| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0425/и |
| Дугаар | 138/ШШ2017/00585 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2017/00585
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Улаанбаатар хот ******* дүүргийн ******* дугаар хороо *******-гийн гудамж “*******” байранд байрлах, ******* тоот регистрийн дугаартай, “ Б*******аянгол” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ын тоотод оршин суух хаягтай /******* сумын дугаар баг, дүгээр байрны тоотод оршин суух/ “ ” ХХК-ний захирал, ЖЭ7512181******* тоот регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
“3*******75000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 0******* сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани “ ” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах *******8/15 тоот гэрээ 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 201******* оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 3.2-д заасан үүргийг өнөөдрийн байдлаар биелүүлээгүй байна.
Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 2*******50000 төгрөгийг “ ” ХХК-аас гаргуулахаар гэрээнд тусгасан хаяг болох Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ын 2-11 тоотод очиход тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, 985577, 98*******05577, 995811 дугаар луу залгахад утсаа огт авахгүй байсан тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ ” ХХК-г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу 181/ШШ201*******/01**************7 дугаар шүүхийн шийдвэрээр тус компанийг эрэн сурвалжилж оршин байх хаягийг тодорхойлохыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасан. Үүний дагуу Дорнод аймгийн Цагдаагийн газрын *******3/*******79 тоотоор “ ” ХХК-ний захирал Б.ы гэрийн хаяг /******* сумын дугаар баг, - тоот/-ийг тодруулж өгсөний дагуу бид тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
*******8/15 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 2*******50000 төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги /201*******.07.30-2017.03.31-ний өдөр хүртэл нийт 2************** хоног, 1 хоногийн 0.5% нь 12250 төгрөг, нийт 29800 төгрөг болох боловч ИХШХШТХ-ийн 232.*******-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь хүргэж зогсоосон/ 1225000 төгрөг болж байна.
Иймд бид гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 2*******50000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1225000 төгрөг, нийт 3*******75000 төгрөгийг “ ” ХХК-ний захирал Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ ” ХХК-ний захирал Б. /утас 99581111 995811/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын иргэн Б. би ******* ******* ХХК-аас шатахуун бэлэн бусаар авч хэрэглэж байсан. “ ” ХХК нь сард нийт ******* сая төгрөгийн шатахуун хэрэглэж, улмаар төлөлт хийж явсаар одоо 2*******50000 төгрөгийн үлдэгдэлтэй удаж байгаа нь үнэн. Үүнийг гэрээний дагуу алданги тооцсон байна. Иймд нийт өр, алдангийн хамт 3*******75000 төгрөгийг 2017 оны 07 сарын 11-ний өмнө төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “ ” ХХК-ны захирал Б.д холбогдуулан “3*******75000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “ ” ХХК-ны захирал Б. нэхэмжлэлийн шаардлага болох 3*******75000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч “ ” ХХК-ны захирал Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 3*******875 төгрөг, ******* сумын татварын албаны 5*******22*******1*******9 тоот данснаас 3*******875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ