Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2017/00534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн  хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч Ж.******* нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  *******978 онд 8 дугаар анги төгсөөд  Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд  малчнаар орж, *******990 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Намайг ажиллаж байх үед хөдөлмөрийн дэвтэрт цалингийн талаар бичилт хийж гарын үсэг зурагдсан  боловч тамга дараагүй гэсэн үндэслэлээр тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Архиваас баримт хайсан боловч ажилд орсон болон халагдсан тушаал олдохгүй байна. Би ажил хийж байх үед 7 хүүхэд төрүүлэн өсгөсөн бөгөөд хүүхдээ төрүүлээд ажлаа хийдэг байсан. 

Иймээс *******ын ******* намайг *******978 оны 05 сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн  Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь  *******978 оны 05 сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн  Гурванзагал сумын “Гучин жил “ нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь *******978 оны 05 сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил “ нэгдэлд малчин байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлийн зөвлөлийн даргын *******98******* оны 08 сарын 24-ний өдрийн 88  дугаартай “2-р бригадын зарим малчдыг ажилд томилох тухай”, *******984 оны 05 сарын 2*******-ний өдрийн 34 дугаартай,  *******985 оны *******2 сарын 23-ны  өдрийн *******03 дугаартай, *******988 оны 0******* сарын *******8-ны  өдрийн ************** дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай” тушаалууд,  Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тодорхойлолт, цалингийн түүвэр, олон хүүхэдтэй эхэд мөнгө олгох дэвтэр  зэрэг бичгийн  нотлох баримтуудаар  батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн  *******35.2.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******  овогт *******ын ******* *******978 оны 05 сарын 0*******-ний өдрөөс *******990 оны *******2 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын Гучин жил нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү,  иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Ш.АЛТАНЦЭЦЭГ