| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2017/00101/И |
| Дугаар | 00147 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг 3-1 тоотод оршин суух, /МБ:83042606/ Боржигин овогт Рэнцэндоржийн Оюунцэцэгийн хүсэлттэй
Хамтын амьдралтай байсанг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Т.Болдбаатартай 2002 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Эрхэмзаяа, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Анударь, 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүү Баярмагнай нар мэндэлсэн. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх талаар ярилцаж байсан боловч талийгаач Т.Болдбаатар нь өмнө нь өөр хүнтэй гэр бүлийн баталгаатай байсан тул бүртгүүлэх боломж нөхцөл бүрдэхгүй байсан юм. Манай нөхөр Т.Болдбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 30-нд нас барсан. Би 3 хүүхдийнхээ хамт эрхэлсэн тодорхой ажилгүй амьдарч байна. Одоо хүүхдүүдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн чинь гэрлэлтийн баталгаа байхгүйн улмаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож чадахгүй хохирох болчихоод байна.
Иймд намайг Т.Болдбаатартай 2002 оноос 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Р.Оюунцэцэгийн нэхэмжлэлийн /хүсэлтийн/ шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Оюунцэцэг, талийгаач Т.Болдбаатар нар нь 2002 оноос 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү Эрхэмзаяа, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охин Анударь, 2013 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүү Баярмагнай нар төрсөн ба Р.Оюунцэцэг, Т.Болдбаатар нар нь гэр бүлийн харьцаатай, хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн болон гэрч Ч.Сарантунгалаг, Р.Ууганцэцэг, П.Отгон нарын тайлбар, мэдүүлэг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Р.Оюунцэцэг, Т.Болдбаатар нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116.118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигин овогт Рэнцэндоржийн Оюунцэцэг, Боржигон овогт Тунгалагийн Болдбаатар нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.