Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 062

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Ш.Б нарын Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 5 дугаар хуралдааныг орхин гарч, хуралдааныг үргэлжлүүлэн явуулаагүй хуралдаан даргалагч Т.Ж-ийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар “Хуралдаан зарлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б нар захиргааны хэргийн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч бид тус шүүхэд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж улмаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 5 дугаар хуралдааныг орхин гарч, хуралдааныг үргэлжлүүлэн явуулаагүй хуралдаан даргалагч Т.Жаргалсайханы үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар “Хуралдаан зарлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулсан.

Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 5 дугаар хуралдааныг орхин гарч, хуралдааныг үргэлжлүүлэн явуулаагүй хуралдаан даргалагч Т.Ж-ийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар “Хуралдаан зарлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулжээ.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б нарын Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 5 дугаар хуралдааныг орхин гарч, хуралдааныг үргэлжлүүлэн явуулаагүй хуралдаан даргалагч Т.Ж-ийн үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5/10 дугаар “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар “Хуралдаан зарлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР