| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0113/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Өөлд овогт Пүрэвийн Чойжилсүрэн, / Регистрийн дугаар: ВГ78100711-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-29-6-11 тоотод Н.Ч тэй хувийн таарамжгүй харилцаатай улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч П.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад 11 цагийн үед гарч яваад Мөнх-Эрдэнийг гэрт нь'очиж золголт хийчхээд тоглож наадаж байгаад ерөөл нэртэй 0,5 литрийн архийг хувааж уучхаад гэртээ 15 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ус авчхаад Д ийн гэрт нь орсон чинь Д, эхнэр Тавин жил Б, хүүхэд Ч нар байсан юм. Би Тэд нартай мэндчилэхэд Тавинжил эгч намайг хоол хийж байна идчихээд яв гэхээр нь за гэж хэлээд орон дээр очиж суусан чинь Ч ах намайг гуйлгачин гэх мэтээр хэлээд доромжилж сууж байгаад босож яваад миний хажууд ирээд миний куртикний энгэрээс зулгааж авахаар нь та хоол асгах гээд байна та чинь ийм асган байсан юм уу гэж тоглоом шоглоомоор хэлээд инээсэн чинь чи инээлээ гэж хэлээд уурлаад миний уруул руу гараараа цохисон юм. Тэгэхээр нь би босож ирээд Чг мөргөхөд гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгаж байхад нь би Чгийн хөл рүү нэг удаа өшиглөчхөөд гэрээс гараад явсан. Би тухайн үед Ч ах намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд зодсон юм. Би Чойсүрэнгийн толгой хэсэгт нь нэг мөргөсөн, мөн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..... гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ч мэдүүлэхдээ: Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найзындаа золголт хийчхээд тоглож наадаж байгаад 3 найзтайгаа 0,5 литрийн архи хувааж уугаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ус авчхаад Д ахын гэрт нь орсон чинь хоол идчихээд яв гэж хэлсэн. Хоол идэх гээд зүүн талын орон дээр сууж байтал Ч орж ирээд намайг гуйлгачин, би чамд агсан тавимаар байна гэж хэлээд намайг боогоод байхаар нэг удаа мөргөсөн. Д ах бид хоёрыг салгаж байхад нь би Чгийн хөл рүү нэг удаа өшиглөчхөөд гэрээс гараад явсан.
3. Хохирогч Н.Ч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байсан. Би 12 цагийн үед хажууд байдаг айл Дийн гэрээс орж усны тэргийг нь гуйж аваад хутгаас ус авчхаад 16 цагийн үед Дийн гэрт нь усны тэргийг оруулж өгсөн юм. Гэрт нь ороход Д чи усаа авчихсан уу гэж хэлхээр нь тэглээ гэж хэлсэн юм. Тухайн үед Дийн эхнэр хоол хийж өгөхөөр нь идэх гээд сууж байхад гаднаас Ч гэдэг залуу орж ирээд би хоолоо идчихээд гэрээс гарах гэж байхад Ч намайг чи гуйлгачин гэж хэлээд намайг барьж аваад нүүр лүү 2 удаа мөргөхөд миний толгой эргээд цус гарахаар нь гараараа цусаа дарсан юм. Тэгэхэд гэрт байсан Д нэг хүнтэй бид хоёрыг салгаад Чг гар гэж хэлэхэд гараад явсан юм. Тэгээд би Дийн гэрт хэсэг хугацаанд байж байгаад гэртээ харьсан тэгээд унтсан юм. Намайг Ч ямар шалтгаанаас болж зодсоныг мэдэхгүй байна. Тухайн үед Ч чи намайг гуйлгачин гэж хэлсэн гэж хэлээд байсан юм. Ч намайг барьж аваад толгойгоор 2 удаа мөргөсөн мөн нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед Чтэй хэрүүл маргаан хийгээгүй. Би Чтэй хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Ч намайг Дийн гэрт зодох үед Д, эхнэр Тавинжил, Б болон хүүхдүүд нь байсан. Би Чг цохиогүй. Ч бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би гэрээсээ гарахдаа хүүхдээсээ нууж архи авч гараад хутгаас ус зөөхдөө уусан юм. 0,5 литрийн ерөөл нэртэй архийг ганцаараа уусан. Миний цээж, уруул өвдөж зовуурилж байна өөр өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт үзүүлсэн. Би тухайн үед унасан гэх шүдээ өмссөн байсан хувцасныхаа энгэрийн кармад хийсэн байснаа хаячихсан байна лээ. Миний унасан шүд одоо надад байхгүй. Би эмчилгээний зардалд 700000 төгрөг нэхэмжилж байна.... гэх мэдүүлэг / хх-ийн 07-10, 50 /
4. Гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аав Чойсүрэнгийн хамтаар гэртээ байсан юм. Аав гэрээс 12 цагийн үед гарахдаа би хажуу айлын тэргийг гуйгаад худгаас ус авъя гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй аав гэрт ирэхдээ тэрэг аваад хүрч ирээд ус зөөчхөөд сүүлийнхээ удаа ус авчхаад гэртээ ирэхдээ архи үнэртүүлсэн байдалтай орж ирэхээр нь би аавыг та яагаад архи уучихсан юм вэ гэж хэлээд та айлын тэргийг оруулж өгчхөөд ир гэж хэлсэн чинь аав Чойсүрэн айл тэргээ авъя гэж байна гэхэд хэлээд гэрээс гарч явсан юм. 16 цагийн үед аав Чойсүрэн гэртээ орж ирэхдээ нүүрнээс нь цус гарчихсан уйлаад орж ирсэн юм. Тэгэхээр нь би аавын нүүрнээс цус гарсан, уруул нь хөхөрсөн байхаар нь уруулыг хархаар гараараа хүрсэн чинь шүд нь унасан юм. Би аавын нүүрнээс гарч байсан цусыг цэвэрлэсэн чинь цус нь тогтохгүй байхаар нь орхисон юм. Тэгж байхдаа ааваас та хэнд юунаас зодуулсан талаар асуухад би хажуу талын айл болох Дийн хажуу талын айлын хүнд зодуулсан гэж хэлхээр нь энэ хавиар яваад байдаг өндөр шар ах уу гэж асуусан чинь тийм гэж хэлэхээр нь би айлын Д гэдэг айлаас аавыг хэн зодсон талаар асуухаар ороход Д ахын гэрт танихгүй нэг ах болон хүүхэд нь байсан юм. Тэгээд би аавыг хэн зодсон талаар асуухад хажуу талын айлын хүнтэй барилцаад аваад гэж хэлхээр нь би та нарыг цагдаад өгнө гэж хэлчхээд гэртээ орж ирсэн юм. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэсэн чинь аавыг зодсон гэх хүн байхгүй байхаар нь дуудаагүй юм. Сүүлд нь 20 цагийн үед аавыг зодсон гэх ахын гэрт нь ороход гэртээ байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав Ч надад хэлэхдээ Дийн хажуу талын шар ах нь намайг зодсон гэж хэлхээр нь би гудамжинд явж байдаг шар ах уу гэхэд тийн гэж хэлсэн юм. Би тэр ахын нэрийг нь мэдэхгүй байна. Манай аав Ч 12 цагийн үед хажуу айлын тэргийг гуйгаад ус авахаар гарсан юм. Тэгээд ус зөөж дуусгаад 13 цагийн үед айлын тэргийг өгөхөөр гараад явсан юм. Аав гэрээс гарахдаа өмсөж байсан хувцсаа сольчхоод цэвэрхэн хувцсаа өмсөөд гарахдаа биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед аав архи уусан бололтой архи үнэрлэж байхаар нь би та яагаад архи ууж байгаа юм бэ гэж хэлсэн юм. Манай аав Ч ойролцоогоор 15 цагийн үед гэртээ ирэхдээ ганцаараа орж ирсэн. Тухайн үед аавын нүүр нь цус болчихсон уруул ам нь хөхөрсөн байдалтай орж ирсэн. Тухайн үед би аавын уруул нь хөхөрсөн байхаар нь уруулыг хархаар гараараа хүрсэн чинь шүд нь унасан юм. Манай аав Чгийн ойрын хамаатан болон бусад хүмүүс Отгон гэж дуудаг. Манайхтай ойр байдаг айлын хүмүүс тогтох гэж дуудаг юм байна лээ. Би аавыг хаана хэнтэй цуг архи уусан талаар мэдэхгүй байна. Миний бодлоор Д ахын гэрт нь уусан байх. Би аав Чг эмнэлэгт үзүүлээгүй. Манай аавыг Ч гэдэг гэхдээ хүмүүс Чойсүрэн гэж дууддаг.... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 52/
5. Гэрч Р.Д ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 02 сарын 19-ний гэртээ байсан чинь 16 цагийн үед Тогтох согтуу орж ирээд ажил хийж баяжсан байна лээ би ядарсан гуйлгачин гээд байхаар нь би чи согтуу байна гэртээ харьж унт гэж хэлсэн чинь би ядарсан гуйлгачин гээд байгаад Шаркад би агсан тавих гээд байж байхад гаднаас Шарка орж ирсэн чинь Тогтох Шаркаг янз бүрээр хэлээд байсан. Тухайн үед Шарка баруун талд Тогтох гэрийн зүүн талын шалан дээр сууж байгаад мөлхөж Шаркагийн хажууд очоод хувцаснаас барьж аваад боох гээд байгаа бололтой хувцаснаас зулгааж байхад Шарка Тогтохоос би чамтай зодолдмооргүй байна, эсхүл маргаан хиймээргүй байна. Та согтуу байна та гэртээ харьж унт гэж хэлэхэд тэр хоёрыг би салгаад хоёр тийш болгоод суулгасан юм. Тэгсэн Тогтох Шаркаг чам шиг гуйлгачин намайг барьж дийлэхгүй гэж хэлээд барилцаж байхаар нь салгах гэж байхад Тогтохыг Шарка мөргөчихсөн байсан юм. Тухайн үед Тогтохыг баруун талын шанаанаас цус гарч тэгээд би Шаркааг чи согтуу хөгшин хүнтэй юу ярих гээд байгаа юм бэ гэж хэлээд гаргах гэж байхад Шарка Тогтохын өшиглөсөн юм. Тэгээд тэр хоёрыг салгаад Шаркагийн гэрээс гаргасан юм. Тэгсэн чинь Тогтох гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн юм. Тэгээд би гэрээс гараад яваад эргээд орж ирсэн юм. Тэгэхэд Тогтох орон дээр хэвтэж байгаад намайг хэл амаар доромжилсон юм. Тэгээд байж байхад гаднаас манай хүүхэд Ган-Эрдэнээр Тогтохыг гэр лүү нь дөхүүлээд өг гэж хэлээд цуг явуулсан юм. Тэгсэн удалгүй Тогтохын охин гэрийн хаалга онгойлгочхоод аав танай гэрт гэрт орж ирсэн юм уу гэж хэлхээр нь би хүүхдээрээ хүргүүлсэн юм гэж хэлэхэд тэр охин би бид нарыг цагдаад барьж өгнө гэж хэлээд явсан юм. Шарка тогтохыг зодсон. Манай гэрт архи уугаагүй. Тогтох манай гэрт орж ирэх дээ согтуу орж ирсэн ил харагдах шарх сорви харагдаагүй Шарка манай гэрт орж ирэхдээ согтуу байсан ил харагдах шарх сорви байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
6. Гэрч С.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Шарка буюу Ч миний төрсөн дүү Амарбаярын нөхөр байгаа юм. Бид нар Тогтох гэж дуудаг хүний нэр нь Ч гэдэг, Шаркаг Ч гэдэг юм. Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хүүхдүүд болон Б нарын хамтаар гэртээ байсан. Чойсүрэн нь манай гэрт би эхлээд 12 цагийн үед орж ирээд усны тэргээ өгөөч гэж хэлж орж ирээд тэрэг аваад явсан. тэгээд 15 цагийн үед манай Ч согтуу орж ирчхээд юм яриад сууж байхад гаднаас Шарка буюу Ч орж ирээд хоол идэх гэж байхад Ч хоол идэх гэж сууж байгаад аягатай хоолоо тавьчхаад босож ирээд Чтэй хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой үг хэлээд Ч чи гуйлгачин гэх мэтээр хэлэхэд нь Тогтохоо та бид хоёр тамхиа хувааж татдаг байсан шүү гэж хэлээд дүү нь уурламааргүй байна гэж хэлээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь та хоёр гэрээс гар гэж хэлсэн юм. Тухайн үед би тогооноос хоолоо аягалж байхад пижигнээд байхаар нь харсан чинь Чг нүүрнээс нь цус гарчихсан Ч, Ч нар барилцаж байхад нь манай нөхөр Д, хүүхэд Ган-Эрдэнэ нар салгахад Ч гэрээс гараад явсан. Тэгсэн Ч нь би жоохон хэвтэж амраадахъя гээд байхаар нь би хүүхэд Ган-Эрдэнээг чи Ч ахыгаа гэрт хүргээд өг гэж хэлчхээд би дэлгүүрээс юм авахаар гараад яваад эргээд гэртээ ирсэн чинь нөхөр хүүхэд болон Б байсан юм. Би Ган-Эрдэнээс чи Чг гэрт нь хүргэж өгсөн үү гэж асуухад хүргэж өгсөн гэж хэлсэн юм. Н.Ч нь тухайн үед Чг гуйлгачин гэх мэтээр хэлээд доромжлоод байсан юм. Тэрнээс бол Ч нь Чг зодсон байх гэж бодож байна. Тэрнээс өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Ч нь Чг хаана нь юугаар хэдэн удаа цохисныг би хараагүй. Тухайн үед Чгийн нүүрнээс нь цус гарч байсан. Тухайн үед Ч нь гэрийн зүүн талд сууж байгаад босож яваад нөгөө талд нь сууж байсан Чг барьж аваад гэрийн баруун талын орны урд барилцаж аваад зодолдсон юм. Ч, Ч нар нь манай гэрт архи уугаагүй. Тэр хоёр манай гэрт ирэхдээ архи уучихсан орж ирсэн. Ч нь Чг зодох үед манай нөхөр Д, Б болон хүүхдүүд байсан. Ч нь Чг өмссөн байсан хувцаснаас нь зүүгдээд хоол ундыг нь идүүлэхгүй байгаад харагдсан юм. Ч нь Чг цохиогүй. Ч, Ч нар нь манай гэрт орж ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тухайн үед тэр хоёрын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Зүгээр байсан. Миний мэдэхээр Ч, Ч нь хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Тухайн үед Чойсүрэнгийн баруун талын хөмсөгнөөс цус гарч байсан юм. Тэрнээс өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед Ч нь манай гэрт байхад шүд нь зүгээр байсан юм. Тухайн үед Ч шүд унасан гэж хэлж харуулсан зүйл байхгүй. Чг бид нар дуудахдаа Чойсүрэн гэж дууддаг....гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 53/
7. Гэрч Х.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Тогтохыг нь Ч, Шаркаг нь Ч гэдэг юм. Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний манай хүргэн Дийн гэрт байсан. Ч нь архи уусан согтуу Дийн гэрт орж ирчхээд Ч байна уу агсан тавимаар байна гэхээр нь би яах гээд байгаа юм бэ гэж хэлж байсан юм. Тэгээд удаагүй байхад Чойвжилсүрэн архи уучихсан бололтой согтуу орж ирээд гэрийн баруун орон дээр суусан юм. Тэгсэн чинь Ч нь Чг сууж байсан орон дээр очоод бариад авсан чинь Ч нь би уурламааргүй зодоон хиймээргүй байна шүү гэж хэлэхэд Чойсүрэнгийн нүүр лүү нь нэг удаа мөргөхөд Чгийн нүүрнээс нь цус гарахаар нь Д ах хүүхдийн хамтаар салгах гэж байхад Ч нь Чг нэг удаа өшиглөсөн. Тэгээд Ч нь удаагүй гэрээс гараад явсан. Тэгээд Ч унтахаар орон хэвтсэн юм. Тэгээд би гэрээс гарчхаад эргээд орсон чинь Д ах хүүхдийн Ган-Эрдэнийг чи Чойсүрэнг гэрт нь хүргэж өг гэж хэлэхэд за гэж хэлээд Ган-Эрдэнэ, Чг дагуулаад гэрээсээ гарч яваад удаагүй Ган-Эрдэнэ би Ч ахыг хашааныхан гадаа хүргээд өгсөн чинь гэр лүүгээ орсон гэж хэлээд орж ирсэн. Ч нь Чг чи гуйлгачин гэж хэлэхэд уурлаад Чойсүрэнг барьж аваад мөргөсөн мөн нэг удаа өшиглөсөн юм. Ч нь Чойсүрэнг нүүрэнд нэг мөргөсөн мөн нуруунд нь нэг удаа өшиглөсөн юм. Ч нь Ч нар нь гэрийн баруун талын орны урд ноцолдож зодолдсон. Тухайн үед гэрийн эд зүйл болон эвдэрч хэмхэрсэн болон цус болсон зүйл байгаагүй. Ч, Ч нар нь Дийн гэрт орж ирэхдээ согтуу орж ирсэн. Хаана хэнтэй цуг архи уусныг мэдээгүй. Тухайн үед Д ахын гэрт нь би болон Д, Тавинжил, хүүхдүүд нь байсан. Ч нь Чг цохисон удаа байхгүй. Ч нь Чгийн хувцасны захнаас нь заамдсан байсан. Ч, Ч нар нь Дийн гэрт ирэхэд тэр хоёрын биед ил харагдах шарх сорви байгаагүй. Ч, Ч нар нь урьд өмнө нь хэрүүл маргаан хийдэг байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Чойсүрэнгийн нүүрнээс нь цус гарч байснаас өөр мэдэгдэх шарх сорви байгаагүй. Дийн гэрт Ч байхад шүд нь унаагүй зүгээр байсан. Чг би Чойсүрэн гэж дууддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 51/
8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн:
1. Н.Чгийн биед тархи доргилт, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, дээд доод уруулд язрал, духанд зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч П.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-29-6-11 тоотод Н.Чтэй хувийн таарамжгүй харилцаатай улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Ч, гэрч Ч.Э, Р.Д, С.Т, Х.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 127 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Ч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч П.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Ч нь эмчилгээний зардалд 700.000 төгрөг нэхэмжилсэн мэдүүлэг өгсөн боловч энэ талаар буюу эмчилгээ хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй тул түүний 700.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч П.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Чг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч П.Чд оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч П.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Н.Чгийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч П.Ч нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ