Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2017/00525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг  *******   сумын  ******* дүгээр  баг, *******ын *******  тоотод  оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг 20*******7 оны 04 сарын **************-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие  ХАА-н Техник мэргэжлийн сургууль төгсөөд Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн сүү, тосны механикжсан фермд саальчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тус  нэгдэлд *******987 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар ажилласан. Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдэлд *******984 оноос *******987 онуудад ажиллаж байсан хугацааг  нөхөн тооцуулах гэтэл ажлаас халагдсан тушаал болон бусад бичиг баримт олдохгүй байна.

Иймээс Н.******* миний биеийг *******984 оны 07 сарын 0*******-ний өдрөөс *******986 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн сүү, тосны механикжсан фермд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь  *******984 оны 07 сарын 0*******-ний өдрөөс *******986 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн сүү, тосны  механикжсан фермд саальчнаар ажиллаж байсан болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Н.******* нь  *******984 оны 07 сарын 0*******-ний өдрөөс *******986 оны *******2 сарын 30-ны  өдрийг хүртэл Дорнод аймгийн  Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн сүү, тосны механикжсан фермд саальчнаар  ажиллаж байсан болох нь  нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын *******984 оны 07 сарын 03-ны өдрийн “Ажилд томилох тухай” 79 дугаартай, *******985 оны 0******* сарын 05-ны өдрийн “Тэжээлийн цэгүүдийг хэвийн ажиллагаатай байлгах зарим арга хэмжээний тухай” 0******* дугаартай тушаалууд, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын *******986 оны ************** сарын *******5-ны өдрийн “Нэгж бүтээгдэхүүн зарцуулах, орц нормыг тогтоож, батлах тухай” 58  дугаартай тогтоол, гэрч П.Нарантуяа, Д.Дондог нарын мэдүүлэг зэрэг бичгийн  нотлох баримтуудаар  батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн  *******35.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******  овогт *******ийн ******* нь *******984  оны 07 сарын 0*******-ний өдрөөс  *******986 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн сүү, тосны механикжсан фермд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү,  Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Ш.АЛТАНЦЭЦЭГ