Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 059

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

   ТАТГАЛЗАСНЫГ БАТАЛЖ,ХЭРГИЙГ

     ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би З.Л-н Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн иргэн З.Л миний бие Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар миний зөрчигдсөн эрхийг сэргээсэн тул урьд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Л нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр бичгээр илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”гэж тус тус заасан

 Иймд нэхэмжлэгч З.Л-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Л нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудалтай холбоотойгоор нэхэмжлэл гаргахад эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Л нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй  болохыг дурдсугай.

            5. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн адил биелүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНГЭРЭЛ