| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0195/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-08-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж:Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
2021 оны 08 сарын 13 өдөр 2021/ШЦТ/160 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2021/0195/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Баянжаргал
Хохирогч Д.Эрдэнэхуяг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэрэл овгийн А.Э-д холбогдох 2139000000141 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах иргэн Д.З-ын эзэмшлийн хашаанд Д:Э-тай маргаж улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, унасан байхад нь өшиглөн зодсоны улмаас зүүн гарын богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед: хохирогч Д.Э нь “Э-д зодуулж гэмтсэн нь үнэн, нийт 15.000.000 төгрөгийг эмчилгээний зардал болон бусад зардалд тооцож нэхэмжилж байгаа” гэжээ.
Шүүгдэгч А.Э нь: “Д.Э-ийг зодож гэмтээсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Э-ийн өгсөн:... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад Норовлин сумын иргэн Т.Бат-Өлзий гэх хүн манай гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ нэг шил 0.75 граммын архи авч орж ирсэн Бат-Өлзий өөрөө бол нэлээн согтуу байсан, өмнө нь би Бат-Өлзийгийн толгойг нь барьж өгсөн болохоор баярласан сэтгэлээ илэрхийлэх гэж архи барьж манай гэрт орж ирсэн байсан.Тэгээд бид хоёр тэр архийг нь аваад Норовлин сумын иргэн Зоригт ахын гэрт очиж ууя аа гэж ярилцаад З ахын гэр рүү явж байхад Т.Бат-Өлзий гэх хүнийг таньдаг гээд нэг өндөр бор залуу ирж бид хоёртой уулзаад хамт З ахын гэрт очсон.З ахын гэрт нь ороход З ах ганцаараа өөр хүн байхгүй байсан. Тэгээд бид дөрөв Т.Бат-Өлзийгийн авч явсан 1 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Ингэж ууж байхад нөгөө хамт ирсэн өндөр залуутай би танилцсан. Тэр хүнийг Дадал суманд амьдардаг үндсэн бол Норовлин сумын хүн намайг Э гэдэг гэж надад танилцуулсан.Тэгээд бид хэд архи уугаад сууж байхад гаднаас миний танихгүй хүн орж ирсэн. Тэгээд хамт сууж архи ууж байхдаа тэр хүн өөрийгөө худаг Х буюу Б гэж танилцуулсан.Тэгээд Бат-Өлзий болон Э нар хоорондоо бага зэрэг маргалдсан, тэгэхээр нь би миний дүү нар хоорондоо маргалдаж болохгүй шүү гэж хэлсэн чинь Э надад хандаж за ах гараад уулзая гэж хэлээд гэрээс гарсан тэгэхлээр нь би араас нь гарсан чинь Э нь эргэж хараад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон тэгэхлээр нь би нүүрээ дараад доошоо тонгойсон чинь доороос миний зүүн гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Б ирээд Э-ыг аваад явсан. Ингээд би тэндээ хэсэг зуур хэвтэж байгаад босоод З ахын гэрт нь ороод З ахын хажуугаар орон намайг хүн зодчихлоо гэж хэлээд хэвтсэн. Харин маргааш буюу 2021 оны 04 сарын 06-ны өглөө нь гэртээ очоод байхад манай эх******* Болормаа нь ажил дээрээсээ ирсэн сумын эмнэлэг цагдаа дуудсан... Би Э-д маш их гомдолтой байна. Би гараа хугарсан хэсгээрээ хадуулсан мөн нааш цаашаа явсан зардал болон Улаанбаатар хот орж өөрийн гар болон нүд толгойгоо дахин үзүүлэх шаардлагатай байгаа болохоор ойролцоогоор би 15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ер нь бол хагалгаанд ороход 3.000.000 орчим төгрөг зарцуулсан. Мөн би цааш эмчлүүлэх шаардлагатай мөн миний гар хугараагүй байсан бол би өөрөө ажил төрөл хийгээд мөнгө олох байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Д.Б-гийн өгсөн:..Би 2021 оны 04 дүгээр сарын 05-ны орой нар шингэж байх үед Норовлин сумын иргэн Зоригт гэх айлын гэрээр нь орсон.Тэнд ороход З, Түмэннастын Бат-Өлзий, Амгалангийн Э, Д.Э нар нь архи уугаад сууцгааж байсан. Ингээд би тэр хэдтэй нийлээд авчирсан архинаас нь хамт уусан.Тэгээд тэр архинаас нь ууж суухад Э гэх хүн над руу хандан хаанахын юун хүн ороод ирэв ээ гээд над руу агсараад байсан чинь тэнд байсан манай сумын иргэн А.Э манай хуурай ах байгаа юм аа чи юу яриад байгаа юм бэ? Гэж хэлэн А.Э нь уурласан. Тэгээд ч архи нь дуусаж байсан болохоор Э бид хоёр З ахынхаас хамт гарсан чинь бид хоёрын араас Э гарч ирэн бид хоёрыг дуудсан чинь надтай хамт гарсан А.Э нь уурлаад гараараа Э-ийн нүүрэн хэсэгт нь хоёр удаа цохисон чинь Э нь газар ойчоод өгсөн тэгэхлээр би очоод А.Э-ыг салгаж аваад хашааны гадна талд гараад бид хоёр хоёр тийш салаад явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/
Гэрч Ч.Болормаагийн өгсөн:... 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Э-ийг тус сумын иргэн Т.Бат-Өлзий нь 22 цагийн орчим манай гэрээс дагуулан гарсан. Тэгээд тэр шөнөдөө би гэртэй 2 хүүхдийн хамт хоносон. Харин маргааш өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагийн орчим өөрийнхөө утаснаас миний утас руу залгаад би хүнд зодуулчаад явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэр үед нь би ажил ихтэй байсан болохоор би очиж амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй манай нөхөр Э нь гэртэй алхаад хүрээд ирсэн талаар манай 11 настай охин манай ажил дээр ирээд аав хүнд зодуулаад нүүр амнаас нь цус гойжоод нүд нь тагларсан мөн баруун хөмсөгний дээд талд буюу духан дээрээ халцраад хавдсан байсан. Тэгэхлээр нь би юу болсон талаар асуухад надтай хамт З ахынд архи уусан Э гэх өндөр залуу нь ах хүү гаръя гэж хэлээд гарсан тэгэхлээр нь би араас нь гарсан чинь тэр Э ямар нэгэн үгийн солиогүй шууд намайг зодож унагаагаад хөлөөрөө өшиглөсөн гарыг маань хугалсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Гэрч М.Мөнх-Эрдэний өгсөн:... өндөр залуу буюу Э нь аавыг гараад ирье гэж хэлээд гаргасан гэсэн. Тэгээд аав араас нь гарсан чинь Э нь гэх залуу шууд цохисон гэж надад хадам аав хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр худаг Х буюу Б нь тэр Э гэх залууг дагуулан манай аав дээр ирэн би таныг зодоогүй энэ Э гэх хүн зодсон гэж хэлсэн. Тэр үед Э нь би зодоогүй гэж хэлж чадахгүй чимээгүй суугаад л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Гэрч Д.З-тын өгсөн:...Би 2021 оны 04 дүгээр сарын 05-ны орой гэртэй унтаж байхад гаднаас Т.Бат-Өлзий, Д.Э, А.Э нар нь орж ирэн манайд архи уусан, тэгж байтал мөн гаднаас манай сумын иргэн Д.Б орж ирэн нөгөө архи хувааж уугаад бүгд явсан. Тэгээд 10-20 минут орчим болсоны дараа хулгана Х буюу Э манай гэр лүү буцаж орж ирээд танай гэрээс хамт гарсан хүн намайг зодсон би тэр хүний *******ийг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би чи тэгвэл миний араар ороод унт гэж хэлсэн. Тэгээд өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө Э-ийг сэрэхээр нь чамайг хэн ингэж зодсон талаар нь асуухад Э нь би тэр зодсон хүний *******ийг нь мэдэхгүй байна. Харин царайг нь бол танина өчигдөр орой танай гэрт хамт архи уусан хүн байсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/
Гэрч З.Мөнхбатын өгсөн:...Би өөрөө Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрж өссөн юм, А.Э-тай багын найзууд байгаа юм. Манай найз хааяа архи уудаг, төлөв даруу хэдий архи уусан ч хүнтэй маргалдаж муудаад явж байхыг нь би хараагүй, архи бол хааяа уудаг,тэгэхдээ байнга уугаад байдаггүй,тамхи татдаг, өөр муу зуршил бол байхгүй. Бид хоёр 10 гаран жил найзлахад надад муухай зан гаргаж байгаагүй, ер нь бол томоотой хүнд тусархаг зантай л залуу байгаа юм. Ажил хөдөлмөрийн талаар бол машин техник л засдаг байх...гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 205 дугаартай дүгнэлт
А.Э-ын яллагдагчаар өгсөн:...Би хохирогч Э-ийн биед гэмтэл учруулаагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна... Батаахай ахтай таарсан Батаахай ах нэг танихгүй залуутай хамт явж байсан тэгээд Батаахайг тэр хоёрыг та хоёр аль орж яваа юм гэхэд З ахынх руу явж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёроос салаад явах гэж байсан чинь Батаахай ах 2 шил архи байна уух уу гэж хэлсэн. Тэгээд бид 3 Зоригоо ахынх руу очиход З ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд Батаахай ах авч очсон архиа гаргаж ирээд бид дөрөв хувааж уусан. Тэгээд хоёр дахь шил архи задлаад ууж байхад Хг хочтой Х ах халамцуу орж ирсэн. Тэгээд сүүлийн архиа ууж дуусахад Х ах нэлээн согтсон, тэгээд Х ахыг би хүргэж өгөхөөр З ахынхаас гарахад Х ах намайг Галуухайгийнд хүргээд өгчих гэж хэлсэн, тэгээд Галуухайгийн хашааны гадаа ирэхэд Х ах би өөрөө орчихье гээд Галуухайгийн хашааны хаалгаар хашаа руу явж орсон, тэгээд би ч тэдний гаднаас шууд аавынх руу явсан. Тэгээд аавынд очоод унтсан. Тэгээд маргааш өглөө нь Галуухайгийнд очиход Х ахыг согтуу болохоор хонуулаагүй гэж Галуухай хэлсэн.Тэгээд тэндээсээ шууд З ахынх руу очиход Э-ийн нүд нь хавдчихсан, гараа сойчихсон, зодуулсан байдалтай байхаар нь хэн зодчихсон юм бэ гэхэд хэнд зодуулснаа мэдэхгүй байна, ийм болчихсон л байна гэж Э надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/
А.Э-ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 142 хуу/
А.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 хуу/
Хохирогч Д.Э-ийн амбулаториор эмчлүүлэгсдиийн картны хуулбар /хх-ийн 78-101 хуу/,
Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 109 хуу/
Хохирогч Д.Э-йн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 168-171 хуу/
Шүүгдэгчээс эмчилгээний зардалд тооцож хохирогч Д.Э-ийн ХААН банкин дахь дансанд 2021 он 08 дугаар сарын 11-ний өдөр 1.950.000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 174 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 146-147
хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч А.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах иргэн Д.З-ын эзэмшлийн хашаанд хохирогч Д.Э-тай маргалдан гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед зүүн гарын богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.Э нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Э, гэрч Д.Б, Ч.Болормаа, М.Мөнх-Эрдэнэ, Д.З нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.Э нь хохирогч Д.Э-ийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж нүүрэнд нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас гэмтэл учирсан байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хийгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээс 15.000.000 төгрөг нэхэмжилж шүүх хуралдаан, болон мөрдөн байцаалтын үед 1.933.945 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь Д.Э 1.950.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн нэхэмжлэлийн үлдэх 13.050.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны явцад тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч А.Э нь 2021 оны 04 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлсэн, өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч А.Э-д оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэрэл овгийн Амгалангийн Энхбатыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Э-д оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Д.Э-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд тооцож нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч нь нотлох баримтаар тогтоогдсон 1.950.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдэх 13.050.000 төгрөгийн нэхэмжлэл нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ