Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1964 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг, Худгийн №16 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, /РД:МЗ:64092464/ Боржигон овогт Санжмятавын Хишигнямын гаргасан хүсэлттэй, 

 

Улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт  гаргагч С.Хишигням

                                Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Хишигням шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл конторын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтанд байрны үйлчлэгчээр, УБТЗ-ын Үнэгтийн туслах аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гахайчнаар тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн зарим нэг тушаалууд олдохгүйн улмаас ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирч байна.

Иймд намайг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл конторын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтанд байрны үйлчлэгчээр, УБТЗ-ын Үнэгтийн туслах аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гахайчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх С.Хишигнямын  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Хүсэлт гаргагч С.Хишигням нь Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл конторын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтанд байрны үйлчлэгчээр, УБТЗ-ын Үнэгтийн туслах аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гахайчнаар тус тус ажиллаж байсан нь 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-ийн 4-5 дугаар хуудас/, Улаанбаатар төмөр замын туслах аж ахуйн даргын тушаал /ХХ-ийн 8 дугаар хуудас/, Улаанбаатар төмөр замын Үнэгтийн туслах аж ахуйн даргын тушаал /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтын даргын тушаал /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн даргын тушаал /ХХ-ийн 14-19 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар болон хамт ажиллаж байсан Ж.Хишигсүрэн, П.Баяраа, Д.Амгалан, Н.Нямхүү нарын тодорхойлолт, гэрч Ж.Хишигсүрэн, Д.Амгалан, Н.Нямхүү нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд С.Хишигнямыг Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл конторын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтанд байрны үйлчлэгчээр, УБТЗ-ын Үнэгтийн туслах аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гахайчнаар тус тус ажиллаж байсанг нь сэргээн тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлийг удирдлага  болгон

                                               

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Санжмятавын Хишигнямыг Улаанбаатар төмөр замын Зүүнхараагийн ачааны вагон засварын депод 1981 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл конторын үйлчлэгчээр, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Үйлдвэрчний эвлэлийн Хараа амралтанд байрны үйлчлэгчээр, УБТЗ-ын Үнэгтийн туслах аж ахуйд 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гахайчнаар тус тус ажиллаж байсныг улсад ажиллаж байснаар сэргээн тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Хишигнямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.