Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0175/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул,

Улсын яллагч                                                Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч                                                      С.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн  Боржигон овогт Сайнбаярын  Бод холбогдох  2039000560108 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын  27-ны  өдрөөс 28-нд  шилжих шөнө  уналга буюу  хүрэн зүсмийн морь ашиглан  Хэнтий аймгийн  Батноров сумын  4 дүгээр баг “Хар-Энгэр” гэх  газраас иргэн  М.Тын  эзэмшлийн 1 тооны  ухаа халзан зүсмийн сувай гүүг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед: Хохирогч М.Тын өгсөн: “... 2019 оны  11 дүгээр сарын 27-ны  өдөр манай адуу  Б гэх айлын баруун урд талд бэлчиж  байсан. Тухайн үед  адуугаа тоолоход  бүрэн байсан. Тэгээд  маргааш нь  адуугаа харахад  ухаа халзан  бүдүүн гүү байхгүй  байсан. Тэгээд би Бын мал ажилладаг газарт очоод  явж үзтэл  хонины арьсан доороос адууны шийр цухуйгаад  байхаар нь очоод үзтэл миний  хулгайд алдсан хонгор халзан бэлэвсэн  гүүний содон шинж тэмдэгтэй шийр байсан... ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн  19-27 тал/

Гэрч  Б.Оюунбаатарын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай хүү  Гантулга өөрийн эзэмшлийн  адуунаас 2 тооны  даага нядалж  идшиндээ  хэрэглэнэ гэж байсан. Тэгээд  найз Бын гэрийн гадна  адуугаа аваачин хонины хашаанд нядалсан гэж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны  өдөр шиг санаж байна.  Т нь утсаар залган танай хүү Гантулга манай адуунд  байсан ухаа гүүг хулгай хийж  нядлаад  аваад явсан байна. Бын гэрийн гадна нядалсан адууны сэвсний доод талаас нь манай алдсан адууны зүстэй адил шийр  гарсан гэж  хэлсэн. 2020 оны  хавар Т орж ирээд манай алдсан ухаа  халзан гүүг  Гантулга хулгай хийгээгүй юм байна лээ. Харин Б хулгай хийж нядалсан гэдгээ хэлж хэргээ  хүлээсэн гэж хэлээд яваад өгсөн...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/

Гэрч О.Гантулгын өгсөн: “... Би 2019 оны  11 дүгээр сарын 28-ны  өглөө өөрийн адуунаас 2 тооны адуу нядлах гээд явсан.  Бын гадаа аваачаад  танай гэрийн гадаа идэшний хоёр даага нядалж болох уу  гэж асуухад Б  тэг гэж хэлээд орноосоо  боссон. Б өөрийн гэрийн зүүн  талд байх саравчны зүүн  хойд талд  мал нядалсан газар байгаа тэнд нядал гэж хэлсэн. Би саравчны  зүүн талд очиход надаас өмнө нядалсан малын сэвс  байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/

Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “... 2019 оны  11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө  адуунаасаа  хонгор зүсмийн  хойд талын зүүн хөл цагаан сувиа гүүгээ алдсан юм.  Манай нөхөр адуугаа Бын гаднаас машин хөдөлж байсан очиж асууя гэсэн.  Нөхөр бид хоёр  Бын гэрийн  гадаа мал ажилласан газарт  очиж үзэхэд саяхан ажилласан бололтой адууны сэвс байсан.  Тэгээд ойр хавиар харж үзэхэд  хонины арьсан доороос адууны шийр  цухуйж байхаар нь  хартал манай  алдсан адууны  хөл бэлэвсэн шийр байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

Яллагдагч С.Бын гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 27-28-нд  шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад хүрэн зүсмийн морио унаад тус сумын 4 дүгээр багт байрлах Хар өндрийн  энгэр гэх  газар руу явсан. Хар энгэрт  очоод Т ахын  халиун азаргатай 6-7  тооны адуу байхаар нь  туугаад өвөлжөөн дээр байсан саравчин дээр  аваачиж хашиж оруулаад  дотроос нь  буруу талын хөл нь бэлэвсэн  сартай хонгор зүсмийн  гүүг барьж авч  үлдсэн. Саравчнаас зүүн хойш 100 метр  орчим зайд хөтөлж  аваачиж боож  унагаагаад нядалсан. 2019 оны   11 сарын  28-ны өглөө найз Гантулга, Төмөрөө, Баасанхүү нар ирээд хонины хашаанд адуугаа нядалсан. Би хулгай хийсэн буюу  буруу талын хөл нь бэлэвсэн гадсан сартай хонгор гүүний 4 шийрийг нь хаялаа гэж бодсон чинь Гантулгын  нядалсан дааганы  4 шийрийг нь андуурч  аваад хаясан байсан... ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн  44-46 тал/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ШД-99 дугаартай: “... 1 тооны адуу малын зах зээлийн үнэлгээг  800,000 /найман зуун мянга/  төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ”  гэсэн дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,  2021 оны 04 дүгээр сарын  17-ны өдрийн ШД-150 дугаартай: “... 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг  650.000 /зургаан зуун тавин мянга/  төгрөг байх боломжтой  гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын  27-ны  өдрөөс 28-нд  шилжих шөнө  уналга буюу  хүрэн зүсмийн морь ашиглан  Хэнтий аймгийн  Батноров сумын  4 дүгээр баг “Хар-Энгэр” гэх  газраас иргэн  М.Тын  эзэмшлийн 1 тооны  ухаа халзан зүсмийн  сувай гүүг хулгайлж 800.000  төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг  мөн байна.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.Т, гэрч О.Гантулга, Б.Алтангэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 154 тал/  прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 155 тал/ үйлдэн, яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч  С.Бод тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч   гарын үсэг зуржээ. 

Аймгийн Прокурорын газраас С.Бын  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд харшлаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” зэрэг заалтуудыг хангасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Иймд шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэсэн байх бөгөөд шүүгдэгч С.Бын нөхцөл байдал үүнд хамаарч байх тул шүүхээс оногдуулсан тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Хохирогч М.Т нь    “...   Манай хохирлыг бүрэн барагдуулж  өгсөн нь үнэн болно. Гомдолгүй... ” гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг /хх-ийн  153 тал/ мөрдөн шалгах ажиллагааны явцад  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн морины үнэ болох  650.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт С Быг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч  С.Бод тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.  Өршөөл үзүүлэх тухай  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн  5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэнийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн  8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 650.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын 2021 оны  04 дүгээр сарын 03-ны өдрийн  15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                       Л.УЯНГА