Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00638

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* тоотод оршин суух, УХ*******704273******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, “*******”-ын 3-******* тоотод  оршин суух, ЖЭ7*******0*******0*******74 тоот регистрийн дугаартай, овогт ийн ид  холбогдох

“Насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 90525******* төгрөг  гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  20*******7 оны 04 сарын  *******4-ний   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Иргэдийн төлөөлөгч Э.Дөлгөөнцэцэг    

Нэхэмжлэгч Д.*******  

Хариуцагч Т. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:      

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20*******7 оны 03 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт байрлах ************** дүгээр цэцэрлэгийн зүүн талын авто зогсоол дээр Т. нь “Ниссан Санни” маркийн 33-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо охин Б.Ирээдүйг мөргөсөн. Машинд мөргүүлсэн өдөр бие нь гайгүй байснаа маргааш өглөө нь “цээжээр өвдөөд байна” гээд цэцэрлэгтээ явж чадаагүй. Тэгээд Т.  руу утсаар ярьж хамт эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмчид үзүүлэхэд “ясны гэмтэл байхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй ажигла” гэсэн. 7 хоног болоход охины биеийн өвдөлт зовиур арилаагүй учир гэмтлийн эмч дээр очиж үзүүлэхэд “томографийн шинжилгээ хийлгэ” гэсэн. Тухайн үед БОЭТ-ийн томографийн аппарат ажиллахгүй байсан учир Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлага гарсан. Ажлаасаа цалингүй 5 хоногийн чөлөө авч  20*******7 оны 04 сарыг 02-ны орой  У.Ганхуяг гэх хүний машиныг *******39.000 төгрөгөөр хөлслөн Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод очоод таних айл байхгүй учир зочид буудалд ******* хоног байрласан. 20*******7 оны 04 сарын 03-ны өдөр “Люксмед” эмнэлэгт томографт үзүүлсэн.

Иймээс Т.оос Улаанбаатар хот явсан зардал *******39.000 төгрөг, ******* хоног зочид буудалд байрласан хөлс 3*******0.000 төгрөг, 5 хоногийн цалин 25*******.25******* төгрөг, томографийн шинжилгээ хийлгэсэн  *******50.000 төгрөг, нийт 90525******* төгрөгийг гаргуулан өгнө үү гэв .

Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 20*******7 оны 03 сарын 20-ны өглөө 08 цагийн үед ************** дүгээр цэцэрлэг рүү хүргүүлэхээр нэг эмэгтэй хүүхдийн хамт миний таксыг хөлсөлсөн. Тэр хүн хүүхдээ цэцэрлэг рүү нь оруулахаар явсан учир машинаа эргүүлэх гээд дугуйгаа хагас эргүүлээд зогсож байтал 2 хүүхэд гүйлдэж гарч ирснээ нэг хүүхэд нь миний машины урд талд нөгөө хүүхэд нь хажууд зогсож байтал ээжүүд нь ирээд хүүхдүүдээ аваад машины араар тойроод цэцэрлэг рүү орсон. Би хүүхдийг мөргөөгүй биед нь хүрээгүй бөгөөд машин хөдөлгөөн эхлээгүй  байсан. 20*******7 оны 03 сарын 2*******-ний өглөө Б.Энхчимэг над руу утсаар яриад “эмнэлэг явах гэсэн юм машинаараа яваад өгөөч” гэсэн. Тэр үед танил нь юм уу хамаатан нь ч юм уу  эмнэлэгт ажилладаг нэг эмэгтэй Б.Энхчимэгтэй цуг эмнэлэг рүү явж хүүхдийг үзүүлчихээд ************** цагийн үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Хүүхдийг мөргөөгүй учир миний буруу биш гэж үзэж байна. Улаанбаатар хотод *******ын охин нь амьдардаг атал яагаад зочид буудалд байсныг ойлгохгүй байна. Би хүүхдийг нь мөргөж гэмтэл учруулаагүй байхад ямар учраас надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос хүүхдүүд машины урдуур, хойгуур гүйлдээд байсан. Миний машин хөдлөөгүй, хүүхдийн биед хүрээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Шүүх зохигчдын тайлбар болон иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.ид   холбогдуулан  өөрийн насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт  90525*******   төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 20*******7 оны 03 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт байрлах, ************** дүгээр цэцэрлэгийн зүүн талын авто зогсоол дээр Т.  нь “Ниссан Санни” маркийн 33-94 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо манай охин Б.Ирээдүйг мөргөсний улмаас учирсан хохирол болох 90525******* төгрөгийг Т.оос гаргуулан авна гэж,

Хариуцагч Т. нь тухайн өдөр цэцэрлэгт хүн хүргэж өгчихөөд хамт явсан хүнээ гарч ирэхийг хүлээж зогсохдоо машинаа эргүүлэх гээд дугуйгаа хагас эргүүлээд байж  байтал 2 хүүхэд гүйлдэж гарч ирээд нэг нь машины урд талд нөгөө хүүхэд нь машины хажууд зогсож байтал ээжүүд нь ирээд хүүхдүүдээ аваад цэцэрлэг рүү орсон. Би машинаараа хүүхдийг мөргөөгүй, тэгээд ч бага насны хүүхдийг хөдөлгөөн ихтэй машины зосоол дээр хараа хяналтгүй орхисон байсан. Би хүүхдийг машинаар мөргөх болон шүргэх замаар биед нь хүрээгүй учир хохирол  төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан баримт болох Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатарын 20*******7 оны 03 сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсанд Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******7 оны 03 сарын 04-ний өдрийн *******7******* тоот дүгнэлтээр Б.Ирээдүйгийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.*******.*******-д зааснаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл байх тул гэмт  хэргийн  бүрэлдэхүүнгүй,

Дорнод аймгийн Прокурорын газрын 20*******7 оны 04 сарын *******0-ны өдрийн 5/2*******8 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолд  “...Иргэн Б.Энхчимэгээс 20*******7 оны 03 сарын 30-ны өдөр гаргасан “хүүхэд машинд мөргүүлсэн” гэх *******742 дугаартай гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай...”,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн *******7******* тоот актанд:  Б.Ирээдүйгийн биед ил харагдах гэмтэлгүй, гэмтлийн зэрэг тогтоогдсонгүй гэжээ.

Хэрэгд авагдсан дээрх бичгийн баримтуудаар хариуцагч Т. нь өөрийн эзэмшлийн авто машинаар нэхэмжлэгчийн охин Б.Ирээдүйг мөргөсөн болох нь, улмаар түүний биед гэмтэл учирсан болох нь тус тус тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхаар хуульд заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч Т. нь нэхэмжлэгчийн охин Б.Ирээдүйг өөрийн эзэмшлийн автомашинаар мөргөж, түүний биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч Т.ид холбогдох насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 90525******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол  Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, *********************, **************8 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

*******. Монгол Улсын Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******, 50******* дугаар зүйлийн 50*******.*******-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.ид холбогдох насанд хүрээгүй хүүхдэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 90525******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хяан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.*******.*******-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2*******27******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар  нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дугаар зїйлийн **************9,7-д зааснаар мөн хуулийн **************9,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                   Ш.АЛТАНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                   С.ГАНЧИМЭГ 

                                                                                           Г.УРТНАСАН