Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 061

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.О нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгч Э.О-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

  1.  Хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт Э.О мэргэжил таарах сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжинд ажилд томилохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт Э.О-ийн мэргэжил таарах сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжинд ажилд томилохоор харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр  байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хариуцагчийн нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар Э.О-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.СОНИНБОЛОР