| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0368/и |
| Дугаар | 138/ШШ2017/00531 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2017/00531
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ЖЭ72*******2*********************7 тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын Ч*******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг 7630327 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 20*******7 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар /РД:*******/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын *******-р багийн иргэн Н.Ч******* нь 20*******3 онд сум хөгжүүлэх сангаас савхин оёдлын чиглэлээр 20 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлдсэн. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн төлөлт болон хүүгийн төлөлт дутуу байна.
Зээлдэгч Н.Ч*******д удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээ ёсоор үндсэн зээл 20 000 000 төгрөгнөөс зээлийн төлөлтийн 7620929 төгрөг, тайлант оны алданги 9398 төгрөг нийт 7630327 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг 20*******7 оны дотор яаралтай төрийн сангийн 07025*******40******* тоот дансанд барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг /утас 88576957/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Ч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг миний бие ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* сумын сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөг зээлээр аваад үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээгээр төлж байсан. Одоо нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл болох 7630327 төлөхийг зөвшөөрч байна. Боломжоороо төлж барагдуулна гэв.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын Тамгын газар нь Н.Ч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7630327 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* сумын Засаг Даргын Тамгын газрын “Зээлийн гэрээний үүрэгт 7630327 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж *******37035 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар хариуцагч Н.Ч*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 685*******7.5 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ