| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/0469/и |
| Дугаар | 138/ШШ2017/00622 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00622
Зохигч талуудын эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ЖВ*******5022*******03 тоот регистрийн дугаартай, ЖВ*******5022*******03 овогт гийн од холбогдох,
“2850000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 0******* сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дэгэнжигэн” ХХК хүнсний дэлгүүрийн эзэн Ж. 2015 оны 05 сарын 30-нд манай ажиллуулдаг хүнсний бөөний төвөөс 3*******00000 төгрөгийн бараа авсан. Тэгээд авсан барааны үнийг цувуулж төлөөд 1900000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Утсаар ярих гэхээр утсаа авдаггүй. Анх Алтаа гээд манайд ажиллаж байсан хүн зээлээр өгчих найдвартай хүмүүс гээд гуйж байгаад өгүүлсэн учир Алтаагаас шаарддаг. Одоо Алтаа нь Улаанбаатар шилжээд сураггүй болсон. Иймд 1900000 төгрөг алданги 950000 төгрөг нийт 2850000 төгөргийг нэхэмжилж байна гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Г.******* би Ж.од холбогдуулан зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Г.******* би хариуцагчтай дараах байдлаар эвлэрч байна.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.од холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлагаас 950000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1900000 төгрөгт гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.******* би Ж.од холбогдуулан зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2850000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 2850000 төгрөгөөс 950000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 1900000 төгрөгийг хариуцагч Ж. нь 2017 оны 07 сарын 01-нд 950000 төгрөг, 2017 оны 09 сарын 01-нд 950000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* сумын Татварын албаны 5*******2210*******1*******9 тоот данснаас 18355, хариуцагч Ж.оос улсын тэмдэгтийн хураамжид 18355 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ