Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00122

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би,

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг, Тээвэрчний 2-р байрны 3-36 тоотод оршин суух, /МЭ:77041875, утас:85280418, 88284478/ Шангас овогт Сүрэнжавын Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 433 дугаар ангид холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,771,971 төгрөг гаргуулж мөн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … С.Даваасүрэн миний бие 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ШШГЕГ-ын даргын б/762 тоот тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаатай ажиллах эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл хүлээсэн. Энэ талаар төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад хянан шалгаж үзээд 2016 оны 07 дугаар сарын 28-ны №789 тоот албан бичгээр төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийн зөрчил илрүүлсэнээс хойш 1 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул ШШГЕГ-ын даргын б/762 тоот тушаалыг хүчингүй болгохыг мэдэгдсэн. Энэхүү бичиг ирсэнээс хойш 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын даргын б/1037 тоот тушаал гарч эргэн томилогдсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгэх, 3 сарын хүнсний мөнгө эргэн олгуулах тухай хүсэлт гаргасан боловч ШШГЕГ-ын хуулийн хэлтсээс тус хорих ангийн захиргаа санхүүд, төрийн албаны зөвлөлөөс гаргасан №789 тоот дугаартай албан бичиг, ажилд эргүүлэн томилсон б/1037 тоот тушаал, өөрийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэл болгон цалин хөлсийг нь олго хэмээн амаар болон утсаар мэдэгдсэн боловч 433 дугаар ангийн захиргаа санхүү уг баримтыг үндэслэл болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа тул эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хорих 433 дугаар ангид ахлах нягтлан бодогч ажилтай М.Түвшинжаргалаас шүүхэд гаргасан тайлбартаа: ... С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,771,971 төгрөгнөөс хүнсний хангалтын 180,000 төгрөгийг нөхөн олгох боломжгүй бөгөөд үлдэгдэл 2,591,971 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлөхөд татгалзах зүйлгүй мөн нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ... С.Даваасүрэн миний бие тус шүүхэд Хорих 433 дугаар ангид холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,771,971 төгрөг гаргуулж мөн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,591,971 төгрөгийг өгч авахаар тохиролцож эвлэрлээ. Үлдэх 180,000 төгрөгнөөс сайн дураар татгалзаж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 2,771,971 төгрөгнөөс 2,591,971 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч 180,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч С.Даваасүрэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 433 дугаар ангид холбогдуулан 2,771,971 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 180,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2,591,971 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59301 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 433 дугаар ангиас 29650 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 29650 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч С.Даваасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.