Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 234

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н 2-2 тоотод оршин суух, /РД:ЛК82081501, утасны дугаар 86770815/, Жигд овогт Дугарсүрэнгийн Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Дэнж”-ийн 2-2 тоотод оршин суух, /РД:ЛЮ79051511, утасны дугаар 99048185/, Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаярт холбогдох,

 

 “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ууганбаяртай 2003 оноос хамтран амьдарч, 2004 онд гэрлэлтээ батлуулсан. 2006.07.25-нд хүү У.Сумъяабазар, 2012.04.09-нд охин У.Халиун нар төрсөн. С.Ууганбаяр нь хамт амьдарч байх хугацаандаа хардаж, дарамтлан агсам согтуу тавьж, элдвээр доромжилж зодох болсон. Намайг жирэмсэн байхад зодоод хөөж явуулж байсан. Ууганбаярт зодуулсны улмаас сав суулга, тархи толгой өвддөг болсон. 2015 оны 10 дугаар сард хардалтын улмаас зодож нүүр аманд гэмтэл учруулж байсан боловч би уучлаад өнгөрөөж байсан. 2016 оны 1 дүгээр сард дахин зодож нүүрэнд цохьж шүднүүдийг гэмтээж, эрүүнд гэмтэл учруулж байсан. Энэ байдлаас болж ажлаа ч тайван хийж чадахгүй, зүрх өвддөг, бүх шүд хиймэл болсон. Түүний болон гэр бүлийнхнийх нь гаргадаг зүй бус үйлдлүүд нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, хүү Сумьяабазар ааваасаа айдаг, зүрх муутай болсон. Бид олон удаа тусдаа амьдарч байсан. Архи уухгүй гээд уучлалт гуйхаар нь би буцаад ирдэг байсан. Дүү С.Ариунболд нь хүртэл нэг удаа Ууганбаярын нүдэн дээр намайг зодож гэмтэл учруулж байсан. Ууганбаярын надад гаргадаг үйлдлүүдээс болж би амиа хорломоор хүртэл санагдаж байсан. Түүний зодож дарамталснаас болж миний бие сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд асар их хохирсон. Хүүхдүүд маань хүртэл ааваасаа маш их айдаг. Бид хамт амьдрах боломжгүй болж 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. 2016 оны 5 дугаар сард С.Ууганбаяр нь охиноо санаад байна, охинтойгоо уулзъя гэж гуйгаад байхаар нь охиноо авч очиж уулзуулахад охиныг маань аваад зугтаачихсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард намайг гэртээ эзгүй байхад хүү У.Сумъяабазарыг нууцаар ирээд хүчээр аваад явсан байсан. Бид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч С.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Оюунтунгалагтай 2003 онд танилцаж 2016 оны 1 дүгээр сар хүртэл хамт амдарсан. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Хувийн шалтгааны улмаас бид хоёр маргалдаж эхнэр маань 2 хүүхдээ аваад хөдөө аавынх руугаа явсан. Амьдралын хугацаанд хэн хэнээс нь шалтгаалсан сайдаж муудах зүйл байсан. Оюунтунгалаг хот руу  эмчилгээнд яваад байсан чинь хотод өөр хүнтэй болсон байсан. Би 2 хүүхдээ ээжтэй нь уулзуулах гээд хэд хэдэн удаа хотод очсон. Би алдаагаа ухаарч 3 жил архи уугаагүй, “АА”-ын цуглаанд явж байгаа. Оюунтунгалаг цагаан сарын битүүний өмнөх өдөр гэрээсээ явсан. Би аав ээжтэй нь золголт хийчихээд гэр рүүгээ явъя гэхэд яваагүй мөртлөө нөгөө хүн рүүгээ явсан байсан. Арьс, түүхий эдийн ченж хийх хэцүү. Оюунтунгалаг охиноо авч явж чадахгүй болохоороо над руу явуулсан. Оюунтунгалаг надаас салаад явбал явна биз, би охиноо явуулахгүй. Би үр хүүхэддээ хайртай, хоёр хүүхдээ аваад явж чадна. Би хүүхдээ усанд оруулж, сургууль цэцэрлэгт нь хүргээд л явж байна. Би 2 хүүхдээ дандаа гуанзаар явуулаад яах вэ гээд оройдоо гэрт нь хоол хийж өгдөг. Оюунтунгалаг намайг 4 настай охинтой минь үлдээгээд явсан. Цаад хүн нь миний охиныг цаашаа гэдэг гэсэн. Би гэр бүлээсээ салмааргүй байна. Хүүхдээ Оюунтунгалагт өгөхгүй. Энэ хүн намайг уучлаад амьдраасай гэж хүсч байна. Энэ хүн өөр хүн дагаж толгой нь эргэсэн байгаа гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жигд овогт Дугарсүрэнгийн Оюунтунгалаг нь хариуцагч Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаярт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч С.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Оюунтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Оюунтунгалаг, С.Ууганбаяр нар нь 2003 оноос хамтран амьдарч, 2004 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүү У.Сумъяабазар, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр  охин У.Халиун нар төрсөн болох нь хүү У.Сумъяабазарын 0002397 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин У.Халиуны №0000746399 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  зохигчдийн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Зохигчид гэр бүл болоод 13 жил хамт  амьдарч байгаа хэдий ч гэр бүлийн таарамжгүй харьцаатай болж, хариуцагч С.Ууганбаяр нь Д.Оюунтунгалагийг зодож, дарамталдаг болох нь нэхэмжлэгчийн “Ууганбаярт зодуулсны улмаас сав суулга, тархи толгой өвддөг болсон. 2015 оны 10 дугаар сард хардалтын улмаас зодож нүүр аманд гэмтэл учруулж байсан боловч би уучлаад өнгөрөөж байсан. 2016 оны 1 дүгээр сард дахин зодож нүүрэнд цохьж шүднүүдийг гэмтээж, эрүүнд гэмтэл учруулж байсан. Энэ байдлаас болж ажлаа ч тайван хийж чадахгүй, зүрх өвддөг, бүх шүд хиймэл болсон. Түүний болон гэр бүлийнхнийх нь гаргадаг зүй бус үйлдлүүд нь хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, хүү Сумьяабазар ааваасаа айдаг, зүрх муутай болсон” гэх тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч С.Ууганбаяр нь уг тайлбарыг няцаагаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж...хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийн цуцлана гэж заасан байх тул С.Ууганбаяр, Д.Одонтунгалаг нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14 .5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

 Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа ч хариуцагч С.Ууганбаяр нь хүүхдүүдээ өөрийн асрамжид авах талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй, охин У.Халиун 4 настай, хүү У.Сумъяабазар нь 11 настай байдал, эхээс хүүхдүүддээ тавих анхаарал, халамж, эцэг С.Ууганбаярын ёс суртахуун, хүчирхийлэл үйлдсэн байдал зэргийг харгалзан хүү У.Сумъяабазар, охин У.Халиун нарыг эх Д.Оюунтунгалагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”  гэж заасан байх бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү У.Сумъяабазар, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин У.Халиун нарын эцэг С.Ууганбаяр болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Эрхт овогт Ууганбаярын Сумъяабазар, охин Эрхт овогт Ууганбаярын Халиун нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаяраар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунтунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн            140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөг х 2 =1 964 400 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцож 46 380 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан    Жигд овогт Дугарсүрэнгийн Оюунтунгалаг /РД:ЛК82081501/, Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаяр /РД:ЛЮ79051511/ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Эрхт овогт Ууганбаярын Сумъяабазар, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний  өдөр төрсөн охин Эрхт овогт Ууганбаярын Халиун нарыг эх Жигд овогт Дугарсүрэнгийн Оюунтунгалагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Эрхт овогт Ууганбаярын Сумъяабазар, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний  өдөр төрсөн охин Эрхт овогт Ууганбаярын Халиун нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаяраар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

6. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1 964 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 380 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.

9 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ