Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: 1962 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Булаг №1 тоотод оршин суух, /РД:МЭ:62032469/ Харчу овогт Дашнямын Эрдэнэбилэгийн гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч Д.Эрдэнэбилэг

                                Нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чанарлагчаар, Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайрцагчингаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар, 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ойжуулагчаар, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зүсмэлийн цехийн няраваар, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор, “Оргил” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажилд томилогдсон зарим нэг тушаалууд олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чанарлагчаар, Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайрцагчингаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар, 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ойжуулагчаар, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зүсмэлийн цехийн няраваар, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор, “Оргил” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Д.Эрдэнэбилэгийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хүсэлт гаргагч Д.Эрдэнэбилэг нь тухайн үеийн нэрээр Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чанарлагчаар, Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайрцагчингаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар, 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ойжуулагчаар, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зүсмэлийн цехийн няраваар, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор, “Оргил” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан нь 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон Үйлдвэрчний эвлэлийн батлах /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, 1985 онд хамт олноороо авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 6 дугаар хуудас/, 1986 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №89 дугаартай Ой, модны Аж Үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараа дахь Модны үйлдвэрийн захиргааны даргын тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №04 дугаартай Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын тушаал /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №20 дугаартай Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Зүүнхараагийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын тушаал /ХХ-ийн 10 дугаар хуудас/, 1991 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №155 дугаартай Үйлдвэр-худалдааны Ой мод нэгтгэлийн харъяа Зүүнхараа хотын Ой модны үйлдвэрийн даргын тушаал /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Б.Буян-Өлзий, Ж.Мандахжаргал, Б.Тунгалагтуяа нарын тодорхойлолт, гэрч Б.Буян-Өлзий, Ж.Мандахжаргал, Б.Тунгалагтуяа нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Д.Эрдэнэбилэгийг Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чанарлагчаар, Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайрцагчингаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар, 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ойжуулагчаар, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зүсмэлийн цехийн няраваар, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор, “Оргил” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчу овогт Дашнямын Эрдэнэбилэгийг Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд зүсмэлийн цехэд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чанарлагчаар, Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хайрцагчингаар, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бэлэн бүтээгдэхүүний няраваар, 1987 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ойжуулагчаар, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл зүсмэлийн цехийн няраваар, 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор, “Оргил” ХХК-д 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Эрдэнэбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.  

                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.