| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0729/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/492 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/492
2021 07 23 2021/ШЦТ/492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан
Улсын яллагч Б.Даваадорж,
Шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт . Ж.Хт холбогдох эрүүгийн 1709021940737 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 03 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдри/н 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн /хуучнаар/ 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт ............... Ж.Х /РД:Д................../,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Х нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 айл худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Даян дөл” гэх нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг иргэн С.Дамбадаржаад өөрийгөө “Мөнхболд” хэмээн танилцуулж, барилгын материал буюу пум хямд үнээр нийлүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Дамбадаржаагаас 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэг-ээр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1709021940737 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.Хын “...“Би өөрийн танил Арслангийн Алтанцэцэгээс утас зарж байгаа хүнийг сонсоод Тамир гэх хүнтэй утсаар яриад зээлээр утас авахаар тохирч “Хуавэй пи вай 5” маркийн гар утаснуудыг цувуулж авсан. Мөн өөрийн дүү Мөнгөнцэцэгт хэлээд Тамир гэдэг хүнээс утас очоод ав мөнгийг нь би өгнө гэж хэлээд утас авахуулсан. Уг гар утаснуудыг авсан нь үнэн, би гар утаснууд авсан, он саруудаа санахгүй байна, Эхлээд 3 ширхэг “Хуавэй 9 лайт”, дараа нь дахиад 3 гар утас Мөнгөнцэцэгээр дамжуулж, дараа нь дахиад 8 ширхэг утас, дараа нь “Хуавэй 5” маркийн 5 ширхэг гар утас авсан нь үнэн. Би утаснуудын хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Хохирогч С.Дамбадаржаагийн “...Би 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын сүүлээр над дээр 170 см өндөртэй, туранхайвтар, өөрийгөө Мөнхболд гэж танилцуулсан нэг залуу ирээд “та надад урьдчилгаа мөнгө өгч надаас хямдхан бараа материал авах уу” гэж надад санал болгосон юм. Тэр санал нь таалагдаад би эхний ээлжинд бэлнээр 200.000 төгрөг, мөн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “панер авах гэж байна, та миний данс руу 1.000.000 төгрөг хийчих” гэж хэлэхэд нь түүний данс руу шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа тэр залуу над руу утсаар яриад “эхний материал бэлэн болж дууслаа, одоо дахиад материал нэмж аваад нэг мөсөн танд юм өгмөөр байна” гэж хэлээд надаас дахин 1.000.000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа нөгөөх данс руугаа 600.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Тэр залуу над руу 99071244 гэх дугаарын утсаар холбогддог байсан. Надад уг нь тэр залуу наадмаас өмнө бараа материалаа хүлээлгэн өгөх байсан боловч “амжихгүй байна” гэсээр байгаад дахин хүлээлгэсэн. ...Би нийт 2.800.000 төгрөг өгсөн. Надад Ж.Х нь ямар нэгэн Пум төмөр” өгсөн зүйл огтоос байхгүй. Харин өнгөрсөн намар дансаар 800.000 төгрөг авсан бөгөөд өөр ямар нэгэн юм аваагүй. Анх бидний дунд зарахад бэлэн болсон “Пум төмөр” авчирч өгнө, би мөнгийг нь өгөөд авахаар тохиролцсон. Би одоо Ж.Хаас 2.000.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг хэргийн 38-39 дугаар хуудас/ /хэргийн 60- 62 дугаар хуудас/,
Гэрч Ж.Сайнбилэгийн “...Дамбадаржаа нь миний үеэл ах байгаа юм. Манай ах 100 айл худалдааны төвд байршилтай барилгын материалын дэлгүүртэй бөгөөд би ахтай хамт ажилладаг гэхэд болно. Тэгтэл 2017 оны 06 дугаар сарын сүүлээр ах маань “нэг залуу ирээд хямдхан бараа нийлүүлье, мөнгөө урьдчилаад өг гэж байна хэмээн надаас асуухаар нь би “та өөрөө мэдээ, найдвартай бол өгчихгүй юу даа” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу сүүлдээ утсаа салгаад алга болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Гэрч Ж.Мөнхболдын “...Тухайн үед миний ажиллаж байсан барилга байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тогоруу сүмбэр” ХХК-ийн захирал Жасрайжавын Ж.Х гэх хүн 2017 оны хавар миний “Хаан” банкны 5021170530 дугаар данстай виза картыг авч ашиглачхаад өгье гээд гуйгаад байхаар нь өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа картаа асуусан чинь “чиний картыг хая^-ихсан' гэж хэлсэн. Би угаас тэр картыг ашиглаад байдаггүй болохоор дахиж захиалаап/й. Миний дансанд гүйлгээ хийхэд утсанд мессеж ирдэг үйлчилгээ байхгүй болно...” мэдүүлэг /хэргийн 65-67дугаар хуудас/,
С.Дамбадаржаагийн “Хаан” банкны дансны хуулга /хэргийн 75-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “100 айл худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Даян дөл” гэх нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг иргэн С.Дамбадаржаад өөрийгөө “Мөнхболд” хэмээн танилцуулж, барилгын материал буюу пум хямд үнээр нийлүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Дамбадаржаагаас 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг залилж авсан болох нь шүүгдэгч Ж.Хын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Дамбадаржаагийн “...Би 100 айлд барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын сүүлээр над дээр 170 см өндөртэй, туранхайвтар, өөрийгөө Мөнхболд гэж танилцуулсан нэг залуу ирээд “та надад урьдчилгаа мөнгө өгч надаас хямдхан бараа материал авах уу” гэж надад санал болгосон юм. Тэр санал нь таалагдаад би эхний ээлжид бэлнээр 200.000 төгрөг, мөн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “панер авах гэж байна, та миний данс руу 1.000.000 төгрөг хийчих” гэж хэлэхэд нь түүний данс руу шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа тэр залуу над руу утсаар яриад “эхний материал бэлэн болж дууслаа, одоо дахиад материал нэмж аваад нэг мөсөн танд юм өгмөөр байна” гэж хэлээд надаас дахин 1.000.000 төгрөг шилжүүлж авсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа нөгөөх данс руугаа 600.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Тэр залуу над руу 99071244 гэх дугаарын утсаар холбогддог байсан. Надад уг нь тэр залуу наадмаас өмнө бараа материалаа хүлээлгэн өгөх байсан боловч “амжихгүй байна” гэсээр байгаад дахин хүлээлгэсэн. ...Би нийт 2.800.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.Сайнбилэгийн “...Дамбадаржаа нь миний үеэл ах байгаа юм. Манай ах 100 айл худалдааны төвд байршилтай барилгын материалын дэлгүүртэй бөгөөд би ахтай хамт ажилладаг гэхэд болно. Тэгтэл 2017 оны 06 дугаар сарын сүүлээр ах маань “нэг залуу ирээд хямдхан бараа нийлүүлье, мөнгөө урьдчилаад өг гэж байна хэмээн надаас асуухаар нь би “та өөрөө мэдээ, найдвартай бол өгчихгүй юу даа” гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Мөнхболдын “...Тухайн үед миний ажиллаж байсан барилга байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тогоруу сүмбэр” ХХК-ийн захирал Жасрайжавын Ж.Х гэх хүн 2017 оны хавар миний “Хаан” банкны 5021170530 дугаар данстай виза картыг авч ашиглачхаад өгье гээд гуйгаад байхаар нь өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа картаа асуусан чинь чиний картыг хаячихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Залилах гэмт хэргийг: бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.
Шүүгдэгч Ж.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч А.Дамбадаржаагаас барилгын материал хямд зарна гэж, мөн өөрийгөө Мөнхболд гэж танилцуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.800.000 төгрөгийг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Х болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул хэргийн үйл баримтын талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдаж байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 сарын 11-ны өдрийн 01 дугаартай “ Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай” тогтоолоор 2020 оны 01 сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж заажээ. Иймд Ж.Хын үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Хыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэрэгт оногдуулж болох хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 6 сар, дээд хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5 дугаар зүйлд заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь хохирогч А.Дамбадаржаад учруулсан 2.800.000 /хоёр сая найман зуу мянга/ төгрөгийн хохирлоос 800.000 /найман зуу мянга/ төгрөгийг төлж, үлдэх хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жасрайжавын Ж.Хыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.5, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Ж.Хт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч А.Дамбадаржаад олгосугай
4. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН