| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0471/и |
| Дугаар | 138/ШШ2017/00533 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2017/00533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, “******* *******” гэх газар оршин суух, ЖЗ930*******0804 тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
"Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах"-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат ,
Нэхэмжлэгч: /Үрчлүүлэгч / Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд өөрийн төрсөн хүү Б.Бямбажавыг төрсөн эцэг У.*******д үрчлүүлсэн юм. Одоо хүү маань 6 настай. Тухайн үед би дөнгөж 10 жилийн сургууль төгссөн, ямар ч мэргэжилгүй, ажил эрхэлдэггүй байсан учир хүүхдээ тэжээн тэтгэж, өсгөх боломжгүй, амьдрал их хүнд байсан учир эцэг маань миний хүүг үрчилж авсан. Одоо би өөрөө мэргэжил эзэмшин, ажил хийж, тогтмол орлоготой болсон. Хүү маань ирэх жил сургуульд орох учир хүүгээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлж, аймгийн төвд сургуульд сургах хүсэлтэй байна.
Иймээс Б.Бямбажавыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Үрчлэн авагч У.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өөрийн охин Б.*******ын хүүг 2011 оны 04 сарын 04-ний өдөр үрчлэн авсан. Охин Б.******* сургууль төгсөөд ажил хийх шаардлагатай учир хүүхдээ асрах боломжгүй байсны дээр манайх *******омт сахиулах хүүгүй байсан зэргээс болон зээ хүүгээ үрчлэн авсан. Одоо охин Б.******* нь өөрийн гэсэн гэр оронтой, тогтмол ажил эрхэлдэг болсон. Миний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хүүхдээ асран хүмүүжүүлж, хичээлийг хийлгэх боломжгүй болоод байна. Тэгээд ч охин маань өөрийн хүүгээ өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.******* нь шүүхэд хандан Б.Бямбажавын үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч / үрчлүүлэгч/ Б.******* нь 2011 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн *******ын Бямбажавыг 2011 оны 04 сарын 04-ний өдөр У.*******д / төрсөн эцэг / үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон 0000670314 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Бямбажавын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч /үрчлүүлэгч/ Б.******* нь өөрийн төрсөн хүү Б.Бямбажавыг өөрийн асрамжинд авч асран хүмүүжүүлэх зорилгоор үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан, түүнчлэн үрчлэн авагч /үрчлүүлэгчийн төрсөн эцэг/ У.******* үрчилснийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзээд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн *******ын Бямбажавыг Урангийн *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцсоны улмаас Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Бямбажавыг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түний төрсөн эх *******ын *******ыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 14******* дугаар зүйлийн 14*******.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 03 сарын 19-ний өдөр төрсөн *******ын Бямбажавыг 2011 оны 04 сарын 04-ний өдөр Урангийн *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Бямбажавын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний төрсөн эх *******ын *******ыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ