Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00611

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 24-************** тоотод оршин суух, ШЖ7001117******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын  нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

“53*******487 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г. ******* дугаар баг 20 дугаар байрны Дорнын зоог кафег хариуцан ажиллуулдаг байх хугацаандаа НАА-д хэрэглэсэн усны төлбөр 402190 төгрөг, ДБЭХС-д хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөр 134297 төгрөгийг төлөөгүй Кафег хүлээлгэн өгсөн. Иймээс гээс 53*******487 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Өнгөрсөн хугацаанд нь нэхэмжилсэн  53*******487 төгрөгийг 2 хувааж бүрэн төлж дууссан болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь Г.д холбогдуулан “53*******487 гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь нэхэмжлэгч Б.*******ын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г.д холбогдуулан “53*******487 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******748 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын татварын албаны 542210*******149 тоот данснаас 8374 төгрөг, хариуцагч Г.гээс улсын тэмдэгтийн хураамжид 8374  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ