Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

2021       06       30                                    2021/ШЦТ/443                               

 

 

                                                                                          

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч П.З /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт П.З-т холбогдох эрүүгийн “1809 01105 0490” дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн ергөн чөлөө, 50 дугаар байр, 174 тоотод оршин суудаг,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Ш овгийн П.З,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,Энхтайваны өргөн чөлөө, Блю Скай тауэр, 4 давхар 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нейшнл Ньюс Корпрейшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Ноён Уул Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, "Дижитал инк” ХХК-ийг “Нейшнл Ньюс Корпрейшн" ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Ноён Уул Эрдэнэ” ХХК, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-г хуурч, 14.520 000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

-мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцгэх гэрээ хуурамчаар үйлдэх байдлаар “Сан Хэлт Каре ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ийг  хуурч, 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

-2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Лэнд.мн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ыг хуурч, 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

-2018 оны 01 сарын 17-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, нэг удаагийн нэвтрүүлэг хийсэн тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүй хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ариг банк” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийг хуурч, 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк" ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кинотеатрын хойно байрлах “Эн Ти Эн” ХХК-ийн цамхагийн гадна урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ү.О-аас “Канон” брендийн зургийн аппарат, дурангийн хамт 3 хоногийн хугацаатай түрээслэн авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж 4.394.126 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 41.281.126 төгрөгийн хохирол учруулсан,

-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Блю Скай тауэр, 4 давхар 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нейшнл Ньюс Корпрейшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Жайка Крайн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 50 секундын рекламыг “Bloomberg Media Screen’’-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдер цацах хэлцлээр тохиролцсон телбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх мөнгийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу бэлнээр 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

-2016 оны 10 сарын 05-ны өдрийн АГГ-16/056 дугаартай “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эко Капитал" банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч талын зар сурталчилгаа, цацах ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс егсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ 2017 оны 07 сарын 21-ний өдрийн “Өргөн дэлгэц’’ ХХК-ийн нэрээр төлбөрийн нэхэмжлэх бичих байдлаар бэлнээр 5.000.000 төгрөг, “Өргөн дэлгэц” ХХК-ний 453132376 дугаарын дансаар 8.440.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

-2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Бид энд Бид" ХХК-ний “Шинэ сонголт’’ тавилгын дэлгүүр нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий байгууллагын реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen’’-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон ба 100 хувь бартераар төлөх төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх бартерыг байгууллагад шилжүүлэлгүй өөр байдлаар буюу 5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,

-2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ний албан бичгийг ашиглан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн АГГ-17/007 дугаартай “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “М Си Эс Кока Кола” ХХК хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу байгууллагын танилцуулга, видео болон зар сурталчилгааг хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр байдлаар буюу “Дижитал Инк" ХХК-ний 453150707 тоот дансаар 22.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан,

-2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдер “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс егсөн үүрэг даалгаврын дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан харилцагчтай борлуулалтын уулзалт зохион байгуулж хэлцэл хийх явцаа “Зоос Одон тэмдэг” ХХК-ний сурталчилгааг Лед дэлгэцээр явуулах тухай аман хэлцэл хийж “Bloomberg Media Screen’’-ээр сурталчилгааг хийлгүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөрийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан,

-П.З нь 2019 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Революшн /Revolution/, бааранд иргэн П.О-тай марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809011050490 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.С-гийн ”... анх манай байгууллагатай хамтарч ажиллах саналыг Блумберг телевизийн менежер П.З тавьсан. Саналыг нь зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 14.520.000 төгрөгийг гэрээнд зааснаар “Дижитал Инк” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 453150707 дугаарын дансанд шилжүүлсэн. Блумберг телевизээс манайх руу холбогдож танайхтай байгуулсан гэрээнд асуудал гарсан байна гээд бид нар очиж уулзахад П.З гэдэг манай ажилтан манай компанийн нэрийг ашиглаж өөр компанийн нэрээр ингэж хуурамч гэрээ хийсэн учраас уг гэрээний дагуу дахиж ажил гүйцэтгэх боломжгүй гэсэн. П.З нь “Дижитал Инк" ХХК-ийг Блумберг телевизийн ажиллуулдаг компани гэж хэлсэн бөгөөд бид нар түүнд нь итгээд гэрээг байгуулсан, хуурамч гэрээ байгуулан хийж өгнө гэсэн ажлыг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК нь Блумберг телевизээр гүйцэтгэж өгсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 2хх-ийн 6, 3хх-ийн 130 дугаар хуудас/

Хохирогч Б.Б-н “...Захирал Энхболд, З нартай уулзаж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан компанийн сурталчилгааг цогцоор хийж өгөхөөр болсон. Тэгээд П.З “Дижитал Инк” ХХК-ний тамга дарагдсан, захирал Э.Д, нягтлан бодогч Д.Мөнхдэлгэр нарын гарын үсэгтэй гэрээг манай компани ажлын байранд хүргэн ирээд гэрээнд тусгасан Худалдаа Хөгжлийн банкны 453150707 дугаарын дансанд мөнгөө хийгээрэй гэсний дагуу 9.167.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд заасан сурталчилгаа гарахгүй байгааг мэдэх зорилгоор Блумберг телевизийн байранд Э.Д захирлын туслах залуутай уулзсан Тэгээд гэрээгээ харуулахад манай компанийн хийсэн гэрээ биш байна гэж хэлсэн, тэгээд З-тай гадаа уулзахад өөрөө хуурамч гэрээ хийснээ хүлээгээд хохирлыг чинь барагдуулна гэж гуйсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 52, 244-245, 248-249 дүгээр хуудас/

Хохирогч Р.Н-н "... Блумберг телевизийн албан ёсны хаяг руу нэвтэрч Ариг анх утааг бууруулах төслийн үйл ажиллагааг мэдээгээр цацалт хийлгүүлэхээр менежер З гэх хүнтэй холбогдсон, 2018 оны 01 сарын 17-ны өдөр Цонжин болдогт амралтын азарт утааг хамтдаа устгая уриатай сурвалжилгыг бэлдүүлэхээр дуудаж З нь зураглаачтай Блумберг гэсэн логотой автомашинтай ирж сурвалжилга бэлдсэн, уг бэлдсэн сурвалжилгыг 12 удаагийн давтамжтай сувгаар цацахаар 1 сая төгрөг, уг видеог англи орчуулгатайгаар манай өгөхөөр 1 сая төгрөгөөр тохиролцож нэг удаагийн нэвтрүүлэг дээр эрээ байгуулахгүй гэж хэлээд мэйлээр нэхэмжлэл явуулж “Дижитал Инк” гэсэн компанийн нэр дээр 2200000 төгрөг шилжүүлэн авсан, хэлэлцэж тохиролцсоноосоо хойш тус сувгаар сурвалжилга цацаагүй бөгөөд утсаар холбоо барихад утсаа авахгүй алга болсон Влумберг телевиз нэвтрүүлэг цацаад эргээд бидэнд видео хэлбэрээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 249 дүгээр хуудас/

Хохирогч П.О-ын "... Тухайн үед би согтуу байсан. П.З бас согтуу байсан. Явган ярианаас болж бид хоёр муудалцсан. З миний хамар руу гараараа 2-3 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Эмчилгээний зардалд үлдэгдэл 2.320.000 төгрөгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг хх-ийн 216 дугаар хуудас/

 

Гэрч Э.Д-ы "... П.З нь дангаараа гэрээ байгуулах эрхгүй, авлага баагдуулах үүргийг борлуулалтын менежерүүд хүлээдэг. Бэлнээр болон өөр дансаар мөнгө авах ёсгүй. Гэрээнд заасан манай байгууллагын дансанд мөнгө орох ёстой..." гэх мэдүүлэг /хх-ийн 15,61, 2хх-ийн 61 дүгээр хуудас/

Гэрч М.Б-н “... “Ноён Уул Эрдэнэ", “Лэнд МН”, "Сан Хелт Каре” ХХК-иудтай хамтран ажиллах гэрээ байгуулах үүрэг өгөөгүй. 2017 оны 07 сарын 11-ний өдрийн Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага руу авлага барагдуулах талаарх албан бичигт би гарын үсэг зураагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Д.М-н "... “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас ажил гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор өгөх байсан бөгөөд хугацаа хэтэрсэн учраас тухайн харилцагчтай харилцдаг борлуулалтын менежер П.Зт энэ талаар удаа дараа хэлж авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ захыг шаардаж байсан. П З нь “би хэлье, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага нь мөнгө муутай байгаа гэнээ, мөн шинэ гэрээ байгуулах гэж байгаа учраас төлбөрийн үлдэгдлийг шийднэ” гэх мэтээр хариу хэлдэг байсан. Дээрх компаниудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээн дээрх зурагдсан гарын үсэг бол миний гарын үсэг биш, “Жайса Край” компанид үйлчилгээ үзүүлсэн байсан. Захиалгын хуудас дээрх мөнгийг П.З нь авч компанид өгөлгүй хувьдаа зарцуулсан байсан, “Ариг” банктай үйлчилгээ үзүүлчихсэн, мөн адил мөнгийг П.З нь авч компанид өгөлгүй хувьдаа зарцуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 60 дугаар хуудас/

Гэрч Л.Б-н "... Хамт ажиллаж байсан. Эко Капитал банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авах ёстой. Компанийн данс хэрэгтэй гээд байна 8440000 төгрөгийг манай дансаар оруулаад авчихъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөгүй, татварын чинь мөнгийг өгье гэхээр нь би тэгвэл бэлнээр гаргаж авахгүй шууд чиний данс руу шилжүүлье  гэж тохиролцсон.  Тэгээд манай компанийн дансаар орж ирэхээр нь татварын мөнгө болох 500000 төгрөг дансандаа үлдээгээд Зын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Б.Т-н "... Гэрээнд дарагдсан тамга манай тамга мөн байна. Би тухайн тамгыг дараагүй. П.З надтай уулзаад машинд сууж байгаад намайг түр гараад ирэх хугацаанд машины урд хайрцагт байсан тамгыг маань дарчихсан байсан. энэ талаар сүүлд мэдсэн. Компани оффис байхгүй учраас би тамгаа гадуур явж гэрээ хийхдээ ашиглан машины урд хайрцгандаа хийж авч явдаг. П.З нь найз нь өөр компаниудаас танай дансаар мөнгө авчихъя, надад ашигтай байгаа юм тэгэх үү гээд гуйгаад байхаар нь би нээх их юм тоолгүйгээр тэг тэг гээд зөвшөөрчихсөн. П.З нь за мөнгө орсон шүү маньдаа гаргаад өгчих юм уу, шилжүүлчих гээд би П.З руу шилжүүлдэг байсан 1 удаа бэлнээр мөнгө өгч байсан. Гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55, 56, 2хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Б.Э-н "... З нь 2016 оноос хойш борлуулалтын албаны менежер албан тушаалд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл телевизийн зар сурталчилгааны борлуулалт хийнэ гэсэн үг юм. Аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан зар сурталчилгааны гэрээ байгуулан борлуулалт хийх чиг үүрэгтэй ажилладаг байсан. Борлуулалтын гэрээ байгуулан хэлцэл хийх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох нь гүйцэтгэх захирал гарын үсэг зурна, борлуулалтын хэлтсийн захирал гарын үсэг зурна, ерөнхий нягтлан зурна, хуульч зурна ингэж баталгаажин гэрээ хэрэгжиж эхэлдэг, хөдөлмөрийн гэрээнд “ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ч удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх, цаг тухайд нь гүйцэтгэх” гэсэн нь байгуулсан гэрээний дагуу төлбөрөө нэхэх, гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэж дууссаны дараа гэрээний гүйцэтгэлтийн акт үйлдэх, за тэгээд өдөр дутам хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах боломжгүй ажлыг үүрэг чиглэл болгон өгдөг, төлбөр нэхэмжлэхэд санхүүгийн албанаас нэхэмжлэл гарган өгдөг, бөгөөд уг нэхэмжлэлийн харилцагчдад хүргэн өгдөг, харин төлбөр бол байгууллагын дансанд хийгдэх ёстой. Төлбөрийн нэхэмжлэлд байгууллагын данс руу шилжүүлнэ үү гэж тайлбарлах бөгөөд байгууллагын данс бичээстэй байдаг. Энэ төлбөрийн мөнгийг шилжүүлэх хүртэл борлуулалтын менежер гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьдаг. Борлуулалтын төлбөрийг менежер авах эрх байгүй..." гэсэн мэдүүлэг /3хх-ийн 139 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн №2733 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-75 дугаар хуудас/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4-р хх-143-144, 145-146/,

Эрдэнэс ломбардад П.З барьцаанд эд зүйлс тавьсан талаарх баримт /4-р хх-149/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-213-214/ зэргээр шүүгдэгч П.З нь:

Нэг: Нейшнл Ньюс Корпорейшн ХХК-д 2015.12.21-ний өдрөөс 2018.02.05-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан үргэлжилсэн үйлдлээр “Дижитал Инк ХХК”-ийг байгууллагынхаа охин компани гэж итгүүлэн Ноён Уул Эрдэнэ ХХК-тай хамтран ажиллах санал тавьж Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С-г хуурч, 14.520.000 төгрөгийг Дижитал Инк ХХК-ийн 453150707дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

-2017.12.28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдэх байдлаар Сан Хэлт Кар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гийг хуурч 9.167.000 төгрөгийг Дижитал Инк ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018.01.26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар үйлдэх байдлаар Лэнд.мн ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-ыг хуурч, 11.000.000 төгрөгийг Дижитал Инк ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018.01.17-ны өдөр Ариг банк ХХК болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийг хуурч, 2.200.000 төгрөгийг Дижитал Инк ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кинотеатрын хойно байрлах “Эн Ти Эн” ХХК-ийн цамхагийн гадна урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ү.Оаас “Канон” брендийн зургийн аппарат, дурангийн хамт 3 хоногийн хугацаатай түрээслэн авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавьж 4.394.126 төгрөгийн хохирол, нийт 5 удаагийн залилах үйлдлээр бусдад                  41 281 126 /дөчин нэгэн сая хоёр зуун наян нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргүүдийг үйлдсэн,

Хоёр: Шүүгдэгч нь Нейшнл Ньюс Корпорейшн ХХК-д 2015.12.21-ний өдрөөс 2018.02.05-ны хооронд менежерээр ажиллаж       байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр

- 2017.05.11-ний өдер Жайка Край-н “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 50 секундын рекламыг “Bloomberg Media Screen’’-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдөр цацах хэлцлээр тохиролцсон төлбөр болох 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

-2016.10.05-ны өдөр Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК болон Эко Капитал ББСБ хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч Эко Капитал ББСБ-аас зар сурталчилгааны төлбөрт шилжүүлэн өгсөн 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

-2017.02.08-ны өдөр Бид энд Бид ХХК-ний Шинэ сонголт тавилгын их дэлгүүрийн реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen’’-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон бартерын төлбөр болох 5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,

-2017.12.13-ны өдөр Нейшнл Ньюс Корпорэйшн ХХК, Эм Си Эс Кока Кола ХХК хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 22.000.000 төгрөгийг Эм Си Эс Кока Кола ХХК-иас шилжүүлэн өгснийг авч хувьдаа завшсан,

-2017.01.26-ны өдөр Зоос Одон тэмдэг ХХК-нийн зар сурталчилгааны төлбөрт өгсөн 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, нийт 5 удаагийн завших үйлдлээр аж ахуй нэгж байгууллагуудад 49.163.700 /дөчин есөн сая нэг зуун жаран гурван мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

Гурав: Шүүгдэгч нь 2019.05.14-нөөс 15-нд шилжих шөнө согтуугаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Революшн /Revolution/ бааранд хохирогч П.О-тай марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэргүүд гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй, бусадтай зүй бус харьцаж үл ялих зүйлээс хэрүүл маргаан үүсгэж улмаар бусдын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж байгаа танхай зан байдал нь нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.З-ын үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг, үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан бусдын их хэмжээний эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нь дээрх үйлдсэн гэмт хэргүүддээ гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, торгох ялыг биелүүлэх боломжтой зэрэг түүний хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч П.З-т торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Ингэхдээ хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журам”-ыг хэрэглэх ёстой гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч П.З-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 372 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ялаас торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон нийт оногдуулсан ялаас хасч тооцох зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч П.З-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 372 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шилт овогт П.З-ыг албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн, албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.З-т:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг бүгд 20 500 /хорин мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.500.000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 372 /гурван зуун далан хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон ялыг дүйцүүлэн сольж, эдлэх ялаас нь хасч шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 14.920.000 /арван дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

6. Шүүгдэгч П. З-т шүүхээс оногдуулсан 14.920.000 /арван дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР