Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

Нэхэмжлэгч: ******* банкны Дорнод салбарын хүсэлттэй,

“Хариуцагч *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах”-ыг  хүссэн иргэний хэргийг  2017 оны 04 сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Орхон нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбараас  шүүхэд ирүүлсэн хүсэлт, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар нь 2015 оны 05 сарын 25-ны өдөр 55 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.500.000 төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй 2018 оны 05 сарын 25-ны өдөр дуусгах нөхцөлтөйгөөр зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авах үедээ Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг, 29 дүгээр байрны 10 тоотод оршин сууж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Ариун дайд” ХХК-ний харьяа хүнсний нэрийн дэлгүүрт ажиллаж, НВЦ ХХК, Орос хүнс ХХК, MCS –ийн гэрээт борлуулагч хийж орлого олж байсан. Зээлдэгч нар  зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа алдаж, төлөлт хийж байсан боловч 2016 оны 06 сараас эхлэн зээлийн төлбөрөө төлөхгүй байна. Дэлгүүрээ ажиллуулахгүй байгаа  бөгөөд одоо оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбараас зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор *******гийн Дөлгөөнжаргал, *******ын ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газар нь тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь  *******, ******* нарын оршин суугаа хаягийг тодруулах талаар тодорхой арга хэмжээг авсан болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар батлагдаж байна.  

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бодонгууд  овогт *******гийн Дөлгөөнжаргал нь 1988 оны 09 сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь 1989 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн 28 настай, ******* тоот регистрийн дугаартай, банкнаас зээл авах  үедээ зээлдэгч нар нь Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, 29 дүгээр байрны 10 тоотод оршин сууж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг “Ариун дайд” хүнсний нэрийн дэлгүүр ажиллуулж байсан.

Одоогийн байдлаар *******, ******* нар хаана амьдарч  байгаа нь тодорхойгүй  байна. *******ын аав С.*******тай холбоо барих утас , . Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч тай холбоо барих утас 99583060

Нэхэмжлэгч ******* банкны Дорнод салбар нь *******, Д,******* нарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэг хангуулах  зорилготой түүнийг эрэн сурвалжлуулах  хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Бодонгууд овогт *******гийн Дөлгөөнжаргал, ******* овогт *******ын *******   нарыг эрэн сурвалжилсугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг эрэн  сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоон, албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй  болохыг дурдсугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Ш. АЛТАНЦЭЦЭГ