| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0390/и |
| Дугаар | 138/ШШ2017/00574 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2017/00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
“*******тай хамтран амьдарч байсан болох”-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг *******017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч П.******* нар оролцов,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай *******013 онд танилцаж, *******014 оноос гэр бүлийн харьцаатай болж, хамтын амьдралтай болсон. Энэ хугацаанд *******015 оны 01 сарын *******4-нд хүү Сумъяабазар төрсөн. Хадмууд нэг удаа хадаг тавих гэж байсан боловч тухайн үед нь манай аав байхгүй байсан учир хадаг тавьж чадаагүй. Хүүгээ төрөх үед ******* нь Улаанбаатар хотод ажил хийж байсан учир хүүгийнхээ төрсний гэрчилгээг надаар овоглон авсан. Миний хүү нь Монгол улсын гурван сая дахь иргэний чацуутан болсон гэсэн батламжийг авсан. Хамтран амьдарч байсан ******* нь *******016 оны 04 сарын *******4-нд ******* сумын Буйр нуурын усанд осолдож нас барсан. Хүү маань эхээрээ овоглон төрсний гэрчилгээ авсан учир тэжээгчээ алдсны тэтгэмж авах боломжгүй болоод байна. Бид насаараа буйрын эргээс холдолгүй энэ нуураа түшиж амьдралаа авч явдаг байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанда манай аавынхаар болон хадам аавын гэрт ирж очин амьдардаг байсан.
Иймээс П. ******* намайг *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд хандаж *******014 оноос *******016 оны 04 сарын *******4-ний өдрийг хүртэл *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* ******* овогт *******гийн *******, Илжигэн овогт Намхайцэрэнгийн нь Болдбуйр нар нь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртүүлээгүй боловч *******014 оноос *******016 оны 04 сарын *******4-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* сумын Ялалт багийн засаг даргаас ирүүлсэн тодорхойлолт, гэрч Д.Нүрзэд, Н.Бөхбуйр нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Талууд хамтран амьдрах хугацаанд *******015 оны 01 сарын *******4-ний өдөр хүү *******гийн Сумъяабазар төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хамтран амьдарч байсан Н. Болдбуйр нь *******016 оны 04 сарын *******4-ний өдөр нас барсан болох нь 000014067******* дугаартай нас барсан тухай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч П.******* нь *******014 оноос *******016 оны 04 сарын *******4-ний өдрийг хүртэл *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14 дэх хэсэгт заасныг баримтлан П.******* нь *******014 оноос *******016 оны 04 сарын *******4-ний өдрийг хүртэл *******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ