Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00111

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Баянсуудал 1-р гудамжны 34 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэмийн 1-29 тоотод түр оршин суух, /ВЭ:81070141, утас:95923232, 95923271/ Боржигон овогт Гэндэнгийн Цэнгэлмаа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Баянхангайн 58-Б тоотод оршин суух, /КЮ:60121773, утас:99653450/ Тайж овогт Дамдинсүрэнгийн Цоодол нарт холбогдох 428,264.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нар нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хаан банкны Зүүнхараа салбараас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ201542431638 тоот лизингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 839900 төгрөгний зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 448,933.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 103337.66 төгрөг торгуулийн хүүгийн төлбөрт 784.5 төгрөг, нийт 553,055.48 төгрөгний төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.2-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 160 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нараас 428,264.27 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас зээл авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилж байгаа 428,264.27 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 428,264.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 428,264.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13497 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Цэнгэлмаа, Д.Цоодол нараас 6750 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 6750 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.