| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0129/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Уугантуяа,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жавхлан, А.Буяндэлгэр,
Шүүгдэгч Н.Э, Х.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул боржигон овогт Нинагийн Э, Шарнууд овогт Хаянхярваагийн Г нарт холбогдох 2039001600214 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Э нь 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Эмчийн өвөлжөө” гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Х.Гтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаас Х.Гийн толгой болон нүүрэн тус газарт гараараа болон түлээний модоор цохиж түүний биед тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Х.Г нь 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Эмчийн өвөлжөө” гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Н.Этэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар Н.Эий нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэрч А.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд Сүхээ агсраад байсан. Зүүн орон дээр унтаж байсан Э ах босож ирээд чи найз гэчихээд найзынхаа гэрийг самарчихлаа, яаж байгаа юм гэсэн. Тэгж хэлтэл Сүхээ нь чи муу дуугүй байж бай гээд босож ирээд баруун гараараа эрүү хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Э нь шүд гээд амаа барьж тонгойгоод буцаад Сүхээгийн нүүр рүү баруун гараараа нэг цохисон. Тэгсэн Сүхээ цэнхэр өнгийн модон сандлаар Эий толгойн зүүн талд цохиод хагалсан... тэгээд Э гүйж гараад цохиод авсан. Би юугаар цохисон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би араас нь гүйж гараад ор гээд оруулсан. Тэгээд тэр хоёр мотоциклоо асааж чадахгүй нэлээд удаж байгаад хөдлөөд явсан. Би тэгээд энэ хоёр холдоогүй байх гэж бодоод явсан зүг рүү нь яваад харсан чинь мотоцикл нь талаараа харсан, Г нь наана нь 20-30 метрийн наана хэвтэж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/
Гэрч А.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “.. Хэрэг болсон өдөр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд болсон... Тэгээд манай малчинтай муудалцсан, надтай бас муудалцаад агсам тавиад байсан. Тэгээд манай малчин Э “чи найз найз гэж хэлчихээд агсам тавиад байх юм одоо боль” гэж хэлэхэд Г босож ирээд манай малчны шүд рүү нь цохисон. Тэгээд Э буцааж нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгтэл Г модон сандлаар Эий толгой руу нь цохисон. Тэгээд Баяржаргал бид хоёр тэр хоёрыг салгаад би Эий хагарсан толгой хэсгээс гарсан цусыг тогтоож Баяржаргалыг Гийг аваад гар гэж хэлсэн. Тэгээд би Эий цусыг тогтоож өгөөд байж байтал Э нөгөө хоёрын араас гараад явсан. Тэгсэн ахиад Гтэй ноцолдоод байж байгаад Э Гийн толгойг цохисон. Би гараараа цохисон гэж бодож байтал түлээний модоор цохисон байсан... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 04 цагийн үед Г орж ирээд гэрт унтсан... Би Гийг хайж олоход газар хэвтэж байсан. Мотоцикл нь осолдсон байдалтай талаараа харчихсан байхаар нь босгож данхраадаад үлдээгээд Гийг гэр рүү ороорой гэж хэлээд би түрүүлээд гэртээ орсон... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/
2. Гэрч Ж.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өмнө мэдүүлэг өгөхдөө хэрэг болсон өдрийг сайн санахгүй буруу мэдүүлэг өгсөн байсан. Уг хэрэг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө болсон... Тэгтэл Э “та нар яагаад манай дүүгийн гэрт агсам тавьдаг юм бэ” гэж хэлтэл Г уурлаад босож ирээд цохисон уу, мөргөсөн үү сайн хараагүй. Тэгтэл Г модон сандлаар Эий толгой руу цэнхэр өнгийн модон сандлаар цохисон. Тэгтэл гэрээс Э гарч ирээд Гтэй муудалцаж байтал гэнэт Г хэвтээд өгсөн. Э толгой хэсэг рүү нь модоор цохисон бололтой мод гартаа барьсан зогсож байсан... Би Г ахыг мотоциклдоо сундлаад Алтанзулын гэрээс холдоогүй байтал Г би явахгүй гээд гар хөдөлгөөд жолоо булааж бид хажуу талаараа унасан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/
Гэрч Ж.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би тухайн үед архи уусан хэдий ч болсон асуудлыг санах хэмжээнд согтолттой байсан. Би болсон асуудлын талаар сайн санаж байгаа... Г Алтанзул хоёр хэрэлдээд байтал Э ах дундуур нь ороод чи манай дүүгийнд агсам тавьдаг хэн бэ гээд Г Э хоёр муудалцсан. Тэгээд би айхтар зодолдохгүй байх гэж бодоод сууж байтал Г Эий нүүр хэсэг рүү нь мөргөчих шиг болсон. Тэгэхдээ гараараа ч цохисон байж магадгүй. Нэг тийм халдсан үйлдэл хийсэн. Тэгээд босоод салгах гэтэл Г газар байсан цэнхэр өнгийн модон сандлыг аваад Эий толгойн зүүн чамархай орчимд цохисон. Тэгээд Алтанзул бид хоёр дундуур нь ороод би Гийг тэврээд холдуулаад хувцсыг нь өмсгөөд аваад гарсан. Тухайн үед сандал бол эвдрээгүй, Эий толгойноос цус гарч байсан. Шүд унасан эсэхийг тэр оройдоо анзаарч хараагүй. Өглөө харахад урд талын 2-3 шүд унасан харагдаж байсан. Тэгээд би яагаад унасан талаар асуухад Алтанзул надад хандан “өчигдөр Г энэ хоёр зодолдоод ийм юм болчихсон байна” гэж хэлсэн. Тухайн үед Э нь Алтанзултай муудалцаагүй, мөн надтай бас муудалцаагүй Г ахтай л зодолдсон учраас Г ах уг гэмтлийг учруулсан байлгүй дээ... Гэр дотор Г, Э нар хоорондоо зодолдсон. Алтанзул бид хоёр салгаад би Г ахын хувцсыг нь өмсгөөд аваад гарсан. Тэгээд мотоцикл асаах гэж байхад Э араас гарч ирээд Гтэй барьцалдаад байсан. Тэр үед Э Гийг цохисон байж магадгүй. Тэрнээс би яг Э Гийг цохисон эсэхийг хараагүй... Г нь дээгүүрээ шалдан байсан бөгөөд би бүснээс нь татаад хойшоо болгосон. Тэгтэл өөрөө газар суусан. Тэр үед би өөрөө түшээд суулгаад хувцсыг нь өмсүүлсэн учраас сайн мэдэж байна. Ямар ч юм мөргөөгүй. Тэр үед тархи толгойноос нь цус нөж гараагүй байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/
3. Гэрч Д.Өсөхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд тэдний гэрт ороход Г гэрийн зүүн гар талын орны доор шал хэсэгт дээлээ дэвсээд хэвтэж байсан. Биеийн толгой хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Баруун гар тал буюу гэрийн ертөнцийн зүгээр зүүн орон дээр Э сууж байсан. Мөн толгой хэсэг нь цустай, зүүн нүд нь хөхөрсөн 2-3 шүд байхгүй гээд сууж байсан. Алтанзул бол гадаа нохойгоо хорьж цуг орж ирсэн. Мөн гэрийн зүүн орны урд хэсэгт хагарч бутарсан цэнхэр өнгийн модон сандал байсан. Би гайхаад асуутал Алтанзул “ наад хоёр чинь зодолдоод байсан” гэж хэлсэн. Сүхээ буюу Г нь ямар ч тэнхэлгүй “үхлээ, үхлээ” гэж хэлсэн. Гэтэл Э “наад нэг юм чинь архи ууж чадахгүй агсам тавиад шүд ам хугалсан” гэж ууртай хэлсэн... Гийн толгойг би усаар угааж өгсөн... ерөнхийдөө хавдсан баруун чих сэтэрсэн тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд Алтанзулын гэрээс гарах үед Алтанзул нь “Г өглөө 04 цагийн үед манай хаалгыг тогшоод “хөлдөж үхлээ” гэсэн юм яриад орж ирсэн” гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/
4. Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Х.Гийн биед учирсан гавал тархины гэмтэл буюу суурь ясны хугарал хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал, САК зэрэг гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ тархины гэмтэл буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээр дурдсан гэмтлүүдээс бусад нь буюу тархины доргилт, зулай дагзны язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна... дээрх гавал тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь ерөнхийдөө хатуу гадаргуутай биет зүйл дээр унах, мотоцикл дээрээс унах үед болон биет зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99 тал/
5. Гэрч Х.Буяннасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сард Э гэх хүн Алтанзулын малыг харах гэж ирж байсан. Тэр үед харахад үүдэн талын дээд хоёр үүдэн шүд байхгүй байсан. Анх ирэхдээ үүдэн дээд хоёр шүдгүй байсан. Бусад шүд нь бүтэн харагдаж байсан... ”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 241 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 9 дугаартай: “... Н.Эий биед үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх үүдэн зүүн доод 1-р шүдний булгарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 248-249 тал/
7. Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эмчлүүлэгчийн картанд зүүн хөмсөгний дээр 4 хуруу газар шархны сорвитой гэсэн байх ба уг гэмтэл нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь сандлаар цохиулах үед үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 33 тал/
8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001 дугаартай: “...Х.Гийн биед гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал САК тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан бах боломжтой. Дээрх 2020.02.14-ны өдөр зодуулсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал, САК гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 6-7 тал/
9. Шүүгдэгч Н.Эий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би нүд болон толгойны урд хэсэгт учирсан язарсан шарх гэмтлүүдийг учруулан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тэгээд Х.Гэд эм эмчилгээний зардал гэж 6.000.000 төгрөг төлсөн... Х.Г нь агсам тавиад болохгүй байсан. Тэгээд Алтанзулыг хэл амаар доромжлоод болохгүй болохоор нь чи найз найз гэж ирчихээд гэрт агсам тавьлаа гээд уурлатал намайг гараараа нүүр рүү цохиод шүд унагаасан. Би буцаагаад нүд орчимд нь хоёр удаа цохисон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 тал/
10. Шүүгдэгч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Алтанзул бид хоёр маргалдсан юм. Алтанзул намайг гэр дотор барьж аваад зуураад байсан. Тэгээд намайг гэрээс чирж гаргаад гэрийн гадаа нүүрэнд гараараа 2,3 удаа цохиод мөн 2,3 удаа хавирга гэдэс рүү өшиглөж, хавирга руу өшиглөсөн... Тэгээд намайг Алтанзултай гэр дотор тулганы баруун талд муудаж байхад араас нэг хүн цохисон. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Эмчийн өвөлжөө” гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Х.Гтэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар Х.Гийн толгой болон нүүрэн тус газарт гараараа болон түлээний модоор цохиж түүний биед тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг “Эмчийн өвөлжөө” гэх газарт архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ Н.Этэй үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар Н.Эий нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч А.Алтанзулын өгсөн: “... Тэгээд Сүхээ агсраад байсан. Зүүн орон дээр унтаж байсан Э ах босож ирээд чи найз гэчихээд найзынхаа гэрийг самарчихлаа, яаж байгаа юм гэсэн. Тэгж хэлтэл Сүхээ нь чи муу дуугүй байж бай гээд босож ирээд баруун гараараа эрүү хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Э нь шүд гээд амаа барьж тонгойгоод буцаад Сүхээгийн нүүр рүү баруун гараараа нэг цохисон. Тэгсэн Сүхээ цэнхэр өнгийн модон сандлаар Эий толгойн зүүн талд цохиод хагалсан... тэгээд Э гүйж гараад цохиод авсан. Би юугаар цохисон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би араас нь гүйж гараад ор гээд оруулсан. Тэгээд тэр хоёр мотоциклоо асааж чадахгүй нэлээд удаж байгаад хөдлөөд явсан. Би тэгээд энэ хоёр холдоогүй байх гэж бодоод явсан зүг рүү нь яваад харсан чинь мотоцикл нь талаараа харсан, Г нь наана нь 20-30 метрийн наана хэвтэж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/
Гэрч А.Алтанзулын дахин өгсөн: “.. Хэрэг болсон өдөр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд болсон... Тэгээд манай малчинтай муудалцсан, надтай бас муудалцаад агсам тавиад байсан. Тэгээд манай малчин Э “чи найз найз гэж хэлчихээд агсам тавиад байх юм одоо боль” гэж хэлэхэд Г босож ирээд манай малчны шүд рүү нь цохисон. Тэгээд Э буцааж нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгтэл Г модон сандлаар Эий толгой руу нь цохисон. Тэгээд Баяржаргал бид хоёр тэр хоёрыг салгаад би Эий хагарсан толгой хэсгээс гарсан цусыг тогтоож Баяржаргалыг Гийг аваад гар гэж хэлсэн. Тэгээд би Эий цусыг тогтоож өгөөд байж байтал Э нөгөө хоёрын араас гараад явсан. Тэгсэн ахиад Гтэй ноцолдоод байж байгаад Э Гийн толгойг цохисон. Би гараараа цохисон гэж бодож байтал түлээний модоор цохисон байсан... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 04 цагийн үед Г орж ирээд гэрт унтсан... Би Гийг хайж олоход газар хэвтэж байсан. Мотоцикл нь осолдсон байдалтай талаараа харчихсан байхаар нь босгож данхраадаад үлдээгээд Гийг гэр рүү ороорой гэж хэлээд би түрүүлээд гэртээ орсон... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/
Гэрч Ж.Баяржаргалын өгсөн: “... Би өмнө мэдүүлэг өгөхдөө хэрэг болсон өдрийг сайн санахгүй буруу мэдүүлэг өгсөн байсан. Уг хэрэг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө болсон... Тэгтэл Э “та нар яагаад манай дүүгийн гэрт агсам тавьдаг юм бэ” гэж хэлтэл Г уурлаад босож ирээд цохисон уу, мөргөсөн үү сайн хараагүй. Тэгтэл Г модон сандлаар Эий толгой руу цэнхэр өнгийн модон сандлаар цохисон. Тэгтэл гэрээс Э гарч ирээд Гтэй муудалцаж байтал гэнэт Г хэвтээд өгсөн. Э толгой хэсэг рүү нь модоор цохисон бололтой мод гартаа барьсан зогсож байсан... Би Г ахыг мотоциклдоо сундлаад Алтанзулын гэрээс холдоогүй байтал Г би явахгүй гээд гар хөдөлгөөд жолоо булааж бид хажуу талаараа унасан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63 тал/
Гэрч Ж.Баяржаргалын дахин өгсөн: “... Би тухайн үед архи уусан хэдий ч болсон асуудлыг санах хэмжээнд согтолттой байсан. Би болсон асуудлын талаар сайн санаж байгаа... Г Алтанзул хоёр хэрэлдээд байтал Э ах дундуур нь ороод чи манай дүүгийнд агсам тавьдаг хэн бэ гээд Г Э хоёр муудалцсан. Тэгээд би айхтар зодолдохгүй байх гэж бодоод сууж байтал Г Эий нүүр хэсэг рүү нь мөргөчих шиг болсон. Тэгэхдээ гараараа ч цохисон байж магадгүй. Нэг тийм халдсан үйлдэл хийсэн. Тэгээд босоод салгах гэтэл Г газар байсан цэнхэр өнгийн модон сандлыг аваад Эий толгойн зүүн чамархай орчимд цохисон. Тэгээд Алтанзул бид хоёр дундуур нь ороод би Гийг тэврээд холдуулаад хувцсыг нь өмсгөөд аваад гарсан. Тухайн үед сандал бол эвдрээгүй, Эий толгойноос цус гарч байсан. Шүд унасан эсэхийг тэр оройдоо анзаарч хараагүй. Өглөө харахад урд талын 2-3 шүд унасан харагдаж байсан. Тэгээд би яагаад унасан талаар асуухад Алтанзул надад хандан “өчигдөр Г энэ хоёр зодолдоод ийм юм болчихсон байна” гэж хэлсэн. Тухайн үед Э нь Алтанзултай муудалцаагүй, мөн надтай бас муудалцаагүй Г ахтай л зодолдсон учраас Г ах уг гэмтлийг учруулсан байлгүй дээ... Гэр дотор Г, Э нар хоорондоо зодолдсон. Алтанзул бид хоёр салгаад би Г ахын хувцсыг нь өмсгөөд аваад гарсан. Тэгээд мотоцикл асаах гэж байхад Э араас гарч ирээд Гтэй барьцалдаад байсан. Тэр үед Э Гийг цохисон байж магадгүй. Тэрнээс би яг Э Гийг цохисон эсэхийг хараагүй... Г нь дээгүүрээ шалдан байсан бөгөөд би бүснээс нь татаад хойшоо болгосон. Тэгтэл өөрөө газар суусан. Тэр үед би өөрөө түшээд суулгаад хувцсыг нь өмсүүлсэн учраас сайн мэдэж байна. Ямар ч юм мөргөөгүй. Тэр үед тархи толгойноос нь цус нөж гараагүй байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64-66 тал/
Гэрч Д.Өсөхжаргалын өгсөн: “... Тэгээд тэдний гэрт ороход Г гэрийн зүүн гар талын орны доор шал хэсэгт дээлээ дэвсээд хэвтэж байсан. Биеийн толгой хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Баруун гар тал буюу гэрийн ертөнцийн зүгээр зүүн орон дээр Э сууж байсан. Мөн толгой хэсэг нь цустай, зүүн нүд нь хөхөрсөн 2-3 шүд байхгүй гээд сууж байсан. Алтанзул бол гадаа нохойгоо хорьж цуг орж ирсэн. Мөн гэрийн зүүн орны урд хэсэгт хагарч бутарсан цэнхэр өнгийн модон сандал байсан. Би гайхаад асуутал Алтанзул “ наад хоёр чинь зодолдоод байсан” гэж хэлсэн. Сүхээ буюу Г нь ямар ч тэнхэлгүй “үхлээ, үхлээ” гэж хэлсэн. Гэтэл Э “наад нэг юм чинь архи ууж чадахгүй агсам тавиад шүд ам хугалсан” гэж ууртай хэлсэн... Гийн толгойг би усаар угааж өгсөн... ерөнхийдөө хавдсан баруун чих сэтэрсэн тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд Алтанзулын гэрээс гарах үед Алтанзул нь “Г өглөө 04 цагийн үед манай хаалгыг тогшоод “хөлдөж үхлээ” гэсэн юм яриад орж ирсэн” гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн өгсөн: “... Х.Гийн биед учирсан гавал тархины гэмтэл буюу суурь ясны хугарал хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал, САК зэрэг гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ тархины гэмтэл буюу нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээр дурдсан гэмтлүүдээс бусад нь буюу тархины доргилт, зулай дагзны язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна... дээрх гавал тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь ерөнхийдөө хатуу гадаргуутай биет зүйл дээр унах, мотоцикл дээрээс унах үед болон биет зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99 тал/
Гэрч Х.Буяннасангийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сард Э гэх хүн Алтанзулын малыг харах гэж ирж байсан. Тэр үед харахад үүдэн талын дээд хоёр үүдэн шүд байхгүй байсан. Анх ирэхдээ үүдэн дээд хоёр шүдгүй байсан. Бусад шүд нь бүтэн харагдаж байсан... ”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 241 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 9 дугаартай: “... Н.Эий биед үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх үүдэн зүүн доод 1-р шүдний булгарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх үүдэн зүүн доод 1,2-р шүд, баруун доод 1-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 248-249 тал/
Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эмчлүүлэгчийн картанд зүүн хөмсөгний дээр 4 хуруу газар шархны сорвитой гэсэн байх ба уг гэмтэл нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх зүүн хөмсөгний дээд хэсэгт сорви гэмтэл нь сандлаар цохиулах үед үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... ” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 33 тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 001 дугаартай: “...Х.Гийн биед гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал САК тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан бах боломжтой. Дээрх 2020.02.14-ны өдөр зодуулсан байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины цусархаг няцрал, САК гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх тархины хаван, тархины доргилт, зулай, дагзны хэсэгт язарсан шарх, баруун талын чихний дэлбэнд язарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 6-7 тал/
Шүүгдэгч Н.Эий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би нүд болон толгойны урд хэсэгт учирсан язарсан шарх гэмтлүүдийг учруулан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тэгээд Х.Гэд эм эмчилгээний зардал гэж 6.000.000 төгрөг төлсөн... Х.Г нь агсам тавиад болохгүй байсан. Тэгээд Алтанзулыг хэл амаар доромжлоод болохгүй болохоор нь чи найз найз гэж ирчихээд гэрт агсам тавьлаа гээд уурлатал намайг гараараа нүүр рүү цохиод шүд унагаасан. Би буцаагаад нүд орчимд нь хоёр удаа цохисон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 тал/
Шүүгдэгч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Алтанзул бид хоёр маргалдсан юм. Алтанзул намайг гэр дотор барьж аваад зуураад байсан. Тэгээд намайг гэрээс чирч гаргаад гэрийн гадаа нүүрэнд гараараа 2,3 удаа цохиод мөн 2,3 удаа хавирга гэдэс рүү өшиглөж, хавирга руу өшиглөсөн... Тэгээд намайг Алтанзултай гэр дотор тулганы баруун талд муудаж байхад араас нэг хүн цохисон. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ******* төр, алдар хүнд, ажил хэргийн ******* хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э, Х.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Э нь шүүх хуралдааны явцад: “... Нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэж мэдүүлсэн, хохирогч Х.Г нь: “... Н.Эээс 6.000.000 төгрөг авсан. Одоо 3.000.000 төгрөг авахаар харилцан тохиролцож, Н.Э нь эмчилгээний заррдал 3.000.000 төгрөгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Гийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Э нь Х.Гэд 3.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Н.Э, Х.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 хэсэг болж бутарсан, цэнхэр өнгийн модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х Г, Харуул Б овогт Н Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Г, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 хэсэг болж бутарсан цэнхэр өнгийн модон сандал 1 ширхгийг
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Гэд олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Х.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Н.Э нь хохирогч Х.Гэд 3.000.000 төгрөг төлөхөөр харилцсан тохиролцсон болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э, Х.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Л.УЯНГА