Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/223

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Д-т холбогдох эрүүгийн 2121000870225 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн ........ суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ......... сумын .......... дугаар баг, .......... хорооллын ........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ............ овогт Д /РД: ................/.

   Шүүгдэгч Д нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ............ дугаар багийн нутаг “...........” гэх газраас 250 ширхэг нийт 2.8512м3 хэмжээтэй нарс мод хууль бусаар бэлтгэж, Киа Бонго-3 маркийн *******, Киа Бонго-3 маркийн *******  улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль экологид 563.305 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын ................. дугаар багийн нутаг “................” гэх газраас хуурай хэрэглээний 70 ширхэг нийт 2.3532м3 хэмжээтэй шинэс мод хууль бусаар бэлтгэж, Киа Бонго-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, 464.917 төгрөгийн буюу байгаль экологид нийт 1.028.222 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэртээ байж байхад удалгүй байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч ******* нарын хамт манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад машинд суугаад хяналт шалгалтаар сумын 1 дүгээр баг, “Сонгоол даваа” гэх газар руу явж байгаад машин эвдрэхээр нь “Бүсийн адаг” гэх газарт оршин суух ******* гэх айл руу очоод машинаа засуулаад явж байхад ертөнцийн зүгээр хойноос 2 машины гэрэл гарахаар нь тэр 2 машиныг экологийн асуудал хариуцсан байцаагч ******* шалгахад тухайн 2 тээврийн хэрэгсэл нь хоёулаа мод аччихсан явж байсан. Тэгээд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг асуухад тухайн 2 тээврийн хэрэгсэлд гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Би тухайн ******* сумын Д гэх иргэнээс байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 49-50, 53-56, 57-60/

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д нь “хамт ******* сум руу яваад өгөөч, мод ачаад явна, тэрийг буулгахад туслаад өгмөөр байна, хөгшин нь 30.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрсөн. ...Бид хоёр хамтдаа ******* сумын 5 дугаар баг, “..........” гэх газраас 70 ширхэг 2,7 метр урттай мод бэлтгээд Д-ын ******* улсын дугаартай машинд ачаад тэдний гэрт авчирсан. Тэгсэн ******* гээд залуу Д-ынд ирчихсэн хүлээж байсан. Д-ын хашаанд байсан 250 ширхэг модыг тэр ******* гээд залуугийн машин дээр ачсан. ******* нь бас нэг залуутай хамт явж байсан. Тэндээсээ ******* сум руу явсан ба сумын “Бүсийн адаг” гэх газар явж байхдаа цагдаад журамлагдсан...” гэжээ. /хх-ийн 61-67/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02 дугаар 09-ний өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байхад цагаан Портертой нэрийг нь сайн мэдэхгүй ах ирээд “******* сумаас мод ачих уу, 20.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гэж хэлээд тэр ахтай хамт ******* сум руу явсан. ******* суманд очоод нэг айлд хүн асуусан чинь нөгөө хүн нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хамт явж байсан ******* гэх ахын дүүгийнх нь гэрт очоод хоол цай идэж уугаад зурагт үзээд байж байхад орой хэдэн цагийг нь сайн санахгүй байна ******* ах “за явъя” гэж хэлээд дүүгийнхээ гэрээс гараад нэг айл руу очсон. ...Тэр айлаас ******* ахын машин дээр мод ачаад ******* сум руу гарсан. Тэр айлаас явж байхад цагдаа таараад зогсоогоод сумын төв рүү бид хэд хамт явсан. Тухайн модыг хамт яваа цэнхэр Портертой ахын гэрийн гаднаас ачсан...” гэжээ. /хх-ийн 74-76/

Гэрч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед намайг ******* суманд байхад манай найз Д над руу залгаад “би ******* сумаас ******* сум руу мод ачиж явах хэрэгтэй байна, би ганцаараа явах гэхээр мод машинд багтахгүй, 2 зөөх гэхээр маргааш зам хаагаад амжихгүй болчих гээд байна, чи машинтайгаа ирээд мод ачаад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би тухай өдрөө ******* улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад замд хань болох байх, очиж мод ачихад туслуулахаар танил дүү Баяртүмэнг аваад ******* сумаас ******* сум руу гараад 15 цагийн орчим очсон. ******* суманд очоод найз Д-ын гэрт очиход гэртээ байгаагүй. Д-ыг гэртээ иртэл нь орой 19 цаг болтол хүлээгээд байж байтал Д гэртээ өөрийнхөө машинтай мод аччихсан ирж байсан. Тэгээд Д хоол унд идчихээд “за хэдүүлээ эртхэн явахгүй бол оройтлоо” гээд гараад Дын хашаан дотроос миний машинд Д, Баяртүмэн, бас нэг танихгүй нэг залуу дөрвүүлээ 250 ширхэг мод ачаад би Баяртүмэнг аваад, Д нөгөө мод ачилцсан танихгүй залууг машиндаа суулгаад хамт 2 машинтай ******* сум руу 20 цаг өнгөрөөгөөд явсан. Тэгээд замдаа буюу сумын нутаг дэвсгэр 1 дүгээр баг “Тээг уул”-ын хойд талд явж байгаад цагдаад баригдсан...” гэжээ. /хх-ийн 77-81/

Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот дүгнэлтэд:

1. Хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд нь шинэс төрлийн хуурай мод, хэрэглээний зориулалтаар 70 ширхэг бөөрөнхий мод 2.3532м3 байна.

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадваргүй болсон хатсан хуурай мод байсан.

3. Тухайн жилд шинэс төрлийн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг иргэнд олгогдоогүй. Эхлэл төгсгөлийн акт, технологийн карт үйлдэгдээгүй.

4. Тухайн газар нь ашиглалтын бус буюу 2-р мужлалд орж байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор 70 ширхэг буюу 2.3532м3 хуурай хэрэглээний шинэс модонд экологи эдийн засгийн үнэлгээ тооцоход 2-р муж буюу ойн сангийн ашиглалтын бүсийн ойд бэлтгэсэн, шинэс хуурай мод учраас 1 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг, ашиглалтын гарцын итгэлцүүр нь 1,8-р хэрэглээний бөөрөнхий мод, гуалин болно. Хэмжсэн модны хэмжээ-2,3532 шоометр Ойд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг бодоход 2,3532*109.760*1,8=464917.0176 төгрөг болно” гэжээ. /хх-ийн 93-96/

 

Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/02 тоот дүгнэлтэд:

1. Хууль бусаар бэлтгэгдсэн гэх моднууд нь нарс төрлийн хуурай мод, хэрэглээний зориулалтаар 250 ширхэг бөөрөнхий мод 2.8512м3 байна.

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургах чадваргүй болсон хатсан хуурай мод байсан.

3. Мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл олгогдоогүй. Эхлэл төгсгөлийн акт, технологийн карт үйлдэгдээгүй.

4. Тухайн газар нь ашиглалтын бус буюу 2-р мужлалд орж байна.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор 250 ширхэг буюу 2.8512м3 хуурай хэрэглээний нарс модонд экологи эдийн засгийн үнэлгээ тооцоход 2-р муж буюу ойн сангийн ашиглалтын бүсийн ойд бэлтгэсэн, нарс хуурай мод учраас 1 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109.760 төгрөг, ашиглалтын гарцын итгэлцүүр нь 1,8-р хэрэглээний бөөрөнхий мод, гуалин болно. Хэмжсэн модны хэмжээ-2,8512 шоометр. Ойд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг бодоход 2,8512*109.760*1,8=563305.8816 төгрөг болно” гэжээ. /хх-ийн 101-108/

 

Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хаамаг хийх 250 ширхэг модыг ******* сумын 6 дугаар баг, “..............” гэх газраас бэлтгэсэн, мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөн сумын 6 дугаар баг, “...........” гэх газраас 70 ширхэг шинэс модыг тус тус тусгай зөвшөөрөлгүй бэлтгэж найз *******г дуудаад дээр нь би өөрт туслуулахаар гэх хүнийг ******* бас нэг хүнийг дуудаад ******* сум руу явж байгаад цагдаад журамлагдсан...” гэжээ. /хх-ийн 116-117/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16, 26/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 17-24, 27-34/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 37, 39, 41-43/

KIA BONGO маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 38/

KIA BONGO-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 69-70/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 72-73/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 82-83/

Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 111-113/

Мод бэлтгэх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119-121/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар YD-8595 YUAN LIN JI XIE ZHI ZHAO маркийн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ............ овогт Д нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “.............” гэх газраас 250 ширхэг нийт 2.8512м3 хэмжээтэй нарс мод хууль бусаар бэлтгэж, улмаар ******* улсын дугаартай Kia Bongo-3 маркийн, ******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашиглан тээвэрлэж, байгаль экологид 563.305 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “............” гэх газраас хуурай хэрэглээний 70 ширхэг нийт 2.3532м3 хэмжээтэй шинэс мод хууль бусаар бэлтгэж, ******* улсын дугаартай Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, 464.917 төгрөгийн хохирол буюу байгаль экологид нийт 1.028.222 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д-ын “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хаамаг хийх 250 ширхэг модыг ******* сумын 6 дугаар баг, “..........” гэх газраас, мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6 дугаар баг, ”............” гэх газраас 70 ширхэг шинэс модыг тус тус тусгай зөвшөөрөлгүй бэлтгэж найз *******г дуудаад дээр нь би өөрт туслуулахаар гэх хүнийг ******* бас нэг хүнийг дуудаад ******* сум руу явж байгаад цагдаад журамлагдсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц, гэрч Л., *******, М.*******, , , нарын мэдүүлэг, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2021/02 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолууд, Kia Bongo маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Kia Bongo-3 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээнүүд, мод бэлтгэх эрхийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “.............” гэх газраас 250 ширхэг нарс мод, .................” гэх газраас 70 ширхэг шинэс мод тус тус хууль бусаар бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, байгаль экологид нийт 1.028.222 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.   

 

Иймд шүүгдэгч Д-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байх боловч тэрээр урьд дээрх гэмт хэргийг үйлдэж шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө болон дараа нь дахин хууль бусаар мод бэлтгэсэн байхаас гадна шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийг барагдуулахаар дахин мод бэлтгэсэн гэх мэдүүлэг тайлбарыг харгалзан үзэж шүүгдэгч Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д нь 250 ширхэг нарс, 70 ширхэг шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн болох нь Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01, 2021/02 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.028.222 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө ... 7.2.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4. хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого … эх үүсвэрээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Д-ын өмчлөлийн 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураан авсан YD-8595 YUAN LIN JI XIE ZHI ZHAO маркийн цагаан өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 250 ширхэг нарс, 70 ширхэг шинэс модыг тус тус хураан авч шүүгдэгч Д-ын гэмт хэргийн улмаас учруулсан 1.028.222 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, тэдгээр зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэл М.*******гийн өмчлөлийнх болох нь гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн М.*******д буцаан олгож, шүүгдэгч Д-аас уг тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг мөн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-8595 YUAN LIN JI XIE ZHI ZHAO маркийн цагаан өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д- 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч -т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг болон Kia Bongo-3 маркийн ******* улсын дугаартай, 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, YD-8595 YUAN LIN JI XIE ZHI ZHAO маркийн цагаан өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 250 ширхэг нарс, 70 ширхэг шинэс модыг тус тус хураан авч шүүгдэгч Д-ын гэмт хэргийн улмаас учруулсан 1.028.222 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Kia Bongo-3 маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 250 ширхэг бөөрөнхий нарс мод, 70 ширхэг бөөрөнхий шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээж, ******* улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн М.*******д буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-8595 YUAN LIN JI XIE ZHI ZHAO маркийн цагаан өнгийн нэг ширхэг цахилгаан хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Д нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА