Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00124

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав хотхон 101-р байрны 46 тоотод оршин суух, /ТИ:62020938, утас:99013021, 99003021/ Боржигон овогт Балдандоржийн Дэлгэрбаярын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Сургуулийн №46 тоотод оршин суух, /ТГ:61021682, утас:99396188/ Зуутрага овогт Одвогийн Баясгаланд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … О.Баясгалан нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр 10 жилийн сургуульд үдийн цай хөтөлбөрийн тогоочоор ажиллаж байсан юм. Тэр үед нь бид гэр бүлээрээ дотно харилцаатай найзууд байсан. О.Баясгалан энэ үед /2010 онд/ эхлээд мөнгө төгрөгийн шаардлага гарлаа гээд 2000000 төгрөг зээлээр аваад эргүүлж өгсөн. Түүнээс хойш дахин мөнгө зээлж авсаар байгаад 10000000 төгрөгийн өртэй болсон байсан. Үүнээсээ цувуулж өгсөөр байгаад хамгийн сүүлд 2016 онд 1000000 төгрөг өгсөн. Түүний эргүүлж өгсөн мөнгө нь 6000000 төгрөг болсон. Ноднингоос хойш 4000000 төгрөгийн өртэй үлдсэн боловч өнөөг хүртэл өгөхгүй бидний итгэл найдварыг хөсөрдүүлж хохироож байгаа тул бид арга буюу шүүхэд хандаж байгаа юм. Сүүлийн үед утас нь ч холбогдохгүй болсон. Бидэнтэй огт харилцахгүй холбоо тасраад байна. Бид өрөө нэхэхийн тулд хотоос олон удаа машин унаатай буюу вагонаар зардал мөнгөөр ирж очиж давхар давхар хохирч байна. Тэр ч байтугай эхнэр бид хоёр банкнаас зээл авч сар бүр 216000 төгрөг төлдөг, байрны мөнгө 200000 төгрөг гээд сард 500000 төгрөг төлдөг. Хоёулаа ажилгүй мөнгө төгрөгний гачигдалд байнга орж байна. О.Баясгалан нь анх гуйхдаа 10-20 хувийн хүүтэй өгнө гэж байсан юм. Гэхдээ бид хүү алданги тооцно гэж бичгээр гэрээ байгуулаагүй юм. Одоо бол бид хүү гэхгүйгээр үлдэгдэл 4000000 төгрөгөө л бөөнд нь даруйхан олж авмаар байна. Иймд 4000000 төгрөгийг О.Баясгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Б.Дэлгэрбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Дэлгэрбаяраас мөнгө зээлсэн нь үнэн. Энэ мөнгөний үлдэгдэл 4,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Б.Дэлгэрбаярын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Би одоогоор бэлэн мөнгөгүй байгаа тул 2017 оны 06 дугаар сараас эхлэн төлж барагдуулъя. 2017 оны 06 дугаар сараас өмнө төлөх боломжгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Дэлгэрбаярын 4,000,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Баясгалан маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.          

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Б.Дэлгэрбаярын 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Баясгалан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Баясгалангаас 39,475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 39,475  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Б.Дэлгэрбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.