Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/456

 

 

 

 

 

 

 

 

 

2021         07         06                                   2021/ШЦТ/456 

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч:И.М,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Б.И.М, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллаар ирүүлсэн Боржигон овогт Бямбажавын И.Мт холбогдох эрүүгийн 1931 00322 0112 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ гийн Баруунбүрэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, технологийн инженер, хувиар хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн т Улаанбаатар хот, ....................................... тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Бямбажавын И.М, /РД:...................../,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.И.М нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын хооронд иргэн О.Алтанаашийг “ Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар үргэлжилсэн үйлдлээр нийт 10.250.000 /Арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны данс ашиглан шилжүүлэн, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1931 00322 0112 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Б.И.Мийн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг барагдуулна, би Алтанаашын хохиролыг төлөх болно. 10.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна...би Алтанаашаас Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж 2017 оны 01 дүгээр сараас хойш олон удаагийн шилжүүлгээр увуулж цувуулж аваад тэр мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглаж дуусгасан. Энэ гэмт хэргийг үйлдэхэд надад хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй. Надаас өөр хэн ч мэдээгүй....Би өөрөө Алтанаашийг таньдаггүй байсан.Тэгээд Алтанаашийн дүүгийнх нь найз / нэрийг нь мэдэхгүй / нь манай найз Энхмаатай найз юм билээ. Тэгээд Энхмаагаар дамжуулж Алтанаашийг таньдаг болж харьцаж эхэлсэн. Би өөрөө урьд өмнө нь Солонгос руу явж байгаагүй. Хятад Улсын эрээн хот руу л бараанд явж байсан. Өөр гадаад улс руу явж байгаагүй. Монгол улсын иргэдийг гадаад улс руу гарахад зуучлах болон визтэй холбоотой ямар нэгэн ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй...Би ер нь өөрөө бие дааж хүнийг Солонгос улс руу гарах виз гаргаж өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

Хохирогч О.Алтанаашийн:... 2017 он эхээр манай дүү хүүхдээ Солонгос руу явуулах гээд виз гаргах хүн хайж байсан юм. Тэгээд Усны аж ахуйд байцаагчаар ажилладаг Энхмаа гэх эмэгтэйгээр дамжуулан Б.И.М гэх эмэгтэйтэй утсаар холбогдсон. Тэгээд дүүгээ болон өөрийн хүүхэд, манай ажлын хүний хүүхэдтэй хамт Солонгос улсын виз гаргуулъя гэж утсаар ярьсан. Утсаар ярихдаа эхлээд гадаад паспорт, багийн даргын тодорхойлолт, цээж зураг зэргийг бүрдүүлээд явуулчих гэсэн. Мөн над руу данс явуулна тэр лүү мөнгөө явуулаарай гэсэн. Би Мандалнаран гэх хүний Хаан банкны 5019654946 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5680057400 дугаарын данснаасаа нийт 5.750.000 төгрөгийг Б.И.Мт шилжүүлж өгсөн. Харин Бямбажавд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн ахын хүүхэд Бэрцэцэгээр дамжуулан 2.000.000 төгрөгийг гарт нь бэлнээр өгсөн. 2017 оны 06 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж Багшийн дээдийн урд байрлах Нэгдүгээр төрх эмнэлгийн гадаа уулзаж 2.500.000 төгрөгийг И.Мт гарт нь бэлэн өгсөн. Тухайн үед Б.И.М цагаан өнгийн подволктой, хөх биеийн тамирын өмдтэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхмаагийн гэрчээр өгсөн “...Дараа нь хэд хоногийн дараа нөхөртэйгөө түүний гэрт нь очиж И.Мтэй уулзаж “Да Хүрээ” зах дээр очиж тухайн Алтанааш 10 сая төгрөг өгсөн гэж байсан болохоор өөрийнхөө 2.000.000 төгрөгийг нэмээд нийт 12.000.000 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сард хувааж өгөөд дуусгана гэсэн гэрээ хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

О.Алтанзулын гэрчээр өгсөн “...Би 2017 оны эхээр Солонгос улсад ажиллаж амьдарч байтал манай 10 жилийн ангийн охин Энхмаа фэйсбүүк чатаар холбогдож визний тухай ярьсан. Тэгээд бид хоёр чатаар харьцаж байгаад би хүүхдээ наашаа авчирмаар байна. Найдвартай хүн байдаг юм болов уу гэж асуусан чинь Энхмаа надад манай нэг найз хүүхэн байгаа гээд тэр И.М гэдэг хүүхний тухай ярьсан. Энхмаа ярихдаа Солонгос улсын виз гаргадаг, найдвартай урьдчилгаа 2.500.000 төгрөгийг аваад үлдэгдэл 2.700.000-н төгрөгийг виз гарсны дараа авдаг гэж хэлсэн. Тэгээд Би өөрийн төрсөн эгч Алтанаашын 580057400 гэх данс руу Солонгос улсад мөнгөн гуйвуулга хийдэг хүмүүсээр дамжуулан нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/,

Ц.Мандалнарангийн гэрчээр өгсөн “...2017 оны хавар миний зүс таньдаг Шархаднаас Нарантуул зах хоёрын хооронд хүн тээвэрт явдаг, жолооч эмэгтэй байсан. Манайхан тэр эмэгтэйг Мөнгөнөө гэж дууддаг байсан. Мөнгөнөө 2017 оны хаврын нэг өдөр над дээр ирээд миний хаан банкны 5019654946 тоот дансыг гуйж аваад явсан. Надад хэлэхдээ надад нэг хүн мөнгө өгнө, эгч нь дансаар чинь шилжүүлээд авъя гэж хэлээд миний картыг аваад явсан. Дараа нь 2-3 удаа миний картыг гуйж аваад хүнээс мөнгө шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

О.Хэрлэнтуулын гэрчээр өгсөн “...би Солонгос улсын виз гаргуулж авах зорилгоор эгч О.Алтанаашид 3.500.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Харин манай эгч О.Алтанааш өөрөө миний мөнгийг таньдаг хүндээ явуулаад чиний визийг гаргуулж өгнө гэж надад хэлсэн...Би буцааж ямар нэгэн мөнгө төгрөг, эд зүйл аваагүй байгаа. Алтанааш эгчийг та өөрөө миний мөнгийг авч захиалснаараа буцааж олж өг гээд хүлээгээд л байж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Л.Анхбаярын гэрчээр өгсөн “...Би 2017 оны хавар гэртээ аж ахуйн ажлаа хийгээд байж байтал аав, ээж хоёр Алтанааш хүмүүст Солонгосын виз гаргаж өгч байгаа юм байна гэж хэлэхэд нь өөрийн авга ах Мягмарын хамт Алтанааш эгчтэй очиж уулзаад ярилцахад Солонгос улс руу виз гаргаж өгч байгаа. Би цаашаагаа хүнээр дамжуулж виз гаргуулж байгаа юм шүү. Ямартай ч 5.000.000 сая төгрөгөөр гаргаж өгнө. Урьдчилгаа 3.000.000 төгрөг эхэлж авна. Харин үлдсэн 2.000.000 төгрөгийг виз гарсны дараа авна гэж хэлж байсан...би Солонгос гарахаа болилоо 3.000.000 төгрөгөө буцааж авья гэж хэлээд мөнгөө буцааж Алтанааш эгчээс авч байсан...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

О.Алтанааш, Б.И.М, Ц.Мандалнаран нарын хаан банкны дансны орлого, зарлагын гүйлгээний хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 70-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.  

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.И.М нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 07 дугаар сарын хооронд иргэн О.Алтанаашийг “ Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар үргэлжилсэн үйлдлээр нийт 10.250.000 /Арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны данс ашиглан шилжүүлэн, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бэлнээр тус тус авсан болох нь шүүгдэгч Б.И.Мийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Алтанаашийн: “...дүүгээ болон өөрийн хүүхэд, манай ажлын хүний хүүхэдтэй хамт Солонгос улсын виз гаргуулъя гэж утсаар ярьсан. Утсаар ярихдаа эхлээд гадаад паспорт, багийн даргын тодорхойлолт, цээж зураг зэргийг бүрдүүлээд явуулчих гэсэн. Мөн над руу данс явуулна тэр лүү мөнгөө явуулаарай гэсэн. Би Мандалнаран гэх хүний Хаан банкны 5019654946 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5680057400 дугаарын данснаасаа нийт 5.750.000 төгрөгийг Б.И.Мт шилжүүлж өгсөн. Харин Бямбажавд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн ахын хүүхэд Бэрцэцэгээр дамжуулан 2.000.000 төгрөгийг гарт нь бэлнээр өгсөн. 2017 оны 06 дугаар сарын сүүлээр би Улаанбаатар хотод очиж Багшийн дээдийн урд байрлах Нэгдүгээр төрх эмнэлгийн гадаа уулзаж 2.500.000 төгрөгийг И.Мт гарт нь бэлэн өгсөн....” гэх мэдүүлэг, Ц.Мандалнарангийн гэрчээр өгсөн “...2017 оны хавар миний зүс таньдаг Шархаднаас Нарантуул зах хоёрын хооронд хүн тээвэрт явдаг, жолооч эмэгтэй байсан. Манайхан тэр эмэгтэйг Мөнгөнөө гэж дууддаг байсан. Мөнгөнөө 2017 оны хаврын нэг өдөр над дээр ирээд миний хаан банкны 5019654946 тоот дансыг гуйж аваад явсан. Надад хэлэхдээ надад нэг хүн мөнгө өгнө, эгч нь дансаар чинь шилжүүлээд авъя гэж хэлээд миний картыг аваад явсан. Дараа нь 2-3 удаа миний картыг гуйж аваад хүнээс мөнгө шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг, О.Алтанааш, Б.И.М, Ц.Мандалнаран нарын хаан банкны дансны орлого, зарлагын гүйлгээний хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Б.И.Мийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба зээл авч өгнө гэж хуурч бусдад 10.250.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангиад заасан Залилах гэмт хэргийг: бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

  Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь хохирогч  О.Алтанаашийн  мөнгийг хууль бусаар олж авахын тулд “.Солонгос улсын виз гаргаж өгнө гэж үг хэллэгээрээ хохирогч О.Алтанаашийг хуурч, төөрөгдөлд оруулан түүнээс 2500.000 төгрөгийг бэлнээр, Мандалнаран гэх хүний дансаар өөрийн данс руу  5.750.000 төгрөгийг шилжүүлэн, Бэрцэцэгээр дамжуулан 2.000.000 төгрөгийг  бэлнээр тус тус  шилжүүлэн авсан бодит нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.И.Мийг бусдыг хуурч 10.250.000 төгрөгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.И.М нь тээврийн хэрэгслээр хот хооронд хүн тээвэрлэх ажил эрхэлдэг, цалингийн зээл авахаар материалаа бүрдүүлэн банканд өгсөн боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилсон, ойрын хугацаанд хохирогч О.Алтанаашид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж мэдүүлж байна.   

Улсын яллагчаас шүүгдэгч Б.И.Мийн хохирол төлөх боломжийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ял оногдуулахаар тус тус санал гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.И.Мийн үйлдсэн гэмт хэрэгт  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх боломжийг харгалзан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.И.Мт ял оногдуулахын зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид учирсан хохирлыг 1 жилийн  дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж болохыг тус тус анхааруулав.

Шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.И.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Алтанаашид учруулсан 10.250.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.И.М нь Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 1422 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.

2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.И.Мт Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 02-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссэн хугацааг шүүхээс өршөөлийн хуульд хамруулан шийдвэр гаргах шаардлагагүй ба тухайн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.  

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Боржигон овогт И.Мийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  Залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И.Мт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.И.Мт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.И.Мээс 10.250.000 /арван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Алтанаашид олгосугай.

            7. Шүүгдэгч Б.И.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.И.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН