Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/162

 

 

 

 

2021/08/13                                                                2021/ШЦТ/162

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0136

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                    Ж.Батбаатар

Иргэдийн төлөөлөгч                     Х.Энхтайван

Хохирогчийн өмгөөлөгч                  С.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Очбадрал, Б.Энхтүвшин

Шүүгдэгч                                           С.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Б холбогдох 2039000000161 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар  сарын 27-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  С.Б нь  2019 оны 05 дугаар сард болон 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг Уурын 3а-05 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох дагавар охин Б.О-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Б.О-ын бэлэг эрхтэнд хэлээ хийх, гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

12.:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Б  нь: “тухайн үед гэрийнхээ гадна машиндаа архи уугаад гэртээ орсон, охин надад 3 хоног хоол хийж өгөөгүй болохоор гомдоод загнахад өөдөөс хэрэлдэхээр нь нэг удаа алгадсан, бас түлхэж унагаасан, тэгээд уурлаад гараад явсан, араас нь гарч яваад олоогүй, тэгсэн чинь хүчиндсэн гээд цагдаад гомдол гаргасан байсан, ээж Ё.Ариунаа нь надаас салах зорилгоор ийм өргөдөл гаргасан гэж бодож байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.О-ын өгсөн:... 2020 оны 06 дугаар сарын19-ний шөнө 02 цагийн орчим би Хэрлэн сум 4 дугаар баг Цаг-Уурын 3а-5 тоотод гэртээ унтаж байхад манай хойд эцэг Б архи уучихсан орж ирсэн. Тухайн үед гэрт бид хоёроос өөр хүн гэрт байгаагүй. Б орж ирээд эхлээд хэл амаар доромжилсон, дараа нь намайг хүсээгүй байхад миний хувцсыг тайлж миний бэлэг эрхтэнг хөхсөн, миний бэлэг эрхтэнд хэлээ хийсэн, гараа бас хийсэн. 2020 оны 06-р сарын 19-ний шөнө 2 удаа намайг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн.  Би огт зөвшөөрөөгүй Б-ийг эсэргүүцээд дийлэхгүй байсан.  Би 2019 онд хагалгаанд орсон баруун хөлний түнхний үе солиулах хагалгаанд орсон. Би одоо доголж явдаг. Б миний өмсөж байсан богино өмд дотуур өмдийг хүчээр тайлж намайг дээш харуулж хэвтүүлж байгаад миний хоёр хөлийг дээш өргөж цээж рүү шахаж байгаад миний бэлэг эрхтэн хөхөж хэл, гараа миний бэлэг эрхтэнд хийсэн. Б өөрийнхөө хувцсыг бас тайлсан нүцгэн байсан. Би хөл муутай болохоор эсэргүүцэл үзүүлж чадахгүй Б-ийг дийлэхгүй байсан. Би тэгээд өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад хөл нүцгэн гэрээсээ гарч зугтаад хойд айлаасаа тусламж гуйсан. Мөн 2019 оны 05 дугаар сард тухай үед амралтын өдөр байсан. Манай ээж Ариунаа Хятад улс явсан байсан. Ээжийн гадаад паспортыг харвал тухайн цаг хугацааг харж болно. Миний хөл өвдөөд байсан Б миний хөлийг барьж өгсөн. Эхлээд шилбэ барьж байгаад мэдрэлийн судас нь дээшээ байдаг юм гээд миний гуя руу барьж эхэлсэн. Тэгээд миний бэлэг эрхтэнд гараараа хүрээд оролдоод байсан. Миний бэлэг эрхтэнд гараа хийсэн. Би тэр үед хөнжилдөө ороод унтаж байсан дотуур өмдтэйгөө байсан. Б миний дотуур өмдийг тайлаагүй дотуур өмдний хажуу талаар нь гараа оруулж миний бэлэг эрхтэнд гараа хийсэн. Би болиоч хашгирлаа шүү гэсэн чинь өөрөө үйлдлээ зогсоосон...Б бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэнд хийгээгүй...Б миний бэлэг эрхтэнд гарынхаа хурууг хийсэн. Мөн хэлээ хийсэн миний бэлэг эрхтэнг үнсээд, долоогоод байсан. Б өөрөө бэлэг эрхтнээрээ оролдож байгаад өөрөө дур тавьсан ...Миний хажууд орон дээр сууж байгаад Б дур тавьсан...Би гэр бүл байхгүй. Эцэг эхийн хамт амьдарч байгаа...Би урьд нь найз залуутайгаа бэлгийн харьцаанд орж байсан...2019 оны 06-р сарын 20-нд Нэгдүгээр эмнэлэгт түнхний үе солиулж протез хийлгэсэн. Би нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон. Би гүйж чадахгүй баруун хөлөө дээш нь 90 градусаас дээш өргөж чаддаггүй...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...одоо хамгаалах байранд байгаа болохоор бид уулзахгүй байгаа, нэг удаа месеж бичиж уучлалт гуйж байсан...2019 оны 5 сард болсон асуудлын талаар би хэнд ч хэлээгүй. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон асуудлын дараа би ээждээ бүх зүйлийг хэлсэн...би өөрөө тус нэмэр болж чадахгүй өвчтэй байж ээжийгээ зовоогоод яах вэ гэж бодсон юм. Б ээжтэй амьдраад 10 гаран жил болчихсон сайн муу ч миний дүүгийн эцэг болохоор нэг удаа уучилъя гэж бодсон. Тэгсэн Б жилийн дараа дахин энэ үйлдлээ хийсэн, үйлдэл хэрцгий хүч хэрэглэж намайг зодож бэлгийн дур хүслээ хангаж ёс бус үйлдэл гаргасан, нуугаад яваад байх юм бол улам даамжираад намайг дээрэлхээд байх юм байна гэж бодоод ээждээ болсон асуудлыг хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 9-10, 12, 141  хуу/

Гэрч Ё.Ариунаагийн өгсөн:...Би нөхөр Б охин О, хүү Хангал нар хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Цаг-Уурын 3а-05 тоотод оршин суудаг юм. Би 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүү Хангалын хамт Хэнтий аймгийн Норовлин сум явсан юм. Гэрт охин О, нөхөр Б нар гэрт үлдсэн. Би Хангалыг гэртээ үлдээх гэсэн чинь манай нөхөр Б  Хангалыг дагуулж яв гэж уурласан. 2020 оны 06-р сарын 19-ний өглөө хөдөө үнээ сааж байхад манай дүүгийн хүүхэд ирээд О утсаар ярь гэж хэлүүлж байна гэж хэлсэн. Би тэгээд охин О-тай утсаар ярихад О, Б ах намайг урд шөнө оролдоод гээд уйлсан. О хойд айлын гэр лүү зугтсан гэж надад хэлсэн...Би 2007 оноос Б-тэй гэр бүл болсон. Миний охин О-ын эцэг нь Б биш юм. Би Б гэр бүл болоод нэг хүүхэдтэй болсон. Б бид хоёр гэр бүлээ батлуулаагүй... Б миний гар утас руу байнга залгаж захидал бичиж байгаа. Б надтай уулзмаар байна учраа олно гээд байгаа. Өргөдлөө буцаагаад авчих, тогоо хагаравч тогоон дотроо гэж байдаг. Энэ асуудал задарвал охины чинь нэр хүндэд муу чи бас хүүгээ бод гэж хэлсэн. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй юм. Эвлэрч тохиролцъё би 3 сая төгрөгөөр өмгөөлөгч авах гээд байна. Хэрэв тохирчихвол би 3 сая төгрөгөөр өмгөөлөгч авахгүй гэж хэлсэн. ...Манай охин О хөгжлийн бэрхшээлтэй. 2019 онд ясны хавдар болоод баруун хөлөндөө протез /хиймэл ял/ суулгасан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 18-20 тал/

Гэрч Б.Ууганбаярын өгсөн:... Би Хэнтий аймагт уурын зуух барих ажлаар ирээд байгаа юм. Бид түрээсийн хашаа байшинд түр хугацаагаар амьдарч байгаа юм. 2020 оны 06-р сарын 19-ний өглөө 04 цаг өнгөрч байхад би гэрээс гартал хашаанд нэг эмэгтэй уйлаад орж ирсэн. Тэр эмэгтэйн хамаг бие нь салганаад уйлаад байсан тэр эмэгтэй их айсан байсан. Би яасан юу болсон бэ гэхэд ээж хөдөө явсан аав дарамтлаад байна гээд уйлаад байсан. Би тэгэхээр нь чиний төрсөн аав юмуу гэхэд үгүй гэж хэлсэн, би өөр зүйл тэр эмэгтэйгээс асуугаагүй. Би тэр эмэгтэйг гэртээ оруулаад хэсэг суулгасан. Би тэгээд гэрээс гарсан чинь урд талын хашаанаас намхан бүдүүн эрэгтэй хүн гарч ирээд нэг эмэгтэй танайд орсон уу, юм хум ярьсан уу гэж асуусан, би манайд эмэгтэй хүн ирээгүй зүүн зүгт явсан гэж тэр эрэгтэйд худлаа хэлсэн. Тэр эрэгтэй буцаад хашаандаа орсон. Манай өөдөөс харсан хашаанд амьдардаг хүн байна лээ. Би 04 цаг 30 минут гээд ажилдаа гарсан биднийг ажилдаа гарахад тэр эмэгтэй дагаж яваад манай ажлын байран дээр очоод айлд очно гээд явсан. Манай ажлын залуу Бэхбат тэр эмэгтэйд өөрийнхөө углаашийг өгсөн...Би тэр эмэгтэйг танихгүй ...Тэр эмэгтэй гуталгүй хөл нүцгэн байсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 24 хуу/

Гэрч Д.Бэхбатын өгсөн:... 2020 оны 06-р сарын 19-ний өглөө би түрээсэлж байгаа байрандаа унтаж байсан. Нэг эмэгтэй хүний уйлах чимээгээр сэрсэн. Намайг сэрэхэд Ууганбаяр ах босчихсон байсан тухайн үед өглөөний 04 цаг болж байсан. Байшингийн үүдэнд нэг эмэгтэй уйлаад зогсож байсан. Би гараад бие засаад нойлд сууж байхад хашааны үүдэн дээр Ууганбаяр ах нэг эрэгтэй хүнтэй яриад байсан. Би Ууганбаяр ахтай яриад байсан эрэгтэй хүний царайг нь бол хараагүй зөвхөн дууг нь сонссон. Намайг нойлоос гараад ирэхэд Ууганбаяр ах гадаа байсан нөгөө эмэгтэй манайд орсон байсан. Ууганбаяр ах надад нөгөө нөхөр нь энэ эмэгтэйг асуугаад явж байна гэж надад хэлсэн. Тэр эмэгтэй гуталгүй хөл нүцгэн, өмдгүй шорттой байсан. Нилээн айсан чичирсэн байдалтай байсан. Тэр эмэгтэй манай урд талын хашаанд амьдардаг гэж байсан. Тэр  эмэгтэй Ууганбаяр ахтай юм яриад байсан. Ууганбаяр ах бид хоёр өглөө 04 цаг өнгөрч байхад ажилдаа гарсан биднийг ажилдаа гарахад тэр эмэгтэй дагаж яваад ажлын газар очоод салаад явсан. Би тэр эмэгтэйд углаашаа өгсөн. Би тэр эмэгтэйг танихгүй ...Тэр эмэгтэй бага зэрэг доголж яваад байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 26 хуу/

Гэрч Б.Намжилдоржийн өгсөн:... Манай аав Б нь Байгалмаа гэх хүнтэй гэр бүл байсан. Байгалмаа нь миний ээж байгаа юм. Намайг 10 настай байхад нас барсан. Манай аав Ариунаа гэх хүнтэй гэр бүл болоод 10 гаран жил болсон. Манай аав Ариунаа гэх хүнтэй гэр бүл болоод нэг хүүхэдтэй болсон. Тэр хүүхдийг нь Хангал гэдэг 13 настай. Би ээжийгээ нас барснаас хойш ээжийнхээ эмээ Дэнсмаа гэх хүнтэй амьдрах болсон. Аавтайгаа бол холбоотой байдаг. Аавынхаа гэрээр байнга очдог. Ариунаа гэдэг эгч манай аавтай суухдаа 3 хүүхэдтэй байсан. Мөнхцацрал, Энхцацрал, О гэх хүүхдүүдтэй, бүгдээрээ том болсон. Бага хүүхэд нь О байгаа юм. Манай аав одоо гэртээ О, Ариунаа, Хангал нартай нэг гэрт байдаг юм. Мөнхцацрал, Энхцацрал хоёр хүүхэд цуг амьдардаг байсан одоо том болоод өрх гэр тусгаарлаад тус тусдаа амьдардаг юм. Манай аав хувиараа хүн тээвэрт явдаг юм. Манай аав гэр бүлдээ их халамжтай уурлаад байдаггүй гэр бүлдээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй юм. Архи нэг их уугаад байдаггүй тохируулж хэрэглэдэг. Тамхи татдаг. Манай аав урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай аав Б-ийн даралт ихэсдэг. Эмнэлгээр их явдаг дотор эрхтнүүд нь муу. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Манай аав жин ихтэй 145 кг жинтэй болохоор хөл бас муутай. Бараг явган яваад байдаггүй гэрээс гарсан л бол машинтай явдаг хүн байгаа юм. Манай аав надад нэг  их анхаарал хандуулаад байдаггүй. Ариунаа эгчийн хэдэн хүүхдийн төлөө л амьдарч байгаа юм. Амьдралын ухаан сайтай бидэнд байнга зааж зөвлөж байдаг юм. Оны газар биеэ зөв авч яв архи дарснаас хол яв гэж хэлдэг. Манай аавыг Хэнтий аймагт танихгүй хүн ховор доо...гэх мэдүүлэг /1 хх-ийн 32-33 хуу/

Б.О-ын биед гэмтэл тогтоогдоогүй тухай Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт:

1.2. С.Б-ий биед баруун бугалганд бор шаргал өнгийн шимэгдэж байгаа цус хуралт, цээжинд зурагдсан зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. 4. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй  гэх дүгнэлт /1 хх-ийн 43 хуу/

Гэрч Б.Баяраагийн өгсөн:...2020 оны 06 дугаар сарын 17-18-ны үед Баяр-Эрдэний автобусанд засвар үйлчилгээ хийсэн...Б сонгуулийн ажилтай гээд Хэрлэн сум 1 дүгээр баг дээр байсан. Б Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг төмөр антены хойд талд автобусаа зогсоосон, Б автобус нь хүйтнээр үлээхгүй байна гээд пирон гэх шингэн шахсан, шөнө болтол пирон шахах гэж оролдсон...хий алдаад шингэн шахаж болохгүй байсан...автобусны зүүн гар талын арын дугуйны орчим таг байдаг юм бил ээ, тэр тагийг онгойлгож байгаад автобусанд шингэн шахсан...би бол Б-д түлхүүр багаж ойртуулж өгч байсан...Б гараа урчихлаа гэж хэлж байсан би тэгэхдээ шархыг нь хараагүй, тухайн үед харанхуй байсан. Тухайн үед пирон буудаад тоос гараад байсан, том машины дугуй хагарах шиг чимээ гарсан, пирон алдахад тэгэж дуугардаг юм байна лээ, Б том улаан майктай байсан санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 143 хуу/

Гэрч Ё.Ариунаагийн гар утсаны MESSAGE цэсэнд үзлэг хийхэд 94600009 дугаараас 2020 оны 06 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд “uulzaad uchir nachiraa olchihguide yu bolson yum be sain medehgui bna aimagt bga chini medej bga shde”, “Uulziida esvel utasa avalda”, “aldaa gargasan baij bolno bi muu ch sain ch neg huuhdiin chini etseg bh da. Buruu zvil hiisen huniig tulheh bish tulaad avah ni iil ni zvgeeer baidag ym da”, “ tos hagaravch togoondoo dulmaagiin yrij bgaagaar tataj changaasan ym bna vneheer sogtson bsan olon hun medvel hetsvvdene shuu de ternii orond bi yvaad ogc”, “uulzii”, “hogshoon uulziildaa yagaad bga ym be ydaj utasaa avaach”, “uchiraa oltsgoyldo”, “aan za bvvr iim deeree Tulsan ui uu” , “chamaas yuch guih geegui bna tvr utasaa av”, “ bagshlah erhiin shalgaltanda tentsehgui hentei yrila avilagatai temtseh gazar shalguulang unuruu” гэсэн захидал ирсэн байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 111-119 хуу/

С.Б-ний яллагдагчаар өгсөн:..Би хэрэг үйлдээгүй. Намайг гүтгэж байна. Би О-ын ээж Ариунаатай эд хөрөнгийн маргаантай байсан. 2019 оноос эхлээд Ариунаа надтай хөндий харьцаад эхэлсэн. Эд хөрөнгө минийх шүү лангуу миний, байшин минийх чи юу хийдэг юм. Чи банкны зээл төлдөггүй. Зээл төлж байгаа баримтууд миний нэр дээр шүү гэж хэлж байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сонгуулийн ажилд яваад орой 20 цагийн орчим буусан. Манай гэрт О бид хоёр байсан. Эхнэр Ариунаа хүү Хангал нар Хэнтий аймгийн Норовлин сум явсан байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний орой гэрийнхээ гадаа машин дотроо ганцаараа 750 граммтай нэг шил архи уусан. Би архийг дуустал нь уугаагүй. Би архины талыг нь уусан. Манай охин надад 3 хоног хоол хийж өгөөгүй тэгээд гомдоод хэдэн үг хэлье гэж бодоод архи уусан юм. Би охиндоо эрүүлдээ юм хэлдэггүй юм. Би охин О-д их гомдсон. О бид хоёр эцэг үрийн харьцаатай байсан. Би гэртээ архи ууж ороод охин О-д аяга хоол хийчихэд яасан юм арай хэтэрхий байна эмэгтэй хүн байж гэж хэлсэн. О сууж байгаад босож ирээд хэрүүл хийгээд хэг ёг хийгээд байхаар нь нэг удаа хацар хэсэгт нь алгадсан юм. Тэгсэн О хашгираад намайг зодлоо, та надад гар хүрэх эрх байхгүй, би хоол хийж өгдөг биз дээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь О-ын хоёр гарын царуунаас барьж байгаад цааш нь түлхсэн. Отгонжаргал арагш ухарсан унаагүй. О та намайг хөл муутай гэдгийг минь мэдсээр байж хүчтэй түлхлээ гэж хэлсэн. Тэгээд О гэрээс гараад гүйсэн, би араас нь гараад охиноо дуудсан, тэгсэн О харагдахгүй байсан. Манай эхнэрийн эгч Цэцэгпүрэвийн хүүхэд Ариунжаргал гэх хүн байдаг юм. 2020 оны хавар Ариунжаргал бид хоёр архи уусан юм. Энэ үед Ариунжаргал надад Ариунаа эгч арай дэндүү явсан. Ариунаа эгч таньтай суугаад арай цэгцэрсэн сайхан болсон. Ариунаа эгчийн дунд хүү Мөнхцацрал Баттөрийн хүүхэд биш гэж хэлсэн. Маангаа Цогоо гэх хүний хүүхэд гэж надад хэлж байсан. Надад энэ үед хэцүү л сонсогдож байсан. Би энэ тухай О-д 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнө ярьсан. О гэртээ бүгдээрээ байхдаа миний өөдөөс хараад нүцгэн суудаг. О дотуур өмдөө тал татсан байдаг. Миний нүдэн дээр ил цагаан байдаг. Бид гэр бүлээрээ усанд ордог. Ариунааг толгойгоо угааж байхад О дотуур өмдөө дээш нь татаж эрхтэн завсраараа хийдэг, энэ үед О-ын бэлэг эрхтний үс нь гарчихсан байдаг. О гэртээ хоол ундаа идэж байхдаа өөдөөс хараад хөлөө алцайлгаад суучихдаг. Гэрт хүмүүс байвал хөхний даруулгаа тайлаад сольж өмсөж байдаг. Надад өөрийгөө зориудаар харуулаад өдөөд байгаа юм шиг байдаг. О өрөөндөө унтаж байхдаа хөнжилгүй хамаг биеэ гаргаад унтаад байдаг. О өөрөө ёс бус хандлагатай хүн байгаа юм, тийм болохоор намайг гүтгэж байна гэж би бодож байна. Би О-ын бэлэг эрхтэнд гараа, хэлээ хийсэн, долоосон хөхсөн асуудал байхгүй......Би хашааныхаа гадаа 22 цагийн орчим очоод машиндаа суугаад ганцаараа архиа уусан тэгээд гэртээ шөнийн 02 цагийн орчим орсон байх гэж бодож байна. Намайг гэртээ ороход О сэрүүн жижиг өрөөндөө сууж байсан. О-ыг гэрээс гараад гүйхэд гадаа гэгээ орж байсан... Би 2020 оны 06 дугаар сарын 17-18-нд хоёр өдөр машинаа зассан. Энэ үед миний биед шарх үүссэн байх гэж бодож байна. Надтай хамт машин засахад найз Баяраа байсан...Би О-д гар хүрч байсан гомдоож байсан асуудал байхгүй. Би охин От-ыг хагалгаанд ороход бүх талаар нь тусалсан. Хагалгаанд орчихоод байхад нь би өөрөө хоол хийж зөөж байсан. Би сэтгэлээрээ тусалж байсан... Ариунаа надад хэлэхдээ Эвт худалдааны төвд байдаг лангуугаа охин О-даа өгнө гэж хэлсэн. Байшин миний нэр дээр байгаа шүү гэж Ариунаа хэлдэг. Эвт худалдааны төвд би лангуу түрээслэж байсан. Тэгсэн миний түрээслэж байсан лангууг манай эхнэр надад хэлэлгүй түрээсийн гэрээг өөрчилж өөрийн нэр дээр болгосон байсан. Би 2015 онд ЭВт худалдааны төвд анх лангуу түрээсэлж байсан юм... Ариунаа намайг дарамталж байна. Манайх хашаа байшингаа Хас банканд зээлийн барьцаанд тавьсан. Тэгээд зээлийн төлөлтөө хийхийн тулд би өөрийн олсон мөнгөө Ариунаад өгдөг байсан. Гэр бүлд хэрүүл болбол Ариунаа Хас банзны зээл төлсөн баримт надад байгаа шүү. Би зээл төлж байгаа шүү гэж хэлсэн. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ариунаа над руу утсаар залгаад чи бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байгаа шүү зүгээр зохицох юм бол бид хоёр очоод гомдолгүй гээд өргөдлөө авчихна гэж хэлсэн. Зохицож чадахгүй бол тэр чигтээ өргөдлөө өгч шалгуулна гэж хэлсэн. Таньдаг мэддэг хүн байвал өргөдлөө авахуулчих гэж надад хэлсэн. Тэгээд би өдөр мэдүүлэг өгчихөөд байж байтал өргөдлөө буцаах юм бол манай охин 5 жилийн ял авах юм байна гэж хэлсэн. Үүнээс хойш Ариунаа утсаа авахгүй байгаа. Би гэхдээ сүүлийн үед Ариунаа руу залгахгүй байгаа... гэх мэдүүлэг /1 хх-ийн 71-72 хуу/

Б.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай захирамж /хх-ийн 50-52 хуу/

С.Б-ний иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 125 хуу/

С.Б-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 73 хуу/

Б.О-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 158 хуу/

Мөрдөгч Г.Зоригтсайханы бичсэн “2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б.О-аас мэдүүлэг авч байхад О-ын гар утас руу Б дуудлага хийж хоорондоо ярих үед нь өөрийн гар утсаар уг яриаг бичиж авч хэрэгт хавсаргасан тухай”  тэмдэглэл /хх-ийн 162 хуу/

Оролцогчдод хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 165, 166/

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн  хохирогч Б.О-ын гаргасан “С.Б-д гомдол, саналгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт / 2 хх-ийн 232 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнийн 03 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг Уурын 3а-05 тоотод байх гэртээ согтуурсан үедээ дагавар охин 25 настай Б.О хүч хэрэглэн бэлэг эрхтэнд нь хэл болон гарын хуруугаа  хийсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Харин 2019 оны 05 дугаар сард Б.Охүч хэрэглэн бэлэг эрхтэнд нь хэл болон гарын хуруугаа  хийсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                 

  1. Гэм буруугийн  талаар:

Шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлэг өгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь мөн дээрх байдлаар дүгнэлт гаргасан бөгөөд хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь зөрөөтэй, өөрөөр хэлбэл эхэлж мэдүүлэг өгөхдөө Б ийг бэлэг эрхтэнд нь хуруугаа хийсэн гэж мэдүүлэг өгөөгүй,  дараа нь мэдүүлэг өгөхдөө хуруугаа хийсэн талаар мэдүүлэг өгсөн,  мөн “хүч хэрэглэж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл” хийсэн гэх зэргээр хуульзүйн ойлголт бүхий үг, хэллэг хэрэглэж мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг “гэм буруутай”   гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.О нь тухайн хэрэгт гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /хх-ийн 13-16 хуу/, хохирогчоор 2020 оны 06 дугаар сарын 20, 23-ны өдөр /хх-ийн 8-10, 11-12 хуу/, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр / 2 хх-ийн 139 хуу/ тус тус мэдүүлэг өгчээ.

Б.О нь гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг өгөхдөө ...Б миний үснээс арагш татаад орон дээр хэвтүүлсэн миний нүүр хамар хэсэгт цохьсон...Б миний богино өмд, дотуур өмд хосрыг цуг тайлсан. Тэгээд миний бэлэг эрхтэнг үнсэж эхэлсэн, хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдсон...гараараа оролдсон...хэлнийхээ үзүүрийг миний бэлэг эрхтэнд хийгээд байсан...би Б царуунаас 2 гараараа чимхэж, базаж түлхсэн боловч дийлэхгүй байсан...Баяр-Эрдэнэ чи намайг өддөг биз дээ, чи гэртээ шорттой сууж байдаг гэж хэлсэн...мөн усанд орохдоо чи сэрэл өдөөдөг биз дээ гэж хэлсэн. Би усанд орохдоо гэр бүлээрээ ордог юм.../хх-ийн 15-16 хуу/ гэсэн, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө...намайг хүсээгүй байхад миний хувцсыг тайлж миний бэлэг эрхтэнг хөхсөн, миний бэлэг эрхтэнд хэлээ хийсэн, гараа бас хийсэн. 2020 оны 06-р сарын 19-ний шөнө 2 удаа намайг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн.  Би огт зөвшөөрөөгүй Б-ийг эсэргүүцээд дийлэхгүй байсан...гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй, хохирогч нь 25 настай, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжлээр ажилладаг байх бөгөөд хуульзүйн үг хэллэгтэй мэдүүлэг өгсөн гэдэг үндэслэлээр түүний мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

  Мөн хохирогч нь С.Б-ийг эсэргүүцсэн, түлхсэн, базаж, чимхсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч С.Б-ий биед тогтоогдсон баруун бугалганд бор шаргал өнгийн шимэгдэж байгаа цус хуралт, цээжинд зурагдсан зулгаралт, зүүн бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэлүүд нь хохирогчийн эсэргүүцсэн үйлдлийн улмаас үүссэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нь өөрийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүдийг автомашин засах үед үүссэн, найз Баяраа хамт байсан/ хх-ийн 72 хуу/  гэж, “би 17-нд сонгуульд явж байсан чинь машины кондешн буудчихсан юм, хайрс нь бүлт үлээгээд манарсан юм болсон, зугатаж гарсан” /2 хх-ийн 73, 75 хуу, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж өөр өөр байдлаар мэдүүлэг өгсөн, гэрч  Б.Баяраа нь...2020 оны 06 дугаар сарын 17-18-ны үед Б-ний автобусанд засвар үйлчилгээ хийсэн...Б сонгуулийн ажилтай гээд Хэрлэн сум 1 дүгээр баг дээр байсан. Б Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг төмөр антены хойд талд автобусаа зогсоосон, Б автобус нь хүйтнээр үлээхгүй байна гээд пирон гэх шингэн шахсан, шөнө болтол пирон шахах гэж оролдсон...хий алдаад шингэн шахаж болохгүй байсан...автобусны зүүн гар талын арын дугуйны орчим таг байдаг юм бил ээ, тэр тагийг онгойлгож байгаад автобусанд шингэн шахсан...би бол Б-д түлхүүр багаж ойртуулж өгч байсан...Б гараа урчихлаа гэж хэлж байсан би тэгэхдээ шархыг нь хараагүй, тухайн үед харанхуй байсан. Тухайн үед пирон буудаад тоос гараад байсан, том машины дугуй хагарах шиг чимээ гарсан, пирон алдахад тэгэж дуугардаг юм байна лээ... гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр мэдүүлгүүдээс үзэхэд тухайн үед хий болон шингэн алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч шинжээчийн дүгнэлтэнд С.Б-ний биед учирсан гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх талаар тусгагдсан байх бөгөөд шүүгдэгч С.Б-ний мэдүүлгэнд дурдагдсан байдлаар буюу хий болон шингэний үйлчлэлээр учирсан гэмтэл биш болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь хэргийн бусад нөхцөл байдал буюу согтуурсан үедээ шөнийн 2 цагийн үед гэртээ орсон, хохирогчийг алгадсан, түлхсэн үйлдэл, хохирогчийг гэрээсээ шөнийн цагаар гарч явсны дараа хөрш айлын хүмүүсээс сураглаж асуусан талаараа  болон гэрч Ё.Ариунаагийн утас руу удаа дараа зурвас бичиж,  дуудлага хийсэн нөхцөл байдал, зурвасанд бичигдсэн мэдээллийн агуулгын талаар маргадаггүй бөгөөд энэ нь хүчиндэх гэмт хэрэгтэй хамааралгүй, хохирогчийг алгадсан, түлхсэн үйлдэлтэйгээ холбоотойгоор зурвас бичиж, дуудлага хийж байсан гэж тайлбарласан болно.

 

 Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар  шалгахад хохирогчийн өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн бөгөөд шүүгдэгчийн өгсөн “хохирогчийн бэлэг эрхтэнд хэл болон хуруугаа хийгээгүй, миний биед тогтоогдсон гэмтлүүд нь автомашин засаж байх үед үүссэн” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна гэж дүгнэлээ.

Б.О нь 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд хэрэг гарах үед буюу 2020 оны 06 сард 25 настай байсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар /1хх-ийн 158 хуу/ тогтоогджээ. Мөн гэрч Ё.Ариунаагийн өгсөн:..Би 2007 оноос Б-тэй гэр бүл болсон. Миний охин О-ын эцэг нь Б биш юм...гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд  хохирогч Б.О нь шүүгдэгч С.Б-ий дагавар хүүхэд бөгөөд 2007 оноос хойш С.Б-тэй хамт амьдарч байгаа нь  тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгч С.Б болон хохирогч Б.О нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт-“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгчийн  хохирогчийн бэлэг эрхтэнд хэл болон гарын хуруугаа хийсэн үйлдлийг нь бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх дурдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б-ийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй,  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, гэмт хэргийн хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй, гомдол, саналгүй гэсэн тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь   хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн хувьд маргаж байгаа учраас эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болно. 

 

Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн дууны бичлэг бүхий гэх CD-г хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5  дахь хэсэг,   36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг Уурын 3а-05 тоотод байх гэртээ өөрийн гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай этгээд болох дагавар охин Б.О-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Б.О-ын бэлэг эрхтэнд хэлээ хийх, гараа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх хэргийг шүүгдэгч С.Б үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б-ийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.  Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, хэргийн хамт ирүүлсэн С.Баяр-Эрдэний амбулаториор эмчлүүлэгчдийн карт, гадаад паспортыг буцаан олгосугай.

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

12.2