Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00113

 

Л-ы нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1872 дугаар магадлалтай,

Л-ы нэхэмжлэлтэй,

 П.А-д холбогдох,

24.438.333 төгрөг гаргуулах тухай үндсэн,

18.108.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан гомдЛ-ныг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул, өмгөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч  Л-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Л-ны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо 5-р хороолол 13-р байрны 45 тоот үйлчилгээний зориулалттай 217,35 м2 байрыг түүний хүсэлт болон надад өгсөн итгэмжлэлийн дагуу түрээслүүлэхээр хүн хайж байсан. RЕМАХ үл хөдлөх хөрөнгө зуучлаЛ-нын компанийн ажилтангаар дамжуулан иргэн  П.А-тай танилцаж дээрх үйлчилгээний байрыг түүнд түрээслүүлэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. Түрээсэлж авахдаа  П.А- нь оёдЛ-нын үйлдвэр ажиллуулна гэж надад итгүүлэн түрээсэлж авчхаад нохойны сургалтын төв гэх анх тохиролцсоноос тэс өөр зориулалтаар ашиглаж байсныг нь би 3-р сарын сүүлээр түрээсийн мөнгөө нэхэхээр очихдоо мэдсэн. Ингээд би тэдэнд “гэрээгээ цуцална, та бүхэн байрыг суллаж өг, мөн түрээсийн төлбөрөө төл” гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан боловч намайг үл тоож, тавьсан шаардлагыг маань биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг хариуцагчаас хүлээн авсан тул үл хөдлөх хөрөнгө ашигласны хөлс 22.391.666 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн цахилгааны болон ашиглалтын зардал 1.646.667 төгрөг, үнэлгээний зардал 400.000 төгрөг, нийт 24.438.333 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 277 өдөр буюу 9,23 сарын хугацаанд ашигласан ба 9,23 сарыг 3.500.000 төгрөгөөр үржүүлбэл 32.136.666 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 9.925.000 төгрөгийг хасвал 22.391.666 төгрөг болж байна. Байрыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж аваад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгасан. Тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээ нэг сарын түрээсийн төлбөрийг шинжээчээр үнэлүүлсэн гэжээ.   

Хариуцагч  П.А- шүүхэд гаргасан тайлбартаа:  Ли Жае Хуаны өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-45 тоотод орших, 217,35 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектыг түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн боловч бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайн объектыг түрээслэх үед засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул түрээслүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзултай харилцан тохиролцсоны дагуу өөрийн хөрөнгөөр уг объектод нийт 7.903.500 төгрөгийн үнэ бүхий засвар хийсэн. Засвар хийгээд удаагүй байхад Ц.Энхзул нь түрээсийн байранд ирээд хариуцагч  П.А-ыг нохой сургалтын төв ажиллуулж байна гэх шалтгаанаар түрээсийн байрнаас хөөж, түрээсийн байрыг эзэмших эрхэд нь халдаж, цагдаа, мэргэжлийн хяналтын газар ажилладаг танилаараа дарамтлуулж, доромжилж, түрээсийн байрнаас хөөж эхэлсэн. Улмаар гаднаа тавьсан хаягийг нурааж, байнгын хэрүүл тэмцэл хийх болсон тул хариуцагч нь уг байрыг түрээсэлж, ашиг олох зорилгоо биелүүлж чадаагүй бөгөөд өнөөгийн байдлаар түрээсийн байранд 7.903.500 төгрөгийн засвар хийж хохирсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул нь 2016.08.08-ний өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу дээрх түрээсийн гэрээг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус гэж заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 -д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Буруутай этгээд нь бусдад учруулсан хохирЛ-ныг нөхөн төлнө гэж заасан байх тул түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 9.925.000 төгрөг, засвар хийлгэсэн зардал 8.183.500 төгрөг нийт 18.108.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн бол аль нэг таЛ-нын гаргасан мэдүүлэг болон гэрээг үндэслэн эрхийг улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан. Түрээсийн мөнгөө буцааж авах гэж байгаа бол бидний 10 сарын хугацаанд олох ёстой байсан орлогыг буцааж өгөх ёстой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч  П.А-аас 22.755.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Л (Lee Jae Hwan)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.683.333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Л (Lee Jae Whan)-аас 18.108.500 төгрөг гаргуулах тухай хариуцагч  П.А-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 909.230 төгрөгийн 271.725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 637.505 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч  П.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 271.725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1872 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдЛ-ныг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.01-ний өдрийн 01490 тоот шүүхийн шийдвэртэй, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.22-ны өдрийн №1872 тоот магадлаЛ-нын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдЛ-ныг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул нь өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу дээрх түрээсийн гэрээг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх үүрэг хүлээсэн боловч урьд нь бүртгүүлсэн түрээсийн гэрээнийх нь хугацаа дуусаагүй, гэрээг улсын бүртгэлээс хасуулаагүй байснаас  П.А-тай байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан тухайгаа шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болж, түүний үр дагаврыг арилгах шаардлага бий болсон юм. Хариуцагч  П.А- нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэм буруугүй бөгөөд нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр түрээсийн байранд засвар хийж, гэрээний хугацааг дуустал уг түрээсийн байрыг эзэмшиж, ашиг олох зорилгоо биелүүлж чадаагүйгээс харин ч уг хэлцлийн улмаас 8,183,500 төгрөгөөр хохирсон тул Иргэний хуулийн 56.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн боломжтой байсан хэмээн үзэж байна. Шүүх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 318.3, 318.4 дэх хэсэгт заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн зөв дүгнэсэн боловч хэлцэл хүчин төгөлдөр бус болоход нөлөөлсөн буруутай этгээдийг үнэн зөвөөр тогтоогоогүй. Уг гэрээг бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийг анхнаасаа нэхэмжлэгч тал буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул нэхэмжлэгчээс авсан итгэмжлэлийн дагуу хүлээсэн байдаг. Энэ тухайгаа ч анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг бөгөөд өмнө нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан гэрээний хугацаа дуусаагүйгээс шинэ гэрээг бүртгүүлэх боломжгүй байсан. Гэрээ хүчин төгөлдөр бус болоход нөлөөлсөн буруутай этгээдийг тогтоосны үндсэн дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох нэхэмжлэгч Ли Жае Хуанд хариуцагч  П.А-д учирсан хохирЛ-ныг арилгах үүрэг үүснэ. Тийм ч учраас хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн байранд засвар хийсэн зардал 8,183,500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч хангаагүйд гомдолтой байна. Хариуцагчийн засвар хийлгэсэнтэй холбоотой засварын материал авсан, засвар хийлгэж үйлчилгээний хөлс төлсөн бүхий л баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь дээрх хэмжээний үнэ, өртөг бүхий засварын ажЛ-ныг хариуцагч  П.А- хийсэн гэдэгтэй маргадаггүй. Мөн түүний засвар хийсэн болох нь түрээсийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, түрээсийн байрыг хүлээлцсэн акт зэргээр хангалттай тогтоогддог. Шүүх нэхэмжлэгчийг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн гэрээг нохой сургалтын төв ажиллуулж байсан тул цуцалсан хэмээн мэдүүлж байсныг огт ойшоож үзээгүй. Талууд түрээсийн гэрээг анх байгуулахдаа ямар зорилгоор ашиглах тухай тохиролцоогүй. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө зөвшөөрөл олгож байрандаа 8,183,500 төгрөгийн засвар хийлгүүлчихээд хоёрхон сарын дараа гэрээнд огт тохиролцоогүй зориулалтын тухайд маргаж, хариуцагчийн үйл ажиллагаанд саад учруулан, түрээсийн байрнаас хөөж, ашиг олох боломжийг хязгаарлаж байсан асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Монгол улсад гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй хэдий ч түүнийгээ түрээсэлж ашиг олж байгаа бол хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол улсын хуулийг үл хэрэгсэж, татвар төлөхгүй байх зорилготой хууль зөрчсөн үйлдлийнх нь улмаас Монгол улсын иргэн эд хөрөнгөөрөө хохироод байхад шүүх хууль зөрчсөн гадаад улсын иргэний үйлдлийг зөвтгөж, түүнд ямар нэг буруу өгөхгүй, харин ч хууль бус үйлдлийг нь өөгшүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.183.500 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Л-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхзул нь хариуцагч  П.А-аас түрээсийн төлбөр 22.391.666 төгрөг, ашиглалтын зардал 1.646.667 төгрөг, үнэлгээний хөлс 400.000 төгрөг нийт 24.438.333 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд түрээсийн гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт төлсөн 9.925.000 төгрөг, засварын зардал 8.183.500 төгрөг нийт 18.108.500 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13 дугаар гудамжны 45 тоотын 217.35 м.кв талбай бүхий ажЛ-нын байрыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ний өдрийг дуустал ашиглаж, сард 3.500.000 төгрөгийн түрээс төлөх мөн цахилгаан, дулаан, ус болон СӨХ-ийн төлбөрийг хариуцахаар харилцан тохирчээ /хэргийн 12, 15 дугаар тал/.

Дээрх гэрээний дагуу хариуцагч байрыг хүлээн авч засвар хийж, үйл ажиллагаа явуулж, улмаар 9.925.000 төгрөгийн төлбөр төлсөн ба нэхэмжлэгч байраа 2017 оны 10 дугаар сарын 26-ний өдөр буцаан авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Харин зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй явдалд хэн буруутай болох нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4.-т заасан.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх тул нэхэмжлэгч түрээсийн төлбөр шаардах эрхгүй.

Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй боловч энэ нь тухайн эд зүйлийн ашиглалтыг үгүйсгэхгүй тул хариуцагч ашигласны хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

Шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөрийн тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт болон эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлээс 22.755.000 төгрөгийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй боловч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хариуцагч түрээсийн байранд засвар хийхдээ 8.183.500 төгрөг зарцуулсан талаар сөрөг нэхэмжлэлд дурдаж, бараа материал худалдан авсан болон ажЛ-нын хөлс төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ /хэргийн 30-35, 92-93 дугаар тал/.

Нэхэмжлэгч дээрх баримтыг үгүйсгээгүйгээс гадна шүүхэд гаргасан тайлбартаа “...засвар хийсэн, үнийн дүн дээр маргахгүй” гэжээ /хэргийн 196 дугаар тал/.

Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т заасан тул нэхэмжлэгч засварын зардЛ-ныг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдЛ-ныг хангаж, нэхэмжлэгчээс 8.183.500 төгрөг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1872 дугаар магадлаЛ-нын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/01490 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5...” гэж, 2 дах заалтыг “ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2.-т заасныг баримтлан  Л (Lee Jae Hwan)-с 8.183.500 төгрөг гаргуулан хариуцагч  П.А-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 9.925.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгчээс 145.886 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай”. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлаЛ-нын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 145.890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ