Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/224

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Н-д холбогдох эрүүгийн 1921000610090 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар магадлалаар 1 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 30 хоногийн хорих ялаар,

Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2050 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 хоногийн хорих ялаар шийтгүүлж ялыг эдэлж байсан, .......... овогт Н /РД: ............../.

Шүүгдэгч Н нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 121-1а тоот байшингаас буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, хананы зурагт тогтоогч, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 185.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний орой ******* сумаас ирээд ******* сумын 10 дугаар баг ******* хотхонд хоноод өглөө нь буюу 01 дүгээр сарын 22-ны өглөө хашаа байшингаа эргэхээр ******* сумын 1 дүгээр баг ******* 1-121а тоотод очоод хаалгаа түлхүүрээр онгойлгох гэсэн онгойхгүй байсан. Гайхаад тойроод харахад урд талын баруун цонх онгорхой байсан. Тэгэхээр нь цонхоороо ороод харахад хаалга маань дотроосоо түгжээтэй байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд гэр дотор шатан доор байх жижиг харанхуй өрөөнд байсан Самсунг маркийн зурагт, ханын тогтоогч алдагдсан байсан...” гэжээ. /хх-ийн 35-38, 142-143/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажилд дээрээ байхад үдийн хойно 26-27 насны залуу дээгүүрээ хар куртка хар ноосон малгайтай эрээн орны бүтээлэгт зурагт боогоод тэвэрчихсэн зурагт авах уу эгч гэсэн. Тэгэхээр нь би авна гээд зурагтыг нь харахад Самсунг маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт байсан. Залуу хэдээр авах вэ гэж асуухад би 100,000 төгрөгөөс дээш авахгүй гээд залуу зөвшөөрөөд буцаагаад бүтээлэгт боогоод лангууны араар тавиад бичиг баримтыг өөрөөр нь бүртгэж авсан...” гэжээ. /хх-ийн 60-62/

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө лаазтай пиво 1 ширхгийг гэртээ ганцаараа уусан. Тэгээд тухайн өдөр гэрээсээ гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байхад гаднах даймангийн жижиг хаалга нь онгорхой нэг айл байсан. Тухайн айл руу ороход гэрийн хаалга нь цоожтой байхаар нь цонхыг нь татаад үзсэн чинь онгойчихсон. Айлд ороход гэрт нь хүн байхгүй болохоор нь шатны доор хайрцагтай зурагт байхаар нь хайрцгийг нь задлаад дотор байгаа зурагтыг нь аваад буцаад цонхоороо гараад явсан. Тэгээд тухайн зурагтыг ломбардад 100,000 төгрөгт өөрийн бичиг баримтаар тавиад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 148-151/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 24/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-31/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34/

“*******” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт, гэрэл зураг /хх-ийн 105-106/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 107/

Ялын тооцооны хуудас /хх-ийн 165/

Прокурорын тэмдэглэл /хх-ийн 168/

Дорнод аймгийн ******* сумын ..........-р багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 79-85, 86-95, 97-100/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ......... овогт Н нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* 1-121А тоотод оршин байх Э-ын байшинд нэвтэрч 32 инчийн Samsung маркийн зурагт, ханын зурагт тогтоогч, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э-т 185,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн айлын гэрийн хаалга нь цоожтой байхаар нь цонхыг нь татаад үзсэн чинь онгойчихсон. Цонхоор нь айлд ороход гэрт нь хүн байхгүй, шатны доор хайрцагтай зурагт байхаар нь хайрцгийг нь задлаад дотор байгаа зурагтыг нь аваад буцаад цонхоороо гараад явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч Э-ын “...хаалгаа түлхүүрээр онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь гайхаад тойроод харахад урд талын баруун цонх онгорхой байсан. Тэгэхээр нь цонхоороо ороод харахад хаалга маань дотроосоо түгжээтэй байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд гэр дотор шатан доор байх жижиг харанхуй өрөөнд байсан Самсунг маркийн зурагт, ханын тогтоогч алдагдсан байсан...” гэх, гэрч *******ийн “...хар куртка хар ноосон малгайтай эрээн орны бүтээлэгт зурагт боогоод тэвэрчихсэн залуу зурагт авах уу эгч гэсэн. Тэгэхээр нь би авна гээд зурагтыг нь харахад Самсунг маркийн 32 инчийн зурагт удирдлагын хамт байсан. Залуу хэдээр авах вэ гэхэд нь би 100,000 төгрөгөөс дээш авахгүй гэхэд залуу зөвшөөрөөд буцаагаад бүтээлэгт боогоод лангууны араар тавиад бичиг баримтыг өөрөөр нь бүртгэж авсан...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “*******” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Н нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв. Түүнчлэн шүүгдэгч Н нь Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2050 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 4 хоногийн хорих ялаар шийтгүүлэхээс өмнө дээрх бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан ялын тооцооны хуудас /хх-ийн 165/-аар шүүгдэгч Н нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Нийслэлийн ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2050 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 хоногийн хорих ялаас биеэр 07 сар 26 хоногийн ялыг эдэлж, шагналын хоног аваагүй, нийт 07 сар 26 хоногийн хорих ялыг эдэлжээ. Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н-гийн эдлэх хорих ялыг 4 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоож, түүний 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Н нь урьд шүүхээр 3 удаа ял шийтгүүлж байсан боловч Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 79-85, 86-95, 97-100/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/,  ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч Н-д оногдуулсан 4 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас цагдан хоригдсон 21 хоногийн хасч тооцоод үлдэгдэл 4 жил 3 сар 17 хоногийг хорих ялыг 4 жил 3 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-г 4 жил 03 сар 17 хоногийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Нд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н-д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э-т 185,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 04 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 04 сар 08 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гийн цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил 04 сар 08 хоногийн хорих ялаас цагдан хоригдсон 21 хоногийг хасч эдлээгүй үлдсэн 4 жил 03 сар 17 хоногийн хорих ялыг 4 жил 03 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-г 4 жил 03 сар 17 хоногийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Нд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н-д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА