Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

 Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21140000000113 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар: *******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхнгор сумын 2 баг “Цагаан толгой” гэх газрын орчим 2307 тоот хашаанд төрсөн ах Л.Өыг үл ялих зүйлээр шалтаглан зодож зүүн талын хавирга болон хамар луу нь өшиглөж биед нь хамарт шарх, баруун нүдний доод зовхи, дух, хамар дээд уруулд, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Мын мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн ах болох Л.Өтай арван мянгатад байх цагаан сараар орж золгоогүй байсан ахындаа орж 0.5 граммтай 1 шил “Ерөөл” нэртэй архи, тал шилтэй “Ерөөл” архи хувааж уугаад дуусаж байтал “Хөх толгойд манай найзын дүү *******гийн гэрийг барилцаад өгөөч гэж байна хоёулаа явъя гэж ах Л.Ө хэлсэн. Тэгэхээр нь хамт “Хөх толгойн” ард байх гэр барих хашаанд таксидаж ирсэн. Тэгээд тэр хашаанд ороод хашааны зүүн талд байх гэрт орсон барих гэр бол хашаанд буулгасан байсан. Тэр гэрт ортол ******* /******* ******* гэх/ 0.5 граммтай цэнхэр шилтэй архи гаргаж ирж өгсөн түүнээс уучихаад сууж байтал ах Л.Ө утсаар яриадахъя гээд миний гар утсыг авсан тэгээд яриад дуусахаар нь би ахаас гар утсаа авъя гэтэл миний утсыг өгөхгүй өмнөөс чацга минь байж бай гэж хэлээд хүмүүс харчихаад томроод нүүр рүү 2 удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би гэрээс барилцаж чирч гараад гэрийн баруун гадна талд шороон дээр гараараа түүний нүүр рүү нь 1 удаа цохиж, мөн гараараа дал руу нь цохитол унасан. Тэгэхээр нь хөлөөрөө нуруу хэсэг рүү нь 1 удаа өшиглөөд утсаа булааж аваад гэр рүүгээ явсан....надад томорч байгаад намайг 2 цохиод авсан. Тэгэхээр нь уурлаад гэрээс гаргаж байгаад зодсон. Би хөлөөрөө өшиглөсөн зүйл бол байхгүй. Гараараа л цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 66-67/,

Хохирогч Л.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...төрсөн дүү болох Л.Мын хамт айлд хамт 0.5 граммтай “Ерөөл” Ерөөл” нэртэй архи уугаад байж байтал Ц.Б ирээд гэр бариад өгөөч гэхээр нь дүүгийн хамт “Хөх толгой”-д яваад очиход *******, ******* нар 0.5 граммтай архи гаргаж өгсөн.Тэр архийг ууж дуусгачихаад байж байтал дүү Л.М архиныхаа халуунд манай хамгийн бага дүү *******ыг очиж яриад байхаар нь чи яахаараа дүүгээ тэгж байдаг юм гээд гараараа шанаа руу нь 2 цохиод авсан. Тэгтэл гэрээс надтай барилцаж гараад намайг гэрээс гараад ерөөсөө үүдэн дээр гаргаад миний зүүн талын хавирга руу 1 удаа өшиглөсөн би хавиргаа барьтал хүн салгах хооронд мөн миний хамар руу 1 удаа өшиглөсөн. Хамраас цус гоожоод тогтохгүй болохоор нь угаагаад үзтэл миний хамрын гол хэсгийн арьс унжсан байсан түргэн дуудаад түргэн тусламжийн газарт ирээд хамартаа 5 оёдол тавиулсан. Миний биеийн байдал хэвийн байгаа хамарт оёо тавиулсан. Мөн эмч миний зүүн хавиргыг үзээд гэмтсэн гэсэн. Яг бол хугарсан байна гэж хэлээгүй. Дүү Л.М нь миний хавирга руу болон хамар руу нэг нэг удаа өшиглөсөн. Өөрөөр зодоогүй... Надад хохирол гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, биеийн байдал зүгээр хэвийн байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 14, 17/,

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манайх Баянхонгор сумын “Хөх толгой” 2 дугаар багт “Цагдаа толгой”-н урд талд буусан юм. Тэгээд гэрийг барилцах гээд Л.Ө ах, дүү Л.Мын хамт манайд согтуу ирсэн. Би гэрээ барих хүмүүст өгөх зорилгоор 0,5 граммтай архи гаргаж өгсөн. Түүнээс тэр 2 уугаад байж байтал тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад зодоон хийгээд байсан. Дүү нь болох Л.М, Л.Ө ахыгаа газар унагаад дээр нь гараад өшиглөөд учир зүггүй зодоод байсан. Тэгээд салгах гээд очтол дийлэхгүй байсан. Тэгтэл Л.М улам дайраад хавирганд өшиглөсөн Л.Ө ах хавиргаа бариад хэвтээд чимээгүй болсноо амьсгаа аваад гайгүй болсон. Тэгтэл хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Би арай хийж салгаад Л.Мыг явуулсан. Миний харснаар хавирга руу нь нэг удаа өшиглөөд газар унасан хойно нь дээр нь гараад нүүр ам руу нь цохиод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,           

Гэрч Н.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Намайг яаралтай түргэн тусламжийн хүлээн авах утсан дээр сууж байхад зодуулсан гэх 1 залуу орж ирээд би зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь Цагдаад зодуулсан талаар хэлсэн үү гэхэд хэлээгүй гэсэн, би тэр хүнийг хүлээн авах руу оруулж эмчээ дуудаад цагдаад дуудлага өгсөн... Ямар ч байсан хамрынх нь үзүүрт цус болсон байсан. Тэгэхээр нь мэс заслын эмчийг дуудсан... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/,       

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн № 209 дугаар шинжээч

1. Л.Өын биед хамарт шарх, баруун нүдний доод зовхи, дух, хамар дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

 5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хх-ийн 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 02-04/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/, депозит дансны хуулгууд /хх-ийн 72/, шүүгдэгч Л.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 79/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 баг Цагаан толгой гэх газрын орчим 2307 тоот хашаанд төрсөн ах Л.Өыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Мын / хх-ийн 66-67/, хохирогч Л.Өын / хх-ийн 14, 17/,гэрч Ц.Бын /хх-ийн 23-24/,гэрч Н.Эгийн / хх-ийн 26-27/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн № 209 дугаар шинжээч дүгнэлт /хх-ийн 40-41/ шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Л.М нь хохирогч Л.Өыг цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... биед хамарт шарх, баруун нүдний доод зовхи, дух, хамар дээд уруулд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 40-41/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч Л.Ө, шүүгдэгч Л.М нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохин зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Л.М нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Л.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Л.М нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч нарын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Л.Мт торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Мт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА