тухай“ 20 дугаартай, *******98******* оны ************** сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралт олгох  тухай“  **************6 дугаартай, Дорнод аймгийн ******* сумын Дөчин жил нэгдлийн даргын *******982 оны 0******* сарын 30-ны өдрийн “Амралтын хувиар батлах тухай“ 0******* дугаартай, *******983 оны 09 сарын 22-ны өдрийн “Ээлжийн  амралт олгох  тухай“ 43 дугаартай, *******985 оны *******2 сарын 09-ний  өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай“  224 дугаартай тушаалууд, Дорнод аймгийн ******* сумын хүн эмнэлгийн их эмчийн салбарын эрхлэгчийн *******986 оны *******0 сарын 07-ны өдрийн “Ажилд түр томилох, өөрчлөх тухай” *******9 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын Дөчин жил нэгдлийн зөвлөлийн даргын *******988 оны 06 сарын 06-ны өдрийн “Ээлжийн амралт олгох  тухай“ Б/**************0  дугаартай, *******989 оны 04 сарын *******4-ний  өдрийн “Ажилд томилох тухай“ Б/57  дугаартай, *******990 оны *******2 сарын 29-ний  өдрийн “Малчдын ээлжийн амралт олгох тухай“ *******88 дугаартай, ******* сумын Дөчин жил нэгдлийн бүх гишүүдийн хурлын *******99******* оны *******0 сарын 2*******-ний өдрийн 0******* дугаартай тогтоол, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт  зэрэг  бичгийн  нотлох баримтуудаар  батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн  *******35.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт  *******ийн ******* нь  *******977 оны 07 сарын *******6-ны  өдрөөс *******99******* оны *******0 сарын 2*******-ний  өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын “Дөчин жил” нэгдлийн зочид буудалд үйлчлэгч,  нэгдлийн хадлангийн бригадын тогооч, нэгдлийн конторт цэвэрлэгч, галч, ногоочин, мал аж ахуйн ******* дүгээр бригадад малчин зэрэг ажлуудыг тус тус хийж  байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 58  дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Ш.АЛТАНЦЭЦЭГ