Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00120

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Баруунхараа өгөөж” ХХК-д холбогдох 2,408,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Баруунхараа өгөөж” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчин 2,408,033 төгрөгний өр үүсгэжээ. Иймд 2,408,033 төгрөгийг тус компаниас гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Баруунхараа өгөөж” ХХК-ийн захирал /УХ:90032490, утас:99114100/ Хар үхэрт овогт Эрдэнэцогтын Очбадрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагаас нэхэмжилсэн 2,408,033 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2,408,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Баруунхараа өгөөж” ХХК маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2,408,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Баруунхараа өгөөж” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “Баруунхараа өгөөж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 26,739 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.