| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0225/э |
| Дугаар | 2021/ШЦТ/227 |
| Огноо | 2021-07-24 |
| Зүйл хэсэг | 24.6.2.4., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/227
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Г-т холбогдох эрүүгийн 2121001060213 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн .......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын ..................................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын .......... дугаар багийн нутаг “..............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... овогт Г /РД: ................../.
Шүүгдэгч Дорнод аймгийн ******* сумын ........................ мэргэжилтэн Г нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “...................” гэх газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хөрөө болон “Зил-130” маркийн *******, мөн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд 23 ширхэг хэрэглээний мод бэлтгэн тээвэрлэж, ойн экологид 2.418.627 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр биедээ зөвшөөрөл авч явсан боловч хугацааг нь дууссаныг мэдэлгүй, сунгаж чадаагүйгээс болж буруутсан. Би үндсээрээ булгарч, ургах чадваргүй болсон 6 ширхэг модыг ачсан. Хадмындаа 2 жил эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарсан болохоор аль болох хямд төсөр аргаар өөрийн гэсэн байшинтай болохоор мод бэлтгэсэн. Тухайн үед байцаагчид үнэн учраа хэлсэн боловч зөвшөөрөлд тусгагдаагүй газраас мод бэлтгэсэн учраас гэм буруутай болсон. Өөрийнхөө авсан зөвшөөрлийг хүчинтэй байх цаг хугацаанд мод бэлтгэж чадаагүй нь миний буруу. Байгаль экологид хохирол учруулсан минь үнэн. Мод бэлтгэх ёстой газраас 500 м орчмын зайнаас мод бэлтгэсэн нь миний буруу” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын иргэн Г нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 2.418.627 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Г-ийн мод бэлтгэсэн ******* сумын 1 дүгээр баг, “.............” гэх нэртэй газар нь ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 52-55/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *******, байгаль хамгаалагч ******* нарын хамт сумын төвөөс зүүн хойш 60 км орчим зайд байрлах ******* сум 6 дугаар баг “...........” гэх нэртэй газар мод бэлтгэлд гарч байгаа “*******” компанийн үйл ажиллагааг газар дээр нь очиж хяналт шалгалт хийх зорилготой сумын төвөөс хойш гарсан юм. Ингээд 18 цагийн үед замд явж байхад өөдөөс хоёр Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл дээр 4 метр орчим урттай хэрэглээний мод ачсан машин таарсан юм. Тэгээд ******* ах мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэхийг нь шалгаж үзэхэд тухайн ачиж яваа модонд ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй бөгөөд тэнд байсан хүмүүс Г-ийн мод гэж хэлж байсан. Г нь тэд нартай хамт явж байсан. ******* сум дахь Сум дундын ойн ангиас 2021 оны 1 сараас хойш “*******” гэх нэртэй газраас зөвхөн түлээний мод бэлтгэх эрхийн бичиг иргэнд олгогдож байгаа. Г гэх хүний нэр дээр ямар ч түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй. Тэглээ ч тухайн үед ачиж явсан мод нь түлээний мод биш 4 метр орчим урттай хэрэглээний бөөрөнхий мод байсан. 2021 он гараад иргэнд ямар нэгэн байдлаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг огт олгогдоогүй. Зөвхөн модны компани буюу аж ахуй нэгжид хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсон юм. ******* сум 6 дугаар баг “............” гэх газар нь ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд ордог. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 36-39/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд ******* сум 5 дугаар баг 2-1 тоот гэртээ байж байхад нутгийн таньдаг залуу болох Г манайд ирсэн юм. Энэ үед би гэрээсээ гараад Г-ийн машинд суухад Г надад хандаж “дүү нь газар авсан, одоо тэр газар дээрээ байшин барих гэсэн юм. Та надад машинаараа 2 удаа мод татаж өгөх боломж бололцоо байна уу, дүү нь хөлс мөнгө болон бензин шатахууных нь зардлыг гаргаж өгнө” гэсэн юм. Тэгэхэд нь би ах нь хагас сайн өдөр бямба гарагт гэртээ хувийн ажилтай, харин ням гарагт завтай болно, тэр үед ах нь чамд модыг чинь татаж өгье гэж тохирсон юм. Харин би Г-т хэлэхдээ “чи өөрөө мод бэлтгэх эрхийн бичгээ зохицуулаарай” гэж хэлсэн юм. Тэгээд би ажлын хөлс болгож өөртөө 100.000 төгрөг хамт модонд явж туслах хүмүүстээ ажлын хөлс болгож 30.000 төгрөг болно гэж Г-т хэлсэн юм. Ингээд маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэх таньдаг дүү рүүгээ утсаар залгаж “Г өчигдөр надтай ирж уулзсан байшингийн мод 2 удаа татаж өгөөч гэж гуйхаар нь би тэгье гэж хэлээд үнэ хөлсөө тохирсон юм. Тийм болохоор ах нь өөрөө хоёр удаа явж байхаар хоёулаа хамт яваад нэг мөр модыг татаад өгье” гэсэн чинь “за тэгье болно биз дээ, хэзээ явах юм” гэж асуухаар нь маргааш буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө эрт гарья гэж тохирсон юм. Ингээд би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Г рүү утсаар залгаж “ах нь чиний модонд хоёр удаа явж байхаар нэг мөсөн нэг л удаа явья гэж бодоод Зил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй тай ярьж тохироод хамт явахаар болсон яах вэ” гэж Г-ээс асуусан чинь “за ах би бодож байгаад эргээд танд хариу хэлье” гээд утсаа салгасан юм. Ингээд хэсэг хугацааны дараа Г надруу утсаар залгаж хоёр машинтай явахыг зөвшөөрсөн юм. ...Г өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгслийг унаж зам зааж өгсөн. ******* сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойш 60 км орчим тус сумын 1 дүгээр баг нутаг дэвсгэр болох “............” гэх нэртэй газарт Г дагуулж очсон. Тухайн газарт 13 цагийн үед очсон. Тэр газарт үндсээрээ булгарч унасан бүдүүн, бүдүүн нарс моднууд байсан. Тэр унасан бүдүүн нарс модноос 7 ширхэг нарс модыг 4 метрийн 23 ширхэг нарс мод тайрч бэлтгээд хоёр Зил-130 машиндаа хувааж ачсан юм. Ингээд мод тайрч бэлтгэсэн газраасаа хөдлөөд 1 км орчим явж байхад өөдөөс цагдаа ирж журамлагдсан. Би Г-ээс “юу болоод байгаа юм бэ, чи эрхийн бичиг аваагүй байсан юм уу” гэж асуухад Г “харин авч чадаагүй байсан юм” гэж хэлсэн. Бид нар модоо тайрч бэлтгэхдээ хятад улсад үйлдвэрлэгдсэн хоёр бензин моторт хөрөө ашиглаж модоо тайрч бэлтгэсэн. Тэр хөрөөний нэг нь Г-ийн өөрийнх нь хөрөө нөгөө нь хөрөө байсан. Өөр ямар нэг эд зүйл ашиглаагүй. Би Зил-130 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны намар ******* сумын иргэн гэх хүнээс хуучирч муудсан мотортой машин 1.500.000 төгрөгөөр бэлэн мөнгийг өгч худалдан авч байсан. бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй боловч би одоог болтол уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа юм. Би авсан даруйдаа засаж сэлбээд явдаг болгосон. Тийм болохоор би Зил-130 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 59-61/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 27-ны орой гэртээ байхад хэдэн цагийн үед залгасныг нь санахгүй байна миний таньдаг найз ******* над руу өөрийн ... утсаар залгаж “маргааш өглөө буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр модонд явна шүү” гэж надад хэлж мэдэгдсэн. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө эрт 08 цагийн үед *******гийн гэрт нь очсон. ******* надад хэлэхдээ ажлын хөлс 30.000 төгрөг өгнө гэсэн. Ингээд надаас гадна мод бэлтгэхэд туслахаар явж байгаа , , , , , М. гэсэн хүмүүс байсан. Тэгээд бид хэд гурван машиндаа хуваагдаж суугаад сумын төвөөс зүүн хойш 1 дүгээр баг “............” гэх нэртэй ой мод бүхий газарт очсон. Анх би хэний модонд явж байгаагаа мэдээгүй , ******* нар нь Зил-130 машинтайгаа ой цэвэрлэгээний ажлаар явах гэж байна гэж ойлгосон. Сүүлд Г-ийг машинтайгаа хамт явахаар нь түүний модонд явж байна гэж ойлгосон. Ингээд бид нар 1 дүгээр баг “.............” гэх нэртэй ой мод бүхий газарт очиход тэнд үндсээрээ булгарч унасан том том нарс моднууд байсан. ...Ингээд 18 цагийн үед тайрч бэлтгэсэн модоо ачаад мод бэлдсэн газраасаа хөдлөөд их хол яваагүй ой модноос гараагүй байхад цагдаагийн машин ирсэн. Тэгээд бид нар журамлагдсан. Тухайн үед би Г гэдэг залуу ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй мөртлөө хууль бусаар бид нарыг мод бэлтгүүлсэн байна гэдгийг тэр үед мэдсэн юм...” гэжээ. /хх-ийн 62-65/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувьдаа Зил-130 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй юм. Уг тээврийн хэрэгслээрээ модны компаний модонд хөлсөөр явдаг. Хувь хүний модонд ер нь явж байгаагүй. Намайг 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед гэртээ байхад ******* ах над руу утсаар залгаж “Г намайг байшингийн мод 2 удаа татаж өгөөч гэж гуйсан юм. Тэгээд би өөрөө хоёр явж байхаар хоёулаа ням гарагт буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэг мөр хоёр машинаараа яваад ирэх үү, үнэ хөлсийг нь тохирчихсон байгаа” гэж хэлсэн. ******* надад хэлэхдээ ирж очих бензинээс гадна ажлын хөлс болгож 100.000 төгрөг өгнө гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөөрч Г-ийн модонд хамт явахаар болсон. Тухайн үед Г-ийг сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг төрийн алба хаагч учраас ямар нэгэн асуудалгүй байх гэж бодсон. ... маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө *******гийн гэрт нь 09 цагийн үед Г-ийн модонд явахаар очиход мод бэлтгэхэд туслах хүмүүс ирчихсэн бэлэн байж байсан. ....Г өөрийнхөө 17-50 ДОР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээ унаж зам зааж өгсөн. Тэгээд бид нар явсаар байгаад өдөр 13 цагийн үед сумын төвөөс зүүн хойш 70 км орчим яваад 1 дүгээр багийн нутаг “...........” гэх нэртэй ой мод бүхий газарт ирсэн. Тухайн газарт үндсээрээ булгарч унасан том бүдүүн, бүдүүн нарс мод байсан. Тэнд үндсээрээ булгарч унасан 7 ширхэг нарс модыг 4 метр орчим урттай тайрч бэлтгээд хоёр машиндаа хувааж ачсан. Ингэхдээ миний машинд 9, харин *******гийн машинд 14 ширхэг бөөрөнхий нарс мод ачсан. Бид нар 18 цагийн орчимд тайрч бэлтгэсэн модоо бүрэн ачиж дуусаад дөнгөж хөдлөөд 1 км орчим явж байхад өөдөөс цагдаагийн машин ирсэн. ...Тэр үед би Г-ийг ямар ч мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгүүлсэн байна гэдгийг мэдсэн. ...Би Зил-130 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны хавар 5 сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн гэх хүнээс хуучирч муудсан машин 1.200.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр нь худалдан авч байсан. бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй боловч би одоог хүртэл уг тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Би уг Зил-130 машиныг авсан даруйдаа засаж янзлаад одоог хүртэл унаж ашиглаж байна. Тийм болохоор би Зил-130 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэжээ. /хх-ийн 69-71/
Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/04 тоот дүгнэлтэд:
1. 23 ширхэг хуурай, ургах чадваргүй, хэрэглээний нарс модны нарийвчилсан хэмжээ нь 12.242.
2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ой хээрийн түймэрт өртөж шатсан хатсан хуурай ургах чадваргүй нарс мод байна.
3. 2021 онд ******* сумын 6 дугаар баг “...........” гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл олгогдоогүй газар болно.
4. Үйлдэгдээгүй байх.
5. “...............” гэх газар нь ашиглалтын бүс, 2 дугаар мужлалд орж байна.
6. Уг моднууд нь хэрэглээний мод, хэрэглээний зориулалтаар буюу палк, банз, шапал болгон ашиглах боломжтой таваарлаг чанар сайн мод байна.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний бөөрөнхий мод, гуалин учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүү нь 1,8, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадваргүй 23 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 109.760 төгрөг бодно. Модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 23 ширхэг хуурай нарс мод, 12,242м3х1,8х109.760=2.418.627,5 төгрөг болно гэжээ. /хх-ийн 79-80/
Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд ахын гэрт нь очиход түүний Зил-130 машин хашаан дотроо, харин тэдний хойд талд нь ах Зил-130 машинтайгаа ирчихсэн байж байсан. ...яг тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өглөө модонд явахаар болоход надад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олдоогүй юм. Би өөрөө ч нэг их хөөцөлдөөгүй. ах хүн хүчээ бэлэн болгосон явахад бэлэн байна гэхээр нь тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг олоогүй байсан боловч нэгэнт явах хүн, машин унаа нь бэлэн болсон юм чинь тэр үед гайгүй байх гэж бодоод би хамт явсан ах, ах, өөр бусад хамт явсан хүмүүст мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар ямар нэгэн асуудалгүй гэж хэлээд модонд явсан. Тэгээд бид нар ******* сумын 1 дүгээр баг “...............” гэх газарт очсон юм. ...үндсээрээ булгарч унасан байсан бүдүүн бүдүүн нарс мод байхаар нь унаж булгарсан 7 нарс модноос 4 метр орчим урттай тайрч бэлтгэсэн юм. Тэгээд орой 18 цагийн үед модоо бүрэн ачиж дуусаад мод бэлтгэсэн газраасаа дөнгөж хөдлөөд 1 км орчим газар явж байхад гэнэт цагдаагийн машин гарч ирээд бид нар журамлагдсан. Нийтдээ 23 ширхэг 4 метр орчим урттай модыг зөвшөөрөлгүй бэлтгээд явж байгаад цагдаад баригдсан. Би хамт явсан хүмүүстээ зөвшөөрөлтэй гэж хэлсэн учраас тэр хүмүүс надад итгээд мод бэлтгэсэн...” гэжээ. /хх-ийн 90-91/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-20/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/
“Зил-130” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25/
Мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 874 тоот тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-26-31, 33-35, 42-44, 45-48/
“Зил-130” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/
Эд зүйлийн үнэлгээнүүд /хх-ийн 83-86/
******* сумын .................. даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/27 тоот тушаалын хуулбар /хх-ийн 108/
Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 93/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/
Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар YD-85 маркийн бензин моторт хар өнгийн хөрөөг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Дорнод аймгийн ******* сумын ..................... мэргэжилтэн ............... овогт Г нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “...............” гэх газраас 23 ширхэг хэрэглээний нарс модыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хөрөө болон “Зил-130” маркийн *******, мөн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ашиглан зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 2.418.627 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г-ийн “...******* сумын 1 дүгээр баг “................” гэх газарт очоод ... үндсээрээ булгарч унасан 7 нарс модноос 4 метр орчим урттай тайрч бэлтгэсэн. ...Нийтдээ 23 ширхэг 4 метр орчим урттай модыг зөвшөөрөлгүй бэлтгээд явж байгаад цагдаад баригдсан. Би хамт явсан хүмүүстээ зөвшөөрөлтэй гэж хэлсэн учраас тэр хүмүүс надад итгээд мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г, гэрч *******, *******, , нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/04 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Зил-130” маркийн *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар, эд зүйлийн үнэлгээ, ******* сумын ................. даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/27 тоот тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “...........” гэх газраас 23 ширхэг хэрэглээний нарс модыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 2.418.627 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч Г нь төрийн албан хаагч буюу Дорнод аймгийн ******* сумын ...................мэргэжилтнээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Гт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Г-ийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Г-т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г-т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г-ийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ой хээрийн түймэрт өртөж шатсан, хатсан хуурай, ургах чадваргүй болсон хэрэглээний нарс мод байхаас гадна уг модны ашиглалтын гарцыг модон материалын итгэлцүүрээр тооцсон болох нь Дорнод аймгийн ******* суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/04 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г-ээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2.418.627 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө ... 7.2.3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4. хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого … эх үүсвэрээс бүрдэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г-ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлийн үнэ 2,050,000 төгрөгийг гаргуулан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 23 ширхэг бөөрөнхий нарс мод, эд мөрийн баримт YD-85 маркийн бензин моторт хар өнгийн хөрөө зэргийг тус тус хураан авч, шүүгдэгч Г-ийн гэмт хэргийн улмаас учруулсан 2.418.627 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тус бүр 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Зил-130 маркийн *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 874 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******, нарт буцаан олгож, 23 ширхэг бөөрөнхий нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 874 тоот тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-85 маркийн бензин моторт хар өнгийн хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрийн албан хаагч зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Г-т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г-т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г-ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлийн үнэ 2,050,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 23 ширхэг бөөрөнхий мод, эд мөрийн баримт YD-85 маркийн бензин моторт хар өнгийн хөрөөг тус тус хураан авч шүүгдэгч Гийн ойн санд учруулсан 2.418.627 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тус бүр 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Зил-130 маркийн *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 874 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******, нарт буцаан олгож, 23 ширхэг бөөрөнхий модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 874 тоот тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн YD-85 маркийн бензин моторт хар өнгийн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА