| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0376/и |
| Дугаар | 138/ШШ2017/00523 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******6-01 тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй,
“*******ын *******туяаг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Л.*******туяа нь надаас 2015, 2016 онуудад жимс, ногоо зээлээр худалдан аваад мөнгийг нь бага багаар өгдөг байсан гэтэл зээлээр худалдан авсан барааны үнэ болох 1.3*******1.600 төгрөгийг төлөлгүй гэнэт алга болсон байсан. Тухайн үед Л.*******туяа нь Дорнод аймаг ******* сумын 9 дүгээр баг, 10 дугаар байрны 66 тоотод оршин суудаг гэх хаягийг надад бүртгүүлсэн байсан. Л.*******туяа нь ******* номинд лангуу түрээслэн жимс, ногоо зардаг байсан. Түүний эх нь 15 дугаар байранд амьдардаг гэсэн. Сүүлд сонсоход Л.*******туяа нь ******* номин төвд байр түрээслэж амьдарч байсан гэсэн боловч нэг мэдэхэд Улаанбаатар хот руу явсан сурагтай байсан. Л.*******туяагийн регистрийн дугаар ЖЖ7*******053167 болно.
Иймд Л.*******туяагаар зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг хангуулах шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэв .
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангуулах зорилгоор *******ын *******туяаг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Л.*******туяагийн оршин суугаа хаягийг тодруулах талаар тодорхой арга хэмжээг авсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаж байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын *******туяа нь 197******* онд төрсөн, *******3 настай, махлаг бор царайтай. 150 см орчим өндөртэй, тайрмал үстэй эмэгтэй бөгөөд зээлээр бараа худалдан авах үедээ ******* сумын 9 дүгээр баг, 10 дугаар байрны 66 тоотод оршин суудаг гэж байсан сүүлд ******* номингийн байранд амьдарч байсан гэсэн. Одоогийн байдлаар Л.*******туяа нь Улаанбаатар хотод амьдарч байгаа сурагтай боловч тодорхой хаягийг нь мэдэхгүй байгаа болно.
Нэхэмжлэгч Н.******* нь Л.*******туяад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг хангуулах зорилготой түүнийг эрэн сурвалжлуулах гэсэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******туяаг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.******* дэх хэсэгт зааснаар Л.*******туяаг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоон, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.******* дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш. АЛТАНЦЭЦЭГ