| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/084 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр ,
Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Өндөр овогт Туяагийн Аюуш, ВС79091310 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2021 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн нутаг Элстэй гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Д.Оыг үргэлжилсэн үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 02 сарын 27-ны өдөр би эхнэртэйгээ өөрийнхөө машины дугуйг задалж байхад эхнэр дугуйг сайн барьж чадахгүй байхаар нь уурлаад эхлээд эхнэрийнхээ ууц хэсэг рүү гараараа цохитол малаа харна гээд явахаар нь араас нь чулуу шидэхэд толгой хэсэгт нь онотол эхнэр мал руугаа буюу хотны толгой хэсэгт очихоор нь би мотоциклоор очоод хоорондоо маргалдаж байгаад, эргээд гэрийнхээ гадаа ирээд маргалдаж байгаад эхнэрийг зайл, далд орж гэж хэлээд гэртээ ороод хаалга түгжээд унтах гээд орондоо хэвтэж байхад буюу 23 цагийн үед эхнэр өөрөө хаалга онгойлгоод гэртээ орж ирээд унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь буюу 02 сарын 28-ны өдөр сумын төв рүү хүүхдээ хүргэж өгөх ёстой байсан юм тэгээд би өглөө босоод малаа худаг орж усалж ирээд эхнэртэй маргалдаж байхад саахалт айлын Нараа сумын төв рүү цуг явахаар нь ирсэн тэгээд уур хүрээд байхаар нь галын хайчаар эхнэрээ 2 удаа цохиход 2 гараараа хамгаалаад байсан тэгтэл Нараа дундуур орж ирж салгаж байсан тэгж байж байгаад эхнэр сумын төв рүү машинаа бариад хүүхдүүд болон Нарааг суулгаад яваад өгсөн юм, манай гэр сумаас 110 км зайтай байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нөхөр бид 2 машины дугуй нөхөж байгаад уурлаад пизда, жингэр гээд хэл амаар доромжилж чулуу шидээд миний толгойг хагалсан. Би уулын орой руу зугтаахад мотоциклоор хөөгөөд чулуу шидээ байсан, мөн миний хуруу руу гэрийн хананы хугархайгаар цохисон. Тэгээд орой болох үед гэрийн хаалга түгжээд намайг гэрт оруулахгүй байж байгаад шөнийн 03 цагийн үед хаалга тайлж гэрт оруулсан. Маргааш өглөө нь 2021 оны 02 сарын 28-ны өдөр манайд сум явах хүн ирээд байж байхад мөн намайг хэл амаар доромжилж зодсон. Тэр өдөр намайг галын хайч шиг төмрөөр цохиж хөхрүүлсэн. Тэгээд ирсэн хүний араар орж нуугдтал намайг дээрээс дэвсэж зодсон... гэх мэдүүлэг/хх-ийн 15-22 /,
4. Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 02 сарын 28-ны өдөр сумын төв рүү явах гээд 14 цагийн орчим Т.А ахынд ирсэн, ирээд байж байтал Т.А ах малаа усалчхаад ирлээ гээд ирсэн тэгээд Т.А ах том машинаар сум явна, Д.О эгч жижиг машинаараа явна гэж хоорондоо маргалдаж байгаад Т.А ах эхнэрийнхээ хөл рүү өшиглөж аваад дундуур нь ороход галын хайч аваад цохихоор би салгасан юм тэгээд Д.О эгчтэй машинаар сумын төв рүү явсан юм... Намайг очиход Д.О эгч цай чанаад сууж байсан, биеийн байдал зүгээр, ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, Д.О эгчтэй шөнө суманд ирэхэд урьд өдөр зодсон, ууц руу цохисон талаар хэлж байсан, өөр зүйл хэлээгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 /,
5. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Манай хүргэн Т.А нь манай охинтой 2005 онд гэр бүл болж байсан, хуримаа хийснээс хойш 2 жил манайхтай өвөлжиж байсан юм тэр үед бол Т.А охиныг маань зодож цохиж байсан зүйл байхгүй 2007 оноос хойш манайхаас салж нүүсэн юм, анх 2008-2015 оны үед Т.А охиныг маань зоддог сураг сонсогдож байсан, тухайн үед нүдээр хараагүй юм тэгээд 2016 онд Баян-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт зусаж байхдаа Т.А зодсон гээд гэртээ ирж байсан тэр үед биеийг нь үзэхэд цээжин биеийн ихэнх хэсэг нилдээ хөхөрсөн байсан, тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч хандаж байсан, албан ёсоор бол шалгаагүй байх, сайн санахгүй байна мөн 2018 онд мөн зодуулсан гээд сум дээр ирж байсан, 2019 онд мөн зодуулсан гээд сум дээр ирж байсан юм ер нь би зодуулаад ирэхэд нь би гэр лүү нь явуулдаггүй юм тэгтэл Т.А дахин зодож, цохихгүй гэж гуйсаар байгаад аваад явдаг мөн манай охин өөрөө яваад өгдөг Т.Аид зодуулсан талаар хүнд хэр барагтай л бол хэлдэггүй, яахаа алдахаараа л хэлдэг юм, миний хувьд хүргэн Т.Адаа сайн сайхан амьдрах талаар хэлдэг болохоос, янз бүрээр хэлж байгаагүй, Т.А надад янз бүрийн зүйл хэлж байгаагүй, миний хувьд Т.А миний хажууд охиныг минь зодож байгаагүй, зодож байхыг нь хараагүй, манай охин зодуулчхаад ирдэг хүн байгаа юм. 2021 оны 02 сарын 28-ны өдөр хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд ирэхдээ нөхөртөө зодуулсан талаар хэлэхээр нь биеийг нь үзэхэд ууц, нуруу, гар зэрэг нилдээ хөхөрсөн байсан, охиныхон ярьж байгаагаар машины дугуй задлах гэж байж байгаад зодсон тэгтэл ээж нь зугтаахаар нь араас нь очиж зодсон гэж хэлсэн, өөрөө бол надад зодуулсан талаар хэлснээс биш, хэрхэн яаж зодсон талаар хэлээгүй юм, миний хувьд мэдэж байгаа зүйл гэвэл энэ л байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 /,
6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2020 оны 02 дугаар сараас хойш Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна, намайг ажиллах хугацаанд иргэн Д.О зодуулсан мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар дуудлага ирж байгаагүй харин Д.О 2020 оны 09 сарын үед нөхрөөсөө салмаар байна, яаж салах вэ гэж зөвлөгөө авахаар Баянхонгор аймгийн Иргэний хэргийн шүүхэд хандах талаар зөвлөгөө өгсөн, тухайн үед Д.О нөхрийнхөн талаар асуусан мөн ямар учраас салах, гэр бүлийн маргаантай юм уу, юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлээгүй зүгээр салмаар байна гэж хэлж байсан юм. Мөн сумын цагдаа 2020 оны 02 сард мөн олон нийтийн цагдаа 2020 оны 06 сард томилогдсон болохоор Д.Оыг өмнө дуудлага өгч байсан талаар мэдэхгүй юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 /,
7. Насанд хүрээгүй гэрч А.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 02 сарын 27-ны өглөө аавын хамт малаа бэлчээчхээд ботго харах гээд явсан юм тэгээд тэмээгээ эргүүлээд гэртээ ирсэн, аав, ээжийн хамт машины дугуй нөхөх гээд гараад явсан. Тэгтэл аав гадаа орилоод байсан удалгүй аав, ээж 2 цуг орж ирээд хоорондоо маргалдаж байгаад аав дүү бид 2-ыг малдаа яв гэж хэлэхээр нь дүү бид 2 малдаа яваад 15 цагийн үед гэртээ ирэхэд ээжийн чихний ар хэсэгт цус болсон аав, ээж 2 хэрэлдээд байсан. Тэгтэл орой мал хотолсон 18 цагийн үед хонь алга байхаар нь ээж бид нар хониндоо явж байтал хэсэг хонь худаг дээр байхаар нь би аавд худаг дээр хонь байна гэж хэлээд хамт худаг руу явсан, худгаас би хонио туугаад, аав ботготой ингэ рүү явсан, би хонио туугаад явж байхад ээж өмнөөс гарч ирээд цуг хонио тууж байтал дахин хэсэг мал ууланд тасарсан байсныг ээж хараад яваад өгсөн, би хонио туугаад явж байтал аав өмнөөс хүрээд ирэхээр нь аавын хамт гэр лүүгээ явсан. Тэгтэл аав ээж чинь хаашаа явсан юм гэхээр нь хонь руу явсан гэж хэлсэн аав ээжийн тууж байгаа хонь руу яваад аав дүүг аваад ирсэн тэгээд бид нар хоолоо идсэн тэр хооронд ээж гэрийн гадаа байгаад байсан юм. Бид нар зурагт үзэж байгаад унтаад өгсөн маргааш өглөө босоход ээж гэртээ байсан тэгээд 2 дүүгийн хамт малаа услах гээд худаг руу явсан, араас аав удалгүй ирээд хонио усалчхаад бид нар гэртээ ирсэн ирэхэд саахалт айлын Нараа эгч цуг сумын төв явахаар нь манайд ирсэн байсан тэгээд аав, ээж дахин машины дугуй нөхөх асуудлаас болж хэрэлдээд байхаар нь би машинд суусан тэгж байгаад ээж, Нараа эгч бид нар машинаар сум руу явсан юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 /,
5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шинжээчийн:
1. Д.Оын биед тархи доргилт, чамархайд шарх, нуруу, баруун, зүүн бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..... гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.А нь 2021 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн 4 дүгээр багийн нутаг Элстэй гэх газарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Д.Оыг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч П.Н, Г.Д, Б.Б, насанд хүрээгүй гэрч А.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 135 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Прокурорын газраас шүүгдэгч Т.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх ойлголт нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх талаар заасан бөгөөд шүүх уг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж ойлгох нь зүйтэй юм.
Шүүх шүүгдэгч Т.Аид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.А нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Аийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Т.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Т.Аид зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч Т.А нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Т.А нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ