| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0172/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Уугантуяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох 2139001450166 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар баг, Хүйтэн гэх газарт оршин суух, сумын алдарт уяач цолтой, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Харчу овогт Цэдэвийн Б /РД: СВ75011913/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адрага сумаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 10 км зайд орших Жаргалант 2 дугаар багийн нутаг “Өврийн жирээ” гэх газарт 05-35 ХЭҮ улсын дугаартай “Ниссан тино” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “Б”- хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Г.Энхбатын жолоодож явсан 91-75 УНВ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бын эрүүл мэндэд гавлын дух, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь ясны их бага далавч, суурийн хөндий дайрсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Б.Бын өгсөн: ...2021 оны 3 сард би Баян-Адарга суманд Г.Энхбатын гэрт ямаа самнахаар очсон юм. Тэгээд ямаагаа самнаж дуусаад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г.Энхбатын улаан өнгийн жижиг машинтай Баян-Адарга сумын төв орчихоод орой 18.00 цагийн орчимд сумын төвөөс гараад хөдөө гэр рүүгээ явж байтал “Түс, тас” болоод л би ухаан алдсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон, 04 сарын 01-ний өдөр болсон байсан. ...Миний сууж явсан тээврийн хэрэгслийг Г.Энхбат жолоодож явсан. ...Баян-Адарга сумын төв дээр бид нар салаад явцгаасан. Сумаас гарахдаа нийлсэн. Энэ хооронд Энхбат архи уусан эсэхийг би мэдэхгүй байна. ...Сумын төвөөс гарахдаа Г.Энхбатын эхнэр Нандиа машин бариад би урд суугаад Г.Энхбат, Баттулга нар хойно сууж явсан. Гол гарах болоод Г.Энхбат машинаа бариад эхнэр нь жолоочийн ард талд сууж явсан. Тэгэхээр дөрвүүлээ зорчиж явсан гэсэн үг. ...Би бага зэрэг зүүрмэглээд явж байсан учраас анзаарч хараагүй. Нэг мэдэхэд л тас буугаад явсан. ...Би яг хэдэн эгнээ замын аль эгнээгээр явсан гэдгийг нь мэдэхгүй байна. ...Би буруутай этгээдээр эм, эмчилгээний зардал, өвдсөн үед төлөгдөх зээл зэрэг бусад хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/,
Иргэний нэхэмжлэгч О.Мын өгсөн:... Би өөрийн эзэмшлийн 05-35 ХЭҮ улсын дугаартай “Ниссан тино” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 сард нутгийн ах болох Б гэх хүнд малаар зарсан юм. Тухайн үед хөл хорио гээд аймаг орж чадаагүй, суманд оношилгоо ирэх үед нэрээ шилжүүлье гэж хэлээд би малаа авсан. Тэгэхээр уг машин бол Б гэх хүний эзэмшлийн машин гэсэн үг. ...бид хоёр гэрээ хийгээгүй амаар тохиролцоод наймаа хийсэн. Нэр шилжүүлэх үед нь шаардлагатай бол гэрээ хийе гэж ярьсан юм. ...Б ах манай сумын бүр нэг багын ах байгаа юм. ер нь бол багаасаа мэднэ. ...Би өөрийн тээврийн хэрэгслээ 2021 оны 01 дүгээр сард зарсан учраас 2021 оны 01 дүгээр сараас Б ахын эзэмшлийнх болсон гэсэн. Би машин зарсан мөнгөндөө мал авсан учраас надад ямар ч хамааралгүй. Надад гомдол, санал гэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.Энхбатын өгсөн:.. Би өмнөх мэдүүлгүүддээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Тэр хүмүүс надад 910.000 мянган төгрөгийг өгч надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/,
Гэрч Г.Энхбатын өгсөн:... Би 2021 оны 03 дугаар 26-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс ойролцоогоор 19.00-20.00 цагийн үед өөрийн эзэмшлийн 91-75 УНВ улсын дугаартай “Хонда пит” маркийн авто машинтайгаа хөдөө гэртээ очихоор гарсан. Тухайн үед би машинаа жолоодоод жолоочийн урд талын суудал дээр манай эхнэр Нандинцэцэг, арын суудал дээр манай баз Б.Б, манайд ямаа самнахаар түр ирээд байсан Тулгаа нар сууж явсан. Бид дөрөв замдаа хальт зогсоод Тулгаа бид хоёр манай эхнэрээс нууцаар 0.75 граммын “Хараа” нэртэй архийг талд нь ортол уусан. Би машинаа жолоодож хөдөө гэр рүүгээ очих санаатай урдаасаа хойшоо чигтээ шороон тод замаар явж байтал миний баруун хойд талаас автомашины гэрэл гараад уг автомашин миний машин руу ойртоод байсан. Би уг машиныг миний араар гараад тод шороон зам руу орох нь дээ гэж бодоод чигээрээ явж байтал уг автомашиныг жолоодож явсан Б нь миний машины баруун хойд талаас тэр чигтээ шууд орж ирээд автомашиныг мөргөчихсөн. ...Би тухайн үед тод шороон замаараа урдаасаа хойшоо чигтээ чигээрээ явж байсан, Б нь өөрийнхөө автомашинтайгаа миний автомашины баруун хойд талаас тэр чигтээ шууд орж ирээд автомашиныг маань мөргөчихсөн. Иймд энэ зам тээврийн осол Бын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байна. ...Зам тээврийн осол Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 10-аад километрт байх Баян-Адарга сумын Жаргалант 2 дугаар багийн нутаг “Өврийн жирээ” гэх газарт болсон. ...Тухайн үед Тулгаа гэх залуу бид хоёр манай эхнэрээс нууцаар 0,75-н хараа нэртэй архийг талд нь ортол л уусан байсан, иймд би тухайн үед ерөнхийдөө гайгүй, бага зэргийн л согтолттой байсан. ...Тухайн үед Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед Быг гаднаас нь харахад нэлээн л согтолттой юм шиг харагдаж байсан, гэхдээ би тухайн үед Быг яг хэр согтолттой байсан болохыг нь бол тодорхой хэлж мэдэхгүй байна. ...Тухайн үед Б нь тоёота тино маркийн 05-35 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан, уг автомашин дотор Баас гадна эхнэр, хүүхэд нь сууж байсан, өөрөөр ямар нэгэн хүн бол байгаагүй. ...Би тухайн үед ойролцоогоор 40 километр цагийн хурдтай явж байсан. Энэнээс илүү хурдан бол яваагүй. Би Быг тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явж байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна, гэхдээ тухайн үед Б нь яах ийхийн зуургүй л миний автомашины баруун хойд талаас тэр чигтээ шууд орж ирээд автомашиныг маань мөргөсөн.. гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,
Гэрч Д.Сайнжаргалын өгсөн:...Миний бие одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 оны намар 11 сарын үед Улаанбаатар хотод п.Доржпагам гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр 91-74 УНВ улсын дугаартай, хонда пит маркийн улаан өнгийн “Хонда Пит” маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдаж авч байсан юм. Тэгээд гэртээ буюу Баян-Адарга сумын 2 дугаар багт ирэхэд манай багийн залуу Энхбат сонирхоод хурга, ишиг нийлсэн 20 богоор авъя гэхээр нь ердөө 7 хонолгүй Энхбатад зараад хурга, ишгээ тухайн үедээ авчихсан. ...Би огт гэрээ хэлэлцээр хийгээгүй амаар тохиролцоод бэлэн мөнгө, төгрөгөө авч өгөлцсөн юм. ... Би одоо сайн санахгүй байна. Тухайн үедээ надад зарж байгаа хүн маань нэр шилжиж болохгүй байна гээд шилжүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 67- 68 хуу/,
Гэрч Т.Нандинцэцэгийн өгсөн:...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баян-Адарга сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явах гээд өөрийн эзэмшлийн 91-74 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Энхбат жолоодоод урд нь ямаа самнахаар ирсэн Б, жолоочийн ард би суугаад нөгөө талд мөн ямаа самнахаар ирээд байсан Баттулга суугаад дөрвүүлээ явцгаасан. Би машинд унтаад явж байтал тас буугаад явсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 76- 77 хуу/,
Гэрч Г.Баттулгын өгсөн:...Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 19-20 цагийн үед өөрийн танил Энхбат гэх залуугийн улаан өнгийн 91-74 УНВ улсын дугаартай, хонда пит маркийн автомашин дотор суун явж байсан юм. Тухайн үед Энхбат нь өөрөө автомашинаа жолоодоод жолоочийн эсрэг талын эсрэг талын урд суудал дээр Энхбатын эхнэр, арын суудал дээр нь Болдоо гэх залуу бид хоёр сууж явж байсан. Тэгээд бид хэдийг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутагт газар, усных нь нэрийг сайн хэлж мэдэхгүй байна явж байхад бид хэдийн өөдөөс нэг автомашин хурдтай ирж байгаа харагдаж байсан бөгөөд юу юугүй л нөгөө автомашин маань хурдаа хасалгүй шууд давхиж ирээд Энхбатын автомашиныг мөргөчихсөн. ... уг автомашины жолооч тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, уг автомашиныг жолоочийг гаднаас нь харахад нилээн согтолттой юм шиг харагдаж байсан. ...тухайн үед Энхбат бас бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэчихсэн байсан, гэхдээ Энхбат нь тийм айхтар бол согтолттой байгаагүй...тухайн үед Энхбатыг зүгээр замаараа явж байхад нь нэг автомашин орж ирээд л Энхбатын автомашиныг шууд л мөргөчихсөн. Энэ зам тээврийн осол нөгөө автомашины жолоочийн буруугаас шууд болсон бөгөөд уг автомашин тухайн үед их л хурдтай явж байсан бөгөөд би уг автомашиныг яг хэдэн км цагийн хурдтай явж байсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. ... тухайн үед миний толгой, бөөрний орчим, хөл хавиар бага зэрэг хөндүүрлэх нь хөндүүрлэж байсан, гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл, шарх гэх зүйл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/
Гэрч Г.Уранчимэгийн өгсөн:...би Быг таньж мэддэг болоод 1 жил гаруй болж байна, Б нь Хэнтий аймгийн Баян-Адарга суманд өөрийнхөө малтай хамт манай малыг хардаг бөгөөд Б нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөн, ажилсаг, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй байх гэж бодож байна, би лав архи уучихсан согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, би энэ талаар нь асууж байгаагүй юм байна, миний мэдэхийн урьд өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л зам тээврийн ослын хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах, морь уях сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн эхнэр 4 хүүхэдтэй, том охин нь нас биед хүрээд гэр бүл зохиогоод тусдаа гарсан. Одоо бол эхнэр 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мал маллан амьдарч байна. Ер нь Б нь даруу төлөв, үг дуу цөөн, ажилсаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуу/
Гэрч С.Оюунцогтын өгсөн:..би Быг багаас нь мэднэ. Б нь зан байдлын хувьд төлөв, үг дуу цөөн, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй. Би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байхыг харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглэдэггүй байх гэж бодож байна. Би лав Быг архи уучихсан согтуу явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи татдаг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаасан байх гэж бодож байна, яг тодорхой бол сайн мэдэхгүй байна, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, мал маллах, морь цях сонирхолтой, гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд эхнэр, 4 хүүхэдтэй, том охин нь гэр бүл зохиогоод тусдаа гарчихсан, одоо эхнэр, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мал маллан амьдарч байгаа, ер нь Б нь даруу төлөв, үг дуу цөөнтэй, их ажилсан л хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/,
Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: Зам тээврийн осолд “Nissan tido” маркийн 05-35 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “Б”- хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ...Ц.Б нь 05-35 ХЭҮ улсын дугаартай “Nissan tido” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7 “Б”-п заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх боломжтой... гэх магадлагаа /хх-ийн 121-122 хуу/,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт:
Д.Бын яллагдагчаар өгсөн:... би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2139001450166 дугаартай тогтоолтой танилцсан, надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 19-20 цагийн үед өөрийн эзэмшлийн 05-35 ХЭҮ улсын дугаартай автомашинаа жолоодон Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Өврийн жирээ гэх газарт явж байгаад 91-74 УНВ улсын дугаартай Хонда пит маркийн автомашинтай мөргөлдөж Б гэх хүний биед хүнд гэмтэл учирсан, би урьд нь өмгөөлөгчийн хамт гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан, одоо дахиад тэр талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж бодож байна, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 150 хуу/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 20-27 хуу/,
Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156 хуу/,
Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.Энхбат, хохирогч Б.Б нарын гаргасан “Ц.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 179, 180 хуу/,
Яллагдагч Ц.Баас гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 181 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 182-183 хуу/ яллагдагч Ц.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-ийн 189-190 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны орой 20.00 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адрага сумаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 10 км зайд орших Жаргалант 2 дугаар багийн нутаг “Өврийн жирээ” гэх газарт 05-35 ХЭҮ улсын дугаартай “Ниссан тино” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “Б”- хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Г.Энхбатын жолоодож явсан 91-75 УНВ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Бын эрүүл мэндэд гавлын дух, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь ясны их бага далавч, суурийн хөндий дайрсан хугарал бүхий хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Г.Энхбат, гэрч Д.Сайнжаргал, Т.Нандинцэцэг, Г.Баттулга нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дугаар зүйлийн “Б”- хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 91-75 УНВ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед “Ниссан тино” маркийн 0535 ХЭҮ улсын дугаартай автомашиныг Ц.Б нь жолоодсон болох нь шүүгдэгч Ц.Б болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна. Ц.Б нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон байх тул Ц.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж үзлээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Ц.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.
Аймгийн Прокурорын газраас Ц.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 181 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 182-183 хуу/ гарган яллагдагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ц.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 192-194 хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч Ц.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Энхбат, хохирогч Б.Б нар нь “Ц.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 179, 180 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 05-35 ХЭҮ улсын дугаартай “Nissan tino” маркийн цагаан цэнхэр өнгийн автомашины 02711972 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, Ц.Бын 1247576 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхгийг Хэнтий аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчу овгийн Цэдэвийн Быг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 05-35 ХЭҮ улсын дугаартай “Nissan tino” маркийн цагаан цэнхэр өнгийн автомашины 02711972 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, Бын 1247576 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхгийг Хэнтий аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УЯНГА