| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Шүүгдэгч: Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар:ВП94041513-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах блокны үйлдвэрийн хашаанд Ш.Бийн хөлөн тус газар нь алхаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад хамт ажилладаг байсан Б гэх хүнтэй маргалдаад хөл рүү алх шидсэн тэгсэн чинь Б эгчийн хөлийг очоод цохисон юм аа.... гэх мэдүүлэг /хх-ийн 60/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би ажил дээрээ байж байсан чинь ******* хамт ажилладаг ******* гэх хүний утасны дугаарыг хүнд өгнө гэхээр нь би яах гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* намайг яв зайл гэж хэл амаар доромжилсон болохоор нь би уурандаа ******* руу тосгоны жижиг эвдэрхий чулуудсан чинь ******* миний хөл рүү ирээд алхаар цохисон. Тэгээд би уйлаад сууж байсан чинь бид нарыг хариуцдаг дарга гэх ******* ирээд та нар нэгэн лүүгээ тосго чулуудаад байна гэсэн. Тэгээд би гэртэй ирээд хөлөө үзэхэд миний хөл хавдсан байсан...******* намайг хөгшин глюгоз гэхээр нь би жижиг тоосгоны хэлтэрхий аваад шидсэн. Миний шидсэн хэлтэрхий ******* гэх залуугийн нуруун дээр цохисон...Би Э гэх хүнтэй эвлэрсэн миний хохирлыг нөхөн төлсөн учраас надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 05-10 /
4. Гэрч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2021 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр манай эгч 11 цагийн үед над руу 89929310 гэх дугаараас залгаад би өчигдөр ******* гэх залууд зодуулчихлаа гэсэн. Тэгээд би ******* гэх залуугийнхан 86208558 гэх дугаар луу залгасан. Тэгсэн чинь ******* гэх залуу нь надад би ажлын газрынхаа даргатай цагдаа дээр очих гэж байна гэсэн тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай эгч надад хэлэхдээ миний хөлийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* гэх хамт ажилладаг залуу миний хөлийг алхаар цохисон гэж хэлсэн. Би ******* гэх залуутай өмнө нь хамт ажил хийдэг байсан юм...******* манай эгч хоёр нь ажилсаг төвийн ард байрлах блокны үйлдвэрт хамт ажилладаг юм..... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
5. Гэрч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 04-р сарын 20-ны өдөр *******, Б, Э бид дөрөв ажлаа хийгээд байж байгаад Б эгч *******гийн дугаарыг хүнд өгөхөөр уурладаг юм байна лээ гэхээр нь би хүний дугаарыг танихгүй хүнд зөвшөөрөлгүй өгөхөөр хүний уур хүрнэ биз дээ гээд маргалдаад байж байсан чинь Э гэх залуу та нар болиоч дандаа ажил дээр ирээд маргалдаж байх юм дуугүй байгаач гэсэн юмаа. Тэгсэн чинь Б эгч чамаар дуугаа хураалгах юм уу гээд Этай маргалдаад Б эгч эхлээд Э луу хоёр удаа тоосгоны хэлтэрхий аваад шидсэн юм. Тэгсэн чинь Э уурлаад Б эгч рүү алх шидсэн чинь Б эгчийн хөл дээр нь цохисон тэгээд Б эгч уйлаад гэр лүүгээ яваад өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн:
1. Ш.Бийн биед зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Есөнбулаг” 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах блокны үйлдвэрийн хашаанд Ш.Бийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хөлөн тус газар нь алхаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ш.Б, гэрч Ш.Б, Н.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 297 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Э нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг алхыг хураан авсан бөгөөд 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ